Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 10

1828 оны зун Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:20–23). Мормоны Номон доторх Лихайн номны орчуулгын 116 хуудас гар бичмэлд ёс бус хүмүүсийн хийсэн өөрчлөлтүүдийн талаар энд Их Эзэн, Иосеф Смитэд мэдээлэв. Гар бичмэлийн эдгээр хуудсууд Мартин Харрисын эзэмшилд байхад алга болсон бөгөөд хуудсуудыг түүнд түр хугацаагаар итгэл хүлээлгэн өгсөн ажээ ( Хэсэг 3-ын толгой гарчгийг үз). Хулгайлагдсан хуудсууд дахь асуудлыг дахин орчуулахыг нь хүлээж, дараа нь өөрчилсний улмаас гарсан зөрүүг нь харуулах замаар орчуулагчийг гутаах нь хилэнцэт төлөвлөгөө байлаа. Энэхүү ёс бус зорилго нь хилэнцэт санаат нэгнээр зохиогдсон бөгөөд бүр эртний Нифайчуудын түүхч Мормон хураангуйлсан ялтсуудын товчлол хийж байх үед Их Эзэнд мэдэгдэж, Мормоны Номонд үзүүлэгджээ (Мормоны Үгс 1:3–7-г үз).

1–26, Их Эзэний ажлыг эсэргүүцэхэд Сатан ёс бус хүмүүсийг өдөөн хатгадаг; 27–33, Тэрээр хүмүүний бодгалиудыг устгахыг эрэлхийлдэг; 34–52, Сайн мэдээ нь Мормоны Номоор дамжин леменчүүд хийгээд бүх үндэстнүүдэд хүрэх ёстой; 53–63, Их Эзэн хүмүүний дунд өөрийн Сүм болон өөрийн сайн мэдээг үндэслэх болно; 64–70, Тэрээр наманчлагчдыг өөрийн Сүмд цуглуулж мөн дуулгавартнуудыг аврах болно.

1ЭДYГЭЭ, болгоогтун, би чамд хэлж байна, Урим ба Туммимын аргаар орчуулах хүч нь чамд өгөгдсөн тэрхүү бичээсүүдийг чи ёс бус хүний гарт оруулсны учир, чи тэдгээрийг алдлаа.

2Мөн түүнчлэн чи яг энэ үед бэлгээ алдаж, мөн оюун чинь харанхуйлсан буюу.

3Гэсэн хэдий ч, энэ нь эдүгээ чамд дахин сэргэсэн болой; тиймийн тул чи итгэлтэйбайж мөн орчуулгын ажлын үлдсэнийг эхэлснийхээ адилаар дуусгахаар үргэлжлүүлэхээ мэдэгтүн.

4Орчуулах боломжийг чамд олгосон өөртөө байгаа хүч чадал хийгээд аргаас илүү хурдан гүйх буюу илүүгээр бүү хөдөлмөрлө; харин эцсээ хүртэл хичээнгүй бай.

5Ялан дийлэгч болж гарахын тул чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу.

6Болгоогтун, тэд чамайг устгахыг эрэлхийлсэн билээ; тийм ээ, бүр чиний итгэсэн тэр хүн чамайг устгахыг эрэлхийллээ.

7Мөн энэ шалтгааны учир тэр бол ёс бус хүн гэдгийг би хэллээ, учир нь тэрээр чамд итгэл хүлээлгэн өгсөн тэр зүйлүүдийг зайлуулахыг эрэлхийллээ; мөн тэрээр түүнчлэн чиний бэлгийг устгахаар эрэлхийллээ.

8Мөн чи бичээсүүдийг түүний гарт оруулсан учраас, болгоогтун, ёс бус хүмүүс тэдгээрийг чамаас холдуулан аваачаад байна.

9Тиймийн тул, тийм ээ, ариун нандин болох тэдгээрийг чи ёс бус явдалд орууллаа.

10Мөн, болгоогтун, бичигдсэн байхаар чиний болгосон, эсвээс орчуулсан, чиний гараас алдагдсан тэдгээр үгсийг өөрчлөхийг Сатан тэдний зүрх сэтгэлд суулгаад байна.

11Мөн болгоогтун, тэд үгсийг өөрчилсөн учир, чиний орчуулсан буюу бичигдсэн байхаар болгосноос тэдгээр нь эсэргээр уншигдана гэдгийг би чамд хэлж байна;

12Мөн, энэ ухаанаар, энэ ