Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 138

1918 оны аравдугаар сарын 3-нд Ютагийн Солт Лейк Хотод Ерөнхийлөгч Иосеф Ф.Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой. 1918 оны Аравдугаар сарын 4-нд Сүмийн хагас жил тутмын 89-р Ерөнхий чуулганы нээлтийн үгэндээ Ерөнхийлөгч Смит өмнөх сарын турш бурханлиг хэд хэдэн заавар хүлээн авснаа зарлан тунхаглажээ. Цогцос нь булшинд байх үед аврагч нас барагсдын сүнснүүд дээр айлчилсан тухай Ерөнхийлөгч Смит эдгээрийн нэгийг өмнөх өдөр нь хүлээн авчээ. Энэ нь чуулганы хаалтын дараа тэр даруй бичигдсэн аж. 1918 оны аравдугаар сарын 31-нд энэ нь Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд, Арванхоёрын Зөвлөл, мөн Патриархад өргөн толилуулагдаж, мөн энэ нь тэднээр санал нэгтэйгээр хүлээн авагджээ.

1–10, Ерөнхийлөгч Иосеф Ф.Смит Петрийн бичээсүүд хийгээд сүнсний дэлхий дэх бидний Их Эзэний айлчлалын талаар тунгаан бодов; 11–24, Диваажинд цугласан нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчдийг хийгээд тэдний дундах Христийн тохинууллыг Ерөнхийлөгч Смит харав; 25–37, Сайн мэдээний номлол сүнснүүдийн дунд хэрхэн зохион байгуулагддагийг тэрээр харжээ; 38–52, Адам Ева хоёр, мөн сүнсний дэлхийд амилуулалтынхаа өмнө боолчлолд байгаа тэдний сүнсэн байдлыг цэгнэж буй ариун бошиглогчдоос олныг нь тэрээр харав; 53–60, Эдүгээ цагийн нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчид өөрсдийн хөдөлмөрийг сүнсний дэлхийд үргэлжлүүлдэг.

1МЯНГА есөн зуун арваннайман оны аравдугаар сарын гурванд, бибээр судруудын талаар тунгаан бодсоор өрөөндөө сууж байлаа;

2Мөн дэлхийн гэтэлгэлийн төлөө Хүний Хүүгээр хийгдсэн тэрхүү цагаатгагч агуу золиослолын талаар бясалган байсан буюу;

3Мөн дэлхийд Гэтэлгэгчийг ирэхэд Эцэг, Хүү хоёроор илэрхийлэгдсэн тэрхүү агуу хийгээд гайхамшигт хайрын талаар буюу.

4Түүний цагаатгалаар дамжин мөн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар хүмүүн төрөлхтөн аврагдаж болох тухай буюу.

5Намайг ийн бодолд дарагдан байхад төлөөлөгч Петрийн бичээсүүд, Их Эзэнийг цовдлогдсоны дараа сайн мэдээ номлогдож байсан Понт, Галат, Капподос болон азийн бусад хэсгүүд даяар алс холд тараагдсан эхэн үеийн гэгээнтнүүд дээр оюун санаа минь бэлчиж байв.

6Би Библийг нээж Петрийн эхний захидлын гурав ба дөрөвдүгээр бүлгүүдийг уншлаа, мөн уншиж байх зуур дараах хэсгүүд өмнө нь надад хэзээ ч байгаагүй тийм агуу ихээр сэтгэлийг минь äîãäëóóëàâ:

7“Учир нь тэрээр биднийг Бурханд аваачихын тулд Христ махан бие дотор егүүтгэгдэж, сүнс дотор амьдруулагдаж, зөвт нь зөвт бус хүмүүсийн оронд, нүглүүдийн төлөө нэгэнтээ зовсон ажээ:”

8“Тэрхүү Сүнсэнд тэрээр тэрчлэн явж, шорон дахь сүнснүүдэд номлосон áºë㺺.”

9“Ноагийн өдрүүдэд хөвөгч авдар баригдаж байх үед Бурханы тэвчээр нь хүлээсээр байхад эдгээр сүнснүүд урьд нь дуулгаваргүй байв, тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман бодгаль байж уснаас эсэн мэнд гарчээ” (1 Петр 3:18-20).

10“Учир нь тэд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдэж, харин Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьдрахын тулд, энэхүү зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан юм”. (1 Петр 4:6.)

11Бичигдсэн эдгээр зүйлүүдийн талаар намайг тунгаан бодож байхад ойлголтын минь мэлмий нээгдэж, мөн Их Эзэний Сүнс над дээр байж, түүнчлэн бибээр нас барагсдыг, бяцхан хийгээд агуу аль алиныг нь үй олныг харав.

12Мөн мөнх бус байдалд амьдарч байхдаа Есүсийн тухай гэрчлэлд итгэлтэй байсан шударга хүмүүсийн сүнсний тоо томшгүй хамтлаг тэнд нэг газарт цуглуулагдсан байлаа;

13Мөн Бурханы Хүүгийн агуу их золиослолтой адил төстэй золиослол хийсэн, мөн Гэтэлгэгчийнхээ нэрэнд гай зовлон амссан тэд юм.

14Эдгээр бүгд Бурхан Эцэг болон түүний Төрсөн Ганц Хүү Есүс Христийн ач ивээлээр дамжсан, алдар суут амилуулалтад бат найдан, мөнх бус амьдралыг орхин оджээ.

15Тэд баясал хийгээд баяр хөөрөөр дүүрсэн байсныг, мөн тэдний чөлөөлөлтийн өдөр ойрхон байсны улмаас хамтдаа баясан цэнгэж байсныг бибээр болгоов.

16Өөрсдийг нь үхлийн хүлээснээс гэтэлгэснийг нь зарлан тунхаглахаар Бурханы Хүү сүнсний дэлхийд ирэхийг хүлээн тэд хамтдаа цугласан байлаа.

17Тэд бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд тэдний нойрсолтын тоос үүнийхээ төгс хэлбэрт, яс нь ясандаа, мөн шөрмөс хийгээд мах нь тэдгээртээ, сүнс хийгээд бие нь дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэхийн тулд сэргээгдэх ёстой байв.

18Энэхүү үй олон нь үхлийн гинжнээс өөрсдийнхөө чөлөөлөгдөх цагт баясан, хүлээж мөн ярилцан байтал, Бурханы Хүү заларч ирэн, итгэлтэй байсан боолчлогдогсод тэдэнд эрх чөлөөг зарлан тунхаглав.

19Мөн тэнд үүрдийн сайн мэдээг, амилуулах хийгээд хүн төрөлхтний уналтаас, мөн наманчлалын нөхцлөөр хувь хүмүүсийн нүглүүдээс гэтэлгэхсургаалыг тэрбээр тэдэнд номлов.

20Харин ёс бусчууд уруу тэрбээр очсонгүй, мөн бурхангүйчүүд мөн махан бодид байхдаа өөрсдийгөө бузарласан үл наманчлагсдын дунд түүний дуу хоолой чангаар ярьсан нь үгүй;

21Үүний адил эртний бошиглогчдын гэрчлэлийг хийгээд сануулгыг үгүйсгэсэн эсэргүүцэгчид ч түүний оршихуйг болгоож мөн түүний нүүрийг харсангүй;

22Тэдний байсан тэнд, харанхуй ноёлж, харин зөв шударгыг үйлдэгчдийн дунд амар амгалан байв;

23Мөн гэгээнтнүүд гэтэлгэлдээ баясан, мөн Бурханы Хүүг өөрсдийнхөө Гэтэлгэгч мөн үхлээс хийгээд тамын гинжнээс Чөлөөлөгч хэмээн өвдөг сөгдөж мөн хүлээн зөвшөөрч байлаа.

24Тэдний төрх байдал гялалзан, мөн Их Эзэний оршихуйн хурц тод нь тэдэн дээр байлаа, мөн тэд түүний ариун нэрэнд магтуу дуулж байв.

25Бибээр гайхашрав, учир нь иудейчүүдийн мөн Израилын угсааны тэдний дунд, тэдэнд үүрдийн сайн мэдээг заахыг хичээн, мөн тэднийг наманчлалд дуудан Аврагч өөрийн тохинуулалд гурван жил орчмыг өнгөрөөснийг би ойлгов.

26Мөн бас, түүний хүчирхэг ажлууд, мөн ид шидүүд, бас агуу хүч хийгээд эрх мэдэлд үнэний тунхаглал байсан хэдий ч, тэнд хэдхэн нь түүний дуу хоолойг сонсож, мөн түүний оршихуйд баясан, мөн авралыг түүний гараас хүлээн авсан ажгуу.

