Семинар
Гэрээр судлах хичээл: Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд, Албан тунхаг 2, Авралын ажлыг яаравчлуулах нь, Гэр бүлийн тунхаг, амьд бошиглогч (32-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд, Албан тунхаг 2, Авралын ажлыг яаравчлуулах нь, Гэр бүлийн тунхаг, амьд бошиглогч (32-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материалууд

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Дараах нь суралцагчдын 32-р бүлгийг судалж байхдаа сурсан сургаал болон зарчмуудын тойм юм. Энэхүү тоймыг хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулаагүй. 32-р бүлгийг заах таны хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сүмийн байгууллагууд болон хөтөлбөрүүд)

Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүддээ мөнх амьдралыг тохиолгон авчрахад нь тусалдаг гэдгийг мэдэж авсан. Тэд бас Сүмийн бүх байгууллага болон хөтөлбөр нь тэргүүлэх түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчдын удирдлаган доор үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Сүмийн байгууллагууд болон хөтөлбөрүүдэд оролцсоноор тэдгээрээр дамжуулан боломжтой болдог адислалуудыг хүлээн авдаг гэдгийг олж мэдсэн. Дараа нь тэд Сүмийн туслах бүлгүүд болон хөтөлбөрүүдэд оролцох оролцоогоо сайжруулах зорилгууд тавьсан.

2 дахь өдөр (Албан тунхаг 2)

Суралцагчид Сүмийн зохистой гишүүн бүрд санваар болон ариун сүмийн адислалуудыг боломжтой болгосон 1978 оны илчлэлтийн талаар судалж байхдаа бошиглогчид Сүмийг удирдахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлдэг бөгөөд Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчдодоо өгдөг илчлэлтээрээ дамжуулан Өөрийн цаг хугацаанд удирддаг гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Авралын ажлыг яаравчлуулах нь)

Суралцагчид энэ хичээлээс Их Эзэн Өөрийн авралын ажлыг яаравчлуулж байгааг мэдэж авсан. Тэд бас сайн мэдээг хуваалцаж, судруудыг судалж бас ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцож чадна гэдгээ мэдэж авсан.

4 дэх өдөр (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг)

Суралцагчид энэ хичээлээр дараахтай адил гэр бүлтэй холбоотой сургаал болон зарчмуудыг олж тогтоосон. Тухайлбал: эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагдсан; мөнх бус амьдралын бүтээлт нь ариун нандин бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм; гэр бүлийн үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой. Суралцагчид бас хэрэв гэр бүлдээ өөрсдийн үүргийг биелүүлэхгүй бол Их Эзэн бидэнтэй хариуцлага тооцно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь амьд бошиглогч, үзмэрч болон илчлэгчээр удирдуулснаар ирэх адислалуудыг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Суралцагчид бас Их Эзэний сонгогдсон бошиглогч болох Сүмийн ерөнхийлөгчийн саяхан өгсөн зөвлөгөөг судлах болно.

Заах зөвлөмж

Амьд бошиглогчоор дамжуулан илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа

Дараах асуултыг самбарт дээр бич. Таны хувьд хэн хамгийн чухал бошиглогч вэ?

Таныг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг унших хооронд энэ асуултыг тунгаан бодож, хариултыг олж сонсоход ангийнхныг урь.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Өнөөг хүртэл бидний санаа зовж байгаа зүйл болох хамгийн чухал бошиглогч бол бидний эрин үед амьдарч байгаа нэгэн юм” (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, 1975 оны 5-р сар, 17).

  • Амьд бошиглогч яагаад бидний хувьд хамгийн чухал бошиглогч гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг хариулсны дараа ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн үгийг үргэлжлүүлэн унш.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Энэ нь Бурханаас бидэнд өгсөн өнөө үеийн заавруудыг авсан бошиглогч юм. Эрин үе бүрд эртний судар дээр нэмээд амьд бошиглогчдоос ирэх одоогийн судрууд хэрэгтэй. Тиймээс, та нарын хийж байх хамгийн чухал уншлага, эргэцүүлэн бодох зүйл Их Эзэний дуу хоолой болж байгаа хүнээс ирэх сүнслэгээр өдөөгдсөн үгс байх ёстой. Энэ л Сүмд түүний хэлсэн үгсийг тогтмол анхааралтай уншиж, ашиглах нь яагаад чухал байдаг шалтгаан юм (“Jesus Christ—Gifts and Expectations,” 17).

Бид Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг гэдгийг тайлбарла. Гэхдээ Сүмийн ерөнхийлөгч нь дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй цорын ганц хүн бөгөөд бүх Сүмийн төлөө илчлэлт хүлээн авч мөн зарлах эрхтэй цорын ганц хүн юм.

  • Эдгээр хичээлээс таны сурсан зүйлс дээр үндэслэн Сүмийн ерөнхийлөгч хэзээ бүх Сүмийн төлөө илчлэлтүүдийг зарлаж эсвэл Сүмийн үйл ажиллагаагаа явуулдаг арга замд чухал өөрчлөлтүүдийг зарлаж байсан бэ? (Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф олон эхнэр авах ёсны талаар тунхаг бичиг гаргасан үед [Албан тунхаг 1-ийг үзнэ үү], ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг мөнх бус амьдралын өмнөх сүнсний дэлхийн талаар үл мэдэгдэх үнэнүүдийг урьдаас зарлах үед [С ба Г 138-ыг үзнэ үү] мөн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл санваарын адислалууд нь Сүмийн бүх зохистой гишүүнд боломжтой гэдгийг тунхаглах үед [Албан тунхаг 2-ыг үзнэ үү] гэсэн хариултууд байж болно.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхныг бидний өнөө үе дэх илчлэлтийн талаар үнэнийг олж сонсоход урь.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бурхан Өөрийн хүүхдүүдтэй ярилцсаар байгаа гэдэг нь Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн алдар суут захиасуудын нэг билээ. Тэрбээр тэнгэрийн хаа нэгтээ далдлагдаагүй бөгөөд эрт үеийн адилаар өнөөдөр ч ярьдаг юм. …

Бурханы хүн төрөлхтөнд өгсөн үнэлж баршгүй заавруудыг бид Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувдаас олох боломжтой. Нэмж хэлэхэд Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан бидэнтэй ярьдаг мөн ирэх Ерөнхий чуулганд ч ярих болно” (“Why Do We Need Prophets?” Ensign, 2012 оны 3-р сар, 4).

