Семинар
42-р хичээл : Сургаал ба Гэрээ 38:1–16


42-р хичээл

Сургаал ба Гэрээ 38:1–16

Оршил

1830 оны 12-р сард Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд, Сүм Огайод цугларах зарлигийг илчилсэн (С ба Г 37-г үзнэ үү). 1831 онд Их Эзэн эдүгээ Сургаал ба Гэрээ 38-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн ба энэ нь гэгээнтнүүд яагаад Огайод цугларах ёстой болсон хэд хэдэн шалтгааныг тайлбарладаг. Тэрээр мөн цуглуулахад тэднийг удирдах зарлигуудыг өгсөн. Энэ хичээл нь 38-р хэсгийн эхний 16 шүлгийг хамардаг. Энэ илчлэлтээр Есүс Христ Сүмийн гишүүдийн дунд байгаа гэдгээ тэдэнд хэлсэн. Тэрээр мөн Түүний Хоёр дахь ирэлтийг тэсвэрлэх тэдгээрийг дүрслэн хэлж, гэгээнтнүүдийг аюулаас сэрэмжлүүлж мөн тэдэнд урам зориг өгөв.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 38:1–7

Есүс Христ Өөрийн Сүмийн гишүүдийн дунд байгаагаа тэдэнд хэлэв

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дагахад амархан гэж боддог зарлигуудаа жагсаан бичихэд урь. Ямар зарлигуудыг дуулгавартай дагахад тэдэнд хэцүү байдгийг мөн яагаад хэцүү байдгийг бодож үзэхэд тэднийг урь. (Суралцагчид хүсвэл эдгээр бодлоо доош жагсаан бичиж болно.)

  • Бидний хувьд зарим зарлиг яагаад дуулгавартай дагахад хэцүү байж болох вэ?

  • Та нарын хувьд дуулгавартай дагахад хэцүү байдаг зарлигуудыг сахихад та нарт юу тусалдаг вэ?

1830 оны 12-р сард Их Эзэн Нью-Йорк дахь гэгээнтнүүдийг Огайо руу нүүхийг зарлигласныг суралцагчдад сануул (С ба Г 37-г үзнэ үү). Сүмийн зарим гишүүний хувьд энэ зарлигийг дуулгавартай дагах нь маш хэцүү байв. 1831 оны 1-р сарын 2-нд Нью-Йорк дахь өөр өөр салбарын гэгээнтнүүд Сүмийн гуравдугаар чуулганыг хийхээр ахмад Петр Витмерийн гэрт цугларчээ. Чуулганы үеэр Сүмийн хэд хэдэн гишүүн Огайо руу нүүх зарлигийн талаар асууж байв.

  • Зарим гэгээнтэнд Нью-Йоркийг орхиж, Огайод цугларах энэ зарлигийг дуулгавартай дагах нь яагаад хэцүү байсан гэж та нар бодож байна вэ?

Та, чуулган дээр байсан бүх хүн энэ зарлигийн мэргэн ухааныг ойлгоогүй байсан гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно. Зарим нь үүнийг Их Эзэний үг хэмээн хүлээн авахгүй байсан бөгөөд бусад нь шинэ газрын тодорхой бус нөхцөл байдлын төлөө үр ашигтай байгаа фермийн аж ахуйгаа болон таатай нөхцөл байдлаа орхиж явахдаа дурамжхан байв. Олон хүнд эдлэн газраа алдагдалтайгаар зарж мөн зарим нь эдлэн газраа зарах боломжгүй ч байж болох бодит байдал нүүрлээд байв.

1831 оны 1-р сарын чуулганы үеэр Иосеф Смит, Огайод цугларах зарлигийн талаар илүү их зүйлийг олж мэдэхээр Их Эзэнд хандан залбирсан гэдгийг тайлбарла. Их Эзэн Сургаал ба Гэрээ 38-д одоо цэдэглэгдсэн байгаа илчлэлтийг өгч хариулсан. Суралцагчид энэ илчлэлтийг судалж байхдаа дуулгавартай байхад хэцүү гэж боддог зарлигуудын талаар сонголтоо хийхэд нь тус болох үнэнүүдийг сурах болно гэдгийг тэдэнд мэдэгд.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Есүс Христийн талаар сурч болох үнэнүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг хариулах үед та тэдний хариултуудтай холбоотой үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.

  • Бид эдгээр шүлгээс Есүс Христийн талаар ямар үнэнүүдийг сурдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах сургаалыг олж тогтооход тэдэнд тусал. Есүс Христ бүх зүйлийг мэддэг.)

  • Есүс Христ бүх зүйлийг мэддэг гэдгийг ойлгох нь Огайо руу нүүх зарлиг хүлээн авсан гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан байж болох вэ?

