Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 129–131; 132:1–33; (28-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 129–131; 132:1–33 (28-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 129–131; 132:1–33 (28-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 129; 130:1–11, 22–23)

Суралцагчид бошиглогч Иосеф Смитийн сургаалуудын заримыг нь судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгээс илгээгдсэн жинхэнэ тэнгэр элчүүд биднийг хуурч мэхлэхгүй гэдгийг мэдэж авсан. Тэд бас Бурхан Тэргүүтэний гишүүдтэй холбоотой сургаалуудыг олж мэдсэн. Суралцагчид тэнгэрт бидэнд байж чадах харилцаа нь дэлхий дээр бидэнд тааламжтай байдаг тэдгээртэй адил байдаг ч тэдгээр нь мөнхийн алдар сууг агуулдаг гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 130:12–21)

Суралцагчид энэ хичээлээр дараах зарчмуудыг мэдэж авсан. Үүнд: Зөвхөн Бурхан Хоёр дахь ирэлтийн тодорхой цагийг мэддэг. Бидний энэ амьдралдаа олж авсан мэдлэг ба оюун билэг нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно. Хэрэв бид Бурханаас адислал авахыг хүсвэл тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байх ёстой.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 131)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 131-ийг судалж байхдаа селестиел хаант улсын хамгийн дээд зэргийг хүлээн авахын тулд бид гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орох ёстой гэдгийг олж мэдсэн. Суралцагчид бас “бошиглолын илүү баттай үг” гэсний утгыг мэдэж авсан ба сүнснүүдийн мөн чанарын талаар мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 132:1–33)

Суралцагчид энэ хичээлээр гэрээ нь санваарын эрх мэдлээр дамжуулан хийгдэж мөн Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан бол үүрд мөнхөд үргэлжлэх болно гэдгийг мэдэж авсан. Тэд бас хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээ дагах юм бол тэдний үр удам мөнхөд өсөн нэмэгдэх болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Суралцагчид 4 дэх өдрийн хичээлээрээ Сургаал ба Гэрээ 132:1–33-ыг судалсан. Өнөөдрийн хичээл тэдэнд Сургаал ба Гэрээ 132 болон олон эхнэр авах зарчмыг бүгдийг нь илүү сайн ойлгоход тусалж чадна. Суралцагчид бас урд нь яагаад олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж байсан талаарх ойлголтоо нэмэгдүүлэх болно.

Тайлбар: Суралцагчид энэ хэсгээр хоёр төгс эзэмших судрын хэсгийг мэдэж авсан. Сургаал ба Гэрээ 130:22–23 болон Сургаал ба Гэрээ 131:1–4. Хичээл эхлэхэд ангийн хэсэг суралцагчийг эхний хэсгээс мэдэж авсан зүйлсээ тайлбарлахыг, үлдсэн суралцагчдыг хоёр дахь хэсгээс мэдэж авсан зүйлсээ тайлбарлахад урих талаар бодож үз.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 132:3–6, 34–48

Их Эзэн шинэ бөгөөд үүрдийн гэрээний нөхцөлүүдийг толилуулж мөн олон эхнэр авах зарчмыг илчлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич:

Мөнхийн гэрлэлт яагаад танд чухал байдаг вэ?

Та өнөөдрөөс эхлэн ариун сүмд орж мөн энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхэд бэлтгэхийн тулд юу хийх вэ?

Ариун сүмд лацдан холбогдохоор Бурханы хуульд дуулгавартай байдаг тэдэнд энэ амьдралд ямар адислалууд ирж болох вэ?

Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 132-ыг судалж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодоход урь.

Бошиглогч Иосеф Смит 1831 онд Хуучин Гэрээний сүнсээр нөлөөлөгдсөн орчуулга дээр ажиллаж байхдаа олон эхнэртэй байсан эртний бошиглогчдын заримынх нь талаар уншсан гэдгийг тайлбарла. Энэ уламжлалын дагуу бол нэг эрэгтэй нэгээс олон эхнэртэй гэрлэдэг. Бошиглогч судруудыг судалж, мэдэж авсан зүйлсээ тунгаан бодож, эцэст нь Тэнгэрлэг Эцэгт залбирч, олон эхнэр авах ёсны талаар асуусан.

Эхлэл 16:1–3 гэж самбар дээр бич. Эдгээр шүлэг хожим нь Абрахам болон Сара нэрээр танил болсон Абрам болон Сараигийн үйлдлүүдийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Абрам болон Сараигийн амьдрал дахь энэ үйл явдлын талаар гарч болох асуултуудын талаар бодож үзэхийг хүс.