27Харин нас барсан тэдний дундах түүний тохинуулал нь цовдлолт хийгээд түүний амилалтын хооронд өнгөрсөн богинохон хугацаагаар хязгаарлагдсан болой;

28Мөн заримдаа дуулгаваргүй байдаг шорон дахь сүнснүүдэд Бурханы тэсвэр тэвчээр Ноагийн өдрүүдэд нэгэнтээ хүлээж байхад Бурханы Хүү номлодог байсан тухай өгүүлсэн Петрийн үгст—мөн эдүгээ тэдгээр сүнснүүдэд зааж бас тийм богинохон хугацаагаар тэдний хувьд зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийг гүйцэтгэх нь түүнд хэрхэн боломжтой байсанд бибээр гайхашрав.

29Мөн намайг гайхширан байх үед, миний мэлмий нээгдэж, мөн миний ойлголт түргэсч, мөн ёс бусчуудын дунд, бас үнэнийг эсэргүүцдэг асан дуулгаваргүйчүүдэд, тэдэнд заахаар Их Эзэн өөрийн биеэр очоогүйг би ухаарав.

30Гэвч болгоогтун, зөв шударгыг үйлдэгчдийн дундаас тэрбээр өөрийн хүчийг зохион байгуулж, мөн элч нарыг томилон хүч чадал хийгээд эрх мэдлээр хувцаслаж, мөн урагш одон харанхуйд байсан тэдэнд, бүр хүмүүний бүх сүнснүүдэд сайн мэдээний гэрлийг хүргэн, мөн итгэмжлэлийг тэдэнд олгодог байв; мөн тийн сайн мэдээ нь нас барагсдад номлогддог байлаа.

31Мөн сонгогдсон элч нар Их Эзэний хувьд хүлээн зөвшөөрч болохуйц өдрийг зарлан тунхаглах, мөн хүлээсэнд байсан боолчлогдогсдод, бүр нүглүүдээсээ наманчилж мөн сайн мэдээг хүлээн авч болох тэд бүгдэд эрх чөлөөг тунхаглахаар урагш оддог байв.

32Үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээнас нөгчсөн тэдэнд сайн мэдээ тийн номлогддог байв.

33Бурханд итгэх итгэл, нүглээс наманчлах, нүглүүдийн ангижралын тул төлөөлөн хийх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээхийг тэдэнд заадаг байлаа,

34Мөн тэд махан бие дэх хүмүүсийн дагуу шүүгдэж, харин Бурханы дагуу сүнсэнд амьдрахад өөрсдийгөө тохирохоор болгохын тулд тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг болой.

35Мөн тийн Бурханы Хүүгийн загалмай дээрх золиослолоор дамжин гэтэлгэл хийгдсэн гэдгийг ийн нас барагсад, бяцхан хийгээд агуу, шударга бусчууд хийгээд түүнчлэн итгэлтнүүдийн дунд аль алинд нь мэдүүлэгдсэн буюу.

36Бидний Гэтэлгэгч, махан биед өөрийнх нь тухай гэрчилдэг асан бошиглогчдын тухай итгэлтэй сүнснүүдэд зааварлан мөн бэлтгэж, сүнсний дэлхийд түр амьдарч байхдаа цаг заваа зориулдаг байсан нь ийнхүү мэдүүлэгдсэн бөлгөө;

37Тэд гэтэлгэлийн бүх захиасыг бүх нас барагсдад, эсэргүүцэл хийгээд зөрчлийнх нь улмаас тэрбээр биеэрээ очиж үл чадах тэдэнд хүргэж болохын тулд, түүний үйлчлэгчдийн тохинууллаар дамжуулан тэд тэрчлэн түүний үгсийг сонсож болохын тулд буюу.

38Зөв шударгыг үйлдэгчдийн энэхүү асар том цугларалтад хуран цугласан агуу хийгээд хүчирхэг хүмүүсийн дунд Эртний Өдрүүд мөн бүхний эцэг Адам Эцэг байлаа,

39Мөн бүхний алдар суут Ева Эх, үе үеийн туршид амьдарч, үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэн биширч асан, итгэлт охидынхоо олонтой хамт байв.

40Анхны алагдагч Абел, мөн түүний дүү, эцэг Адамынхаа дүр төрхийг илэрхийлдэг асан, хүчирхэг хүмүүсийн нэг Сет тэнд байв.

41Үерийн тухай сэрэмжлүүлэгдсэн Ноа; агуу дээд санваартан Шем; итгэлтнүүдийн эцэг Абрахам; Исаак, Иаков, мөн Израилын агуу хууль тогтоогч Мосе болой;

42Мөн харууссан зүрхтэнгүүдэд тайтгарлыг өгч, боолчлогдогсдод эрх чөлөөг мөн хүлэгдсэн тэдэнд шоронг нээхийг тунхаглахаар Гэтэлгэгч томилогдсон гэдгийг бошиглолоор зарлан тунхагласан Исаиа тэрчлэн тэнд байв.