  • Энэ үнэн нь мөн биднийг Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхад хэцүү үед бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Энэ илчлэлтийг хүлээн авахынхаа өмнөхөн Иосеф Смит Библийг сүнсний удирдамжтайгаар хянаж байсан ба одоо Агуу Үнэт Сувд дээр буй Мосе 6–7-р хэсгийг хүлээн авсан байв. Эдгээр бүлэг нь Енох нэртэй бошиглогч болон түүний хүмүүсийн түүхийг агуулдаг. Тэд зөв шударга бөгөөд эв нэгдэлтэй байсан учраас Их Эзэн тэр хүмүүсийг Сион хэмээн нэрлэв. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:4-ийг чимээгүй уншиж, Их Эзэний Енох болон түүний хүмүүсийн төлөө хийсэн зүйлсийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Их Эзэн “чээжиндээ” гэдэг үгийг ашиглахдаа Өөрийнхөө оршихуйг илэрхийлсэн гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • 4-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн тэднийг тэнгэр өөд авахад нөлөөлсөн Енохын хүмүүсийн хийсэн нэг зүйл юу байсан бэ? (Тэд Түүний нэрэнд итгэдэг байсан.)

  • Аврагч Өөрийнх нь нэрэнд итгэсэн хүмүүсийн төлөө юу хийсэн хэмээн хэлсэн бэ? Энэ нь танд Аврагчийн талаар юу мэдрүүлдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:5–7-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Есүс Христ Өөрийнхөө байгаа газрын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Есүс Өөрийгөө хаана байна гэж хэлсэн бэ?

  • Та Аврагчийг нүдээрээ харж чадахгүй ч Түүнийг ойр байсныг хэзээ мэдэрсэн бэ?

Сургаал ба Гэрээ 38:8–12

Их Эзэн Хоёр дахь ирэлтийг хэн тэсвэрлэхийг дүрслэн хэлэв

Хоёр дахь ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 66; түүнчлэн LDS.org-оос үзнэ үү). Аврагч Нью-Йорк дахь гэгээнтнүүдэд Огайо руу нүүхийн чухлыг ойлгоход нь тусалж байхдаа Хоёр дахь ирэлтийн талаар ярьсан гэдгийг тайлбарла.

Зураг
Хоёр дахь ирэлт

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:8–10-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Аврагчийн Хоёр дахь ирэлтийнхээ талаар илчилсэн зүйлсийг олж мэдэхийг хүс. Хоёр дахь ирэлтийн “тэр өдрийг тэсвэрлэх” (Сургаал ба Гэрээ 38:8) тэдгээр нь устгагдахгүй бөгөөд харин Аврагчийг ирэхэд Түүнтэй хамт дэлхий дээр үлдэх боломжтой байх болно гэдгийг тайлбарлах нь тус болж болох юм.

  • Эдгээр шүлэг нь Хоёр дахь ирэлтийн өмнө цэвэршигдэж, цэвэр ариун байхын ач холбогдлыг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:11–12-ыг чимээгүй уншиж, Хоёр дахь ирэлтийн өмнө дэлхий дээр байх нөхцөл байдлыг Их Эзэн хэрхэн тодорхойлж хэлснийг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдад “дэлхийг хурааж авах”-аар хүлээж буй тэнгэр элчүүдийн энэ дүрслэлийг Шинэ Гэрээний буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлээс эш татсан гэдгийг тайлбарлах нь эдгээр шүлгийг ойлгоход нь тусалж болох юм [Матай 13:24–30; С ба Г 86:1–7-г үзнэ үү], эдгээр шүлэгт буудай [зөв шударга тэдгээр]-г зэрлэг өвснүүд [хилэнцэт тэд]-ийг шатаахаас өмнө хурааж авдаг].)

  • 11-р шүлэгт дүрслэгдсэн нөхцөл байдлууд өнөөгийн дэлхийд оршиж байгаа ямар жишээг та хардаг вэ?

  • Эдгээр нөхцөл байдлын дунд бид цэвэр үлдэхийн тулд юу хийж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 38:13–16

Их Эзэн гэгээнтнүүдийг аюулаас сэрэмжлүүлж, тэдэнд урам зориг өгөв

Их Эзэн Хоёр дахь ирэлтийн талаар ярьснаас гадна гэгээнтнүүдэд нүүрлэсэн аюулын талаар сэрэмжлүүлэг өгснийг тайлбарла. Суралцагчдаар Сургаал ба Гэрээ 38:12-ыг уншуулж, дараах асуултыг тавь.

  • 12-р шүлгийн төгсгөлд Их Эзэн гэгээнтнүүдийн дайсны талаар юу гэж заасан бэ?

Суралцагчдадаа “дайсан нэгдээд байна” хэмээх үгс нь ерөнхийдөө хожмын үеийн гэгээнтнүүдийн эсрэг Сатан болон түүний хүчнүүд нэгдээд байгааг хэлж байгааг ойлгоход нь тусал. Энэ нь бас уг илчлэлт өгөгдөх үед гэгээнтнүүдийн дайснууд байсан хүмүүсийг хэлж байж болох юм. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 38:13-ыг чанга уншихыг хүсээд мөн ангийн гишүүдийг энэхүү нэгдсэн дайсны зорилгууд юу байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Биднийг аюулд орсон үед Их Эзэн юу хийж чадах вэ? (Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Доорх зарчмыг онцлон хэлэхээ бататгаж, үүнийг самбар дээр бич. Их Эзэн биднийг аюулаас сэрэмжлүүлдэг.)