Ангийнхныг Сургаал ба Гэрээ 132:1-ийг дотроо уншаад, бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсны талаар Хуучин Гэрээн дээрх хэсгүүдийг судалж байхдаа юу асуусныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Та татвар эм гэдэг үг нь Хуучин Гэрээний үед амьдарч байсан мөн амьдарч байсан цаг үе болон соёл уламжлалынхаа дагуу нэг эрэгтэйтэй хууль ёсоор гэрлэсэн боловч нийгэм болон хуулийн статус нь эхнэрээс нь доогуур байр суурь эзэлдэг эмэгтэйчүүдийг дүрслэхэд ашиглагддаг нэр томьёо гэдгийг тайлбарлаж болно. Татвар эмс нь бидний эрин үе дэх олон эхнэр авах ёсны нэг хэсэг байгаагүй юм.)

Дараах асуултыг самбар дээр бич. Их Эзэн яагаад зөв шударга эрэгтэй, эмэгтэйчүүдэд тодорхой цаг үед олон эхнэр авах зарчмыг дуулгавартай дагахыг зарлигласан бэ?

Суралцагчид Сургаал ба Гэрээ 132-ыг судалж байхдаа самбар дээрх асуултын хариултуудыг болон олон эхнэр авах ёсны талаар гарч болох бусад асуултын хариултуудыг олж авч чадна гэдгийг тайлбарла. Тэднийг өнөөдөр судалж байхдаа олж мэдсэн үнэнээ доош жагсаан бичихэд урь.

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:34–36-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчидтай хамт уншаад, Абрахам, Сара хоёр яагаад олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж эхэлснийг олж мэдэхийг хүс.

  • 34-р шүлэгт цэдэглэснээр, Сара яагаад Абрахамд өөр эхнэр өгсөн бэ? Энэ нь олон эхнэр авах зарчмын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Олон эхнэртэй байх нь Их Эзэн зарлигласан тохиолдолд л Түүгээр хүлээн зөвшөөрөгддөг. Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд та тэднээс Иаков 2:27, 30-ийг уншихыг хүсэж болно. Та тэдэнд энэ эшлэлийг Сургаал ба Гэрээ 132:34-ийн дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:37–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн олон эхнэр авах ёсыг зарлигласан жишээнүүдийг дүрсэлж буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Их Эзэн Өөрийнх нь зарлигийн дагуу хүмүүс олон эхнэр авах зарчмыг хэрэгжүүлж байгаа үед садар самууны нүгэлд буруугүйг баталсан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 132:39, 41–43-ыг нэгтгэн дүгнэ. Гэхдээ хэрэв хэн нэгэн Их Эзэний зарлиглаагүй нөхцөлд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлсэн үед тэд садар самуун үйлдсэнд тооцогдоно. (41-р шүлэг дээрх устгагдах гэдэг үг нь ариун гэрээнүүдээ зөрчсөн хүмүүс Бурханаас болон Түүний ариун хүмүүсээс тусгаарлагдах болно гэдгийг илтгэж байгааг анхаар [Үйлс 3:22–23; 1 Нифай 22:20-ийг харьцуул].)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:40-ийг дотроо уншаад, Их Эзэн юу хийнэ хэмээн хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

”Бүх зүйл” гэдэг нь өнгөрсөн эрин үеүдэд илчлэгдсэн сайн мэдээний хуулиуд болон ёслолуудыг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Дараах зарчмыг самбар дээр бич. Хожмын үе дэх олон эхнэр авах хуулийн дагуу амьдрах зарлиг нь бүх зүйлийн сэргээлтийн нэг хэсэг байсан юм. (Мөн Үйлс 3:20–21-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:45, 48-ыг чанга уншихад урь.

  • Бид эдгээр шүлгээс олон эхнэр авах ёсны талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Олон эхнэр авах ёс нь зөвхөн Сүмийн ерөнхийлөгчид өгөгдсөн санваарын түлхүүрүүдээр л хэрэгжиж болно.)

Энэ эрин үеийн эхэн үед бүх зүйлийн сэргээлтийн хэсэг болгон Их Эзэн эхэн үеийн зарим гэгээнтэнд бошиглогч Иосеф Смит болон Сүмийн дараагийн ерөнхийлөгчид болох Бригам Янг, Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф нарын атгаж байсан санваарын түлхүүрүүдээр дамжуулан олон эхнэр авахыг зарлигласан гэдгийг тайлбарла. 1890 онд үүнтэй адил санваарын түлхүүрүүдийг атгаж байсан ерөнхийлөгч Вүдрафф олон эхнэр авах ёс төгсгөл болох ёстой хэмээх илчлэлтийг хүлээн авсан (Албан тунхаг 1-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 132:49–66