43Түүнээс гадна, үзэгдэлд нас барагсдын амилуулалтад амьд бодгалиуд болж дахин урагш гарч ирэх, махаар бүрэгдэх хувхайрсан яснуудын агуу хөндий, түүнд харагдсанЕзекиел болой;

44Дахин хэзээ ч үл устгагдан, мөн бусад хүмүүст үл өгөгдөх Бурханы хаант улс хожмын өдрүүдэд үндэслэн байгуулагдахыг угтан харж, мөн угтан хэлсэн Даниел болой;

45Хувиралтын Уулан дээр Мосетой хамт байсан Елиас болой;

46Мөн түүний тухай Моронай бас Бошиглогч Иосеф Смитэд ярин, тэрбээр Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр эхлэхийн өмнө ирэх ёстой хэмээн тунхагласан Елиагийн ирэлтийн тухай гэрчилсэн бошиглогч Малахи тэрчлэн тэнд байв.

47Бошиглогч Елиа эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах ёстой байв,

48Бүхэл дэлхий зүхлээр цохигдож мөн түүний ирэлтээр бүрмөсөн устгагдахгүйн тулд, нас барагсдын гэтэлгэлийн тулд, мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдтэй нь лацдан холбохын тулд, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Их Эзэний ариун сүмүүдэд хийгдэх агуу ажлыг угтан харуулсан буюу.

49Тэд бүгд мөн өөр олон нь, бүр нифайчуудын дунд амьдарч, мөн Бурханы Хүүгийн ирэлтийн тухай гэрчилж асан бошиглогчид тэрхүү асар том цугларалтад байлцаж мөн чөлөөлөлтөө хүлээж байв,

50Учир нь нас барагсад өөрсдийнх нь сүнс биенээс нь салаад их удсаныг боолчлол хэмээн үздэг ажгуу.

51Тэдэнд Их Эзэн зааж, мөн нас барагсдаас тэрээр амилагдсаны дараа, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралаар титэмлэгдэх түүний Эцэгийн хаант улсад орохын тулд урагш гарч ирэх хүчийг тэдэнд өгчээ,

52Мөн Их Эзэнээр амлагдсанчлан тэр цагаас хойш хөдөлмөрөө үргэлжлүүлж, мөн өөрийг нь хайрладаг тэдний төлөө хадгалагдаж байсан бүх адислалыг хүртэгчид байх тэрхүү хүчийг буюу.

53Бошиглогч Иосеф Смит, мөн миний эцэг, Хайрум Смит, Бригам Янг, Жон Тейлор, Вилфорд Вудрафф, мөн хожмын үеийн агуу их ажлын суурийг тавихад оролцохоор цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхээр хадгалагдсан, бусад сонгомол сүнснүүд,

54Үүний дотор ариун сүмүүдийг барих хийгээд нас барагсдын гэтэлгэлийн төлөө тэнд хийгдэх ёслолуудын гүйцэтгэл, тэдбас сүнсний дэлхийд байв.

55Бурханы Сүмд удирдагчид байхаар эхлэлд сонгогдсон, ёс суртахуунаар өв тэгш хийгээд агуу хүмүүсийн дунд тэд тэрчлэн байсныг бибээр ажигласан бөлгөө.

56Бүр тэд төрөхөөсөө өмнө, бусад олны хамт, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, мөн Их Эзэний тогтоосон цагт хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн байжээ.

57Энэ эрин үеийн итгэлт ахлагчид, тэд мөнх бус амьдралаас хагацахдаа, Бурханы Төрсөн Ганц Хүүгийн золиослолоор дамжуулан харанхуйд байгаа тэд болон нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхийд нүглийн боолчлол дор буй тэдний дунд наманчлалын болон гэтэлгэлийн сайн мэдээг номлох хөдөлмөрөө үргэлжлүүлдэг болой.

58Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно,

59Мөн тэд зөрчлийнхөө цээрлэлийг төлсний, мөн угаагдан цэвэршсэний дараа, ажлуудынхаа дагуу шагналаа хүлээн авах болно, учир нь тэд авралыг өвлөгчид бөлгөө.

60Нас барагсдын гэтэлгэлийн тухай надад илчлэгдсэн үзэгдэл ийн байсан бөлгөө, мөн бибээр гэрчилнэ, мөн бидний Их Эзэн бас Аврагч, Есүс Христийн адислалаар дамжуулан энэхүү гэрчлэл үнэн гэдгийг би мэднэ, бүр тийм буюу. Амен.