Их Эзэний бошиглогчдын, Ерөнхий чуулганаар болон Сүмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бидэнд өгсөн захиасуудыг тунгаан бодох цөөн минутыг суралцагчдад өг.

  • Эдгээр захиас ямар арга замаар бидэнд тулгардаг сүнсний эсвэл бие махбодын аюулуудын сэрэмжлүүлэг болдог вэ?

  • Өөр ямар арга замаар сүнсний эсвэл бие махбодын аюулуудыг та нарт сэрэмжлүүлж байсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:14–15-ыг чимээгүй уншиж, аюултай, тодорхойгүй энэ цаг үед Их Эзэн гэгээнтнүүдээ хэрхэн урамшуулан дэмжсэнийг олж мэдэхэд тэднийг урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 38:16-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн гэгээнтнүүдийн авралын төлөө тэдэнд юу өгснийг олж мэдэхийг хүс. Дурдсан тэрхүү зарлиг нь Нью-Йоркоос Огайо руу нүүх тэрхүү зарлиг байсныг ойлгоход нь суралцагчдадаа тусал.

  • Нью-Йоркоос нүүх зарлиг нь гэгээнтнүүдийн амь насыг аврахын тулд хэрхэн тусалж болох вэ?

  • Огайод цуглар хэмээх зарлиг нь тэдний сүнслэг авралын төлөө хэрхэн үйлчилж болох вэ?

Самбар дээрх зарчмууд дээр дараах зарчмыг нэмж бич. Их Эзэн биднийг аюулаас сэрэмжлүүлж, биднийг хамгаалахын тулд зарлигуудыг өгч чадна.

  • Их Эзэний зарлигуудыг дагах нь биднийг хэрхэн хамгаалж чадах вэ?

  • Та зарлигуудыг дагаснаар хамгаалагдсан мэдрэмжийг хэзээ мэдэрсэн бэ? (Та суралцагчдаас хариулт авахаар хүсэхээсээ өмнө тэдэнд эргэцүүлэн бодох цаг өгөхийг хүсч болох юм.)

Суралцагчдыг хичээлийн эхэнд хийсэн үйл ажиллагаагаа санахад урь. Тэд дуулгавартай дагахад хэцүү байдаг зарлигуудын талаар бодсон. Их Эзэнээс ирсэн эдгээр зарлиг нь хэрхэн тэднийг сүнслэг эсвэл бие махбодын аюулаас хамгаалах адислалууд байж болохыг бодож үзэхийг тэднээс хүс.

  • Самбар дээр бичсэн үнэнийг ойлгох нь Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхад, ялангуяа хэцүү юм шиг санагдах эдгээр зарлигт дуулгавартай байхад та нарыг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

Биднийг аюулаас сэрэмжлүүлэх мөн хэрэв дуулгавартай байвал бидэнд хамгаалалт өгдөг зарлигуудаар хангах Их Эзэний чадварын талаар гэрчлэлүүдээ хуваалцахад суралцагчдыг урьснаар хичээлээ төгсгө. Та бас энэ үнэний талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болох юм.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 38:16. “Мөн та нарын авралын тулд би та нарт нэг зарлиг өгч байна”

Ерөнхийлөгч Жорж Алберт Смит заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Жорж Алберт Смит

“Би хүүхэд байхдаа Их Эзэний зарлигууд нь Түүний хуулиуд бөгөөд намайг удирдах журам гэдгийг ойлгож авсан. Эдгээр хуулинд дуулгаваргүй байснаар шийтгэл дагалдах болно гэдгийг би ойлгосон гэж боддог байлаа. … Гэхдээ би өсөж том болоод энэ хичээлийг өөр талаас нь сурсан. Одоо Их Эзэний хуулиуд нь миний хувьд тэнгэр дэх Эцэгээс нигүүлсэхээр бидэнд өгч буй Түүний дуу хоолойны гайхамшигт хөг юм. Тэдгээр нь дэлхийн эцэг эхчүүдээс ч илүү бидний сайн сайн сайханд санаа зовж буй хайрт эцгийн зөвлөгөө ба зөвлөмж юм. Үүний үр дүнд нэгэн цагт миний хувьд хахир хатуу сонсогддог байсан хууль гэдэг үг нь одоо бол бүхнээс мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хайраар дүүрэн, нигүүлсэнгүй зөвлөгөө гэж санагддаг болсон. Тиймээс Бурханы зарлигуудыг дагах нь миний хувьд хамгийн сайн зүйл гэдэгт итгэх нь надад хэцүү зүйл биш болсон” гэжээ (Teachings of Presidents of the Church: George Albert Smith [2011 он], 193–194).