Их Эзэн Иосеф, Эмма Смит хоёрт олон эхнэр авах ёсны талаар зөвлөв

Бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж эхлэхээс хойш сууж байсан гэдгийг тайлбарла. Тэрээр хэрэв дуулгавартай дагахгүй бол устгагдах болно хэмээн сэрэмжлүүлэгдэх хүртлээ энэ зарлигийг дагаж эхлээгүй байсан хэмээн мэдэгджээ (“Plural Marriage,” Historical Record, 1887 оны 5-р сар, 222-ыг үзнэ үү). Түүхэн баримт бичиг дутагдалтайгаас болж бид энэ зарлигийг дагах түүний хүчин чармайлтуудаас өчүүхэн жаахан хэсгийг л мэддэг. Гэхдээ 1841 он гэхэд бошиглогч уг зарлигийг дуулгавартай дагаж, дараагийн гурван жилд Их Эзэний зарлигласнаар өөр бусад эхнэртэй болсон. Бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах Их Эзэний зарлигт дуулгавартай байсан нь Иосеф болон түүний маш ихээр хүндэтгэн хайрладаг байсан эхнэр Эмма хоёрын хувьд итгэлийн сорилт байсан юм.

Их Эзэн Иосеф, Эмма Смит хоёрт зөвлөгөө өгч мөн хэрэв тэд олон эхнэр авах зарчмыг дуулгавартай дагах юм бол тэдэнд адислалуудыг өгнө хэмээн амласан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 132:49–56-г нэгтгэн дүгнэ. 1841 онд бошиглогч Иосеф Смит бусад итгэлтэй эрчүүдэд олон эхнэр авах зарчмын талаар зааж эхэлсэн гэдгийг тайлбарла. Хэдийгээр эдгээр Сүмийн гишүүн уг зарлигийн талаар эргэлзэж мөн цухалдаж байсан ч Ариун Сүнсээр дамжуулан хувийн баталгаа хүлээн авч, олон эхнэр авах зарчмыг хүлээн авсан юм.

Сургаал ба Гэрээ 132:63-ыг “учир нь тэд миний зарлигийн дагуу” гэж эхэлж байгаа хэсгээс эхлэн чанга унш. Уншиж эхлэхээсээ өмнө энэ шүлэг нь Их Эзэн яагаад Иосеф болон бусдад олон эхнэр авах ёсыг зарлигласан шалтгааныг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, тэрхүү тодорхой зорилгыг олж мэдэхийг хүс. Та уншсаныхаа дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн хүмүүстээ Өөрт нь үр хүүхдүүдийг авчрах боломжийг олгохын тулд зарим үед олон эхнэр авах ёсыг тогтоож байсан. (Та Иаков 2:30-ийг дахин харж болно.)

  • “Өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэхийн тулд” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үр хүүхдүүдтэй болох.)

  • Үр хүүхэдтэй болох нь Тэнгэрлэг Эцэгийн үргэлжилж буй ажлын нэг хэсэг байх боломжийг эцэг эхчүүдэд хэрхэн олгодог вэ?

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн асуултаа эргэж хар. Их Эзэн яагаад зөв шударга эрэгтэй, эмэгтэйчүүдэд тодорхой цаг үед олон эхнэр авах зарчмыг дуулгавартай дагахыг зарлигласан бэ? Та суралцагчдыг энэ асуултад хариулахад тэдэнд тусалж буй Сургаал ба Гэрээ 132 ба Иаков 2:27, 30-ийг судалж байхдаа мэдэж авсан зүйлсээ ангийнхандаа нэгтгэн дүгнэж хэлэхэд урьж болно.

Бошиглогч Иосеф Смитийн талаар болон тэр Бурханаас илчлэлт хүлээн авч мөн дуулгавартай дагасан гэдгийг гэрчлэн, хичээлээ дуусга (С ба Г 132:37-г үзнэ үү).

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 133–135)

Суралцагчдаас хэрэв тэд үхэл рүүгээ явах эсвэл тэднийг алахаар эрэлхийлж буй тэдгээрээс зугтахын аль нэгийг сонгох ёстой байсан бол юу хийх байсныг асуу. Үхэлтэйгээ нүүр тулахаар сонгох нь гэр бүлийнхэн, найзууд болон олон зуун бусад хүний амийг аврах байсан бол яах байсан бэ? Та үүнийг хийх байсан уу? Бошиглогч Иосеф Смит “Хурга адил бибээр аллага уруу явж байна; гэвч би зуны өглөө лугаа тайван байна” (С ба Г 135:4) гэж хэлэн, сайн дураараа үхэлтэй нүүр тулахыг сонгосон. Суралцагчид дараагийн хэсгээр бошиглогч Иосеф Смитийн үхлийн талаар унших болно.