  • Илчлэлтийн талаар ерөнхийлөгч Угдорф ямар сургаалыг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн өнөөдөр бидэнд амьд бошиглогчоор дамжуулан ярьсаар байдаг. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно.)

  • Бид амьд бошиглогчийн үгсийг хаанаас олж авч болох вэ? (Ерөнхий чуулган, Сүмийн сэтгүүлүүд, LDS.org ба mormonchannel.org гэх мэт хариултууд байж болно.)

Их Эзэний амьд бошиглогчоороо дамжуулан ярьсаар байгаагийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жон Тэйлорын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бошиглогчдоор дамжуулан илчлэлт үргэлжлүүлэн ирэх нь яагаад чухал болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жон Тэйлор

“Бидэнд тэнгэр дэх амьд санваараас гарч, дэлхий дэх амьд санваараар дамжин ирдэг амьд мод—амьд усан оргилуур—амьд оюун ухаан шаардлагатай. … Адам хамгийн анх Бурхантай харилцаж эхэлсэн цагаас хойш … сүм хийгээд хувь хүмүүст тохиолдож байсан онцгой нөхцөл байдлуудад тохирсон шинэ илчлэлтүүд шаардлагатай байсан. Адамын илчлэлт Ноаг хөвөгч авдраа хийхэд зааварчлаагүй; Ноагийн илчлэлт Лотод Содомыг орхин явах ёстойг хэлээгүй; эдгээрийн аль нь ч Израилын хүүхдүүдийг Египетээс гаргах талаар яриагүй юм” (in The Gospel Kingdom, Г.Хомэр Дурхам [1987], 34; мөн С ба Г 1:30-ийг үзнэ үү).

  • Ерөнхийлөгч Тэйлорын хэлснээр бидэнд яагаад амьд бошиглогч хэрэгтэй байдаг вэ? (Амьд бошиглогчоор дамжуулан Бурхан хэрэгцээ болон цаг үеийн нөхцөл байдлуудад тохируулан тусгай удирдамж өгдөг.)

  • Илчлэлт үргэлжлэн ирэх шаардлагатайг ойлгох нь амьд бошиглогчийн үгсийг сонсох эсвэл унших арга замд тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

Амьд бошиглогчийн зөвлөгөөг дагах нь

Суралцагчдад амьд бошиглогчийн зөвлөгөөг ярилцахад туслахын тулд өнгөрсөн жил Сүмийн ерөнхийлөгчийн Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг эсвэл түүнээс дээш хэлсэн үгийг сонго. Ангид байгаа бүх суралцагчид хэлсэн үгийн нэг хувийг өг. Суралцагчдад амьд бошиглогчийн одоо зааж буй сургаал эсвэл зарчмуудыг олж мэдэх хугацаа өг.

Суралцагчдад унших хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг Сүмийн ерөнхийлөгчийн зааж буй сургаал эсвэл зарчмуудыг жагсаан бичихэд урь. Нэг суралцагчийг тэдний хариултыг самбар дээр бичихэд урь.

Тэдний олж тогтоосон сургаалууд эсвэл зарчмуудын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудаас заримыг эсвэл бүгдийг асуу.

  • Эдгээр зарчим эсвэл сургаалын аль нь танд илүү их хамаатай гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Та болон танай гэр бүлийнхэн ямар арга замаар бошиглогчийн зөвлөгөөг дагахаар хичээж байна вэ?

  • Сүмийн ерөнхийлөгчийн одоо зааж буй зүйлсийг судалж мөн амьдралдаа хэрэгжүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.

Таны дөнгөж сая судалсан амьд бошиглогчийн үгсээс Их Эзэн таныг ямар захиасыг хүлээн аваасай гэж хүсэж байгаа гэж та мэдэрсэн бэ?

Та бошиглогчийн уг зөвлөгөөний дагуу юу хийх вэ?

Бичсэн зүйлийнхээ дагуу амьдрахыг суралцагчдаас хүс. Тэднийг ийнхүү үйлдэх үед Тэнгэрлэг Эцэг тэднийг адислах болно хэмээх итгэлтэй байж болно гэж гэрчил. Амьд бошиглогчдын сургаалуудыг тогтмол судалж мөн хэрэгжүүлдэг байхад суралцагчдыг урамшуулан дэмж.

Амьд бошиглогчдын талаар гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Энэ семинарын жилийн төгсгөлд дүгнэлт болгож судруудыг өдөр бүр үргэлжлүүлэн судлахад суралцагчдыг урамшуулан дэмж. Хэрэв тэд дараа жил семинарын ангид үргэлжлүүлэн суралцах бол Хуучин Гэрээг судалж эхэлж магадгүй гэж хэлж болно. Та нэг суралцагчийг семинар хичээллээгүй үед ч гэсэн судруудыг өдөр тутам үргэлжлүүлэн уншсанаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалцахад урьж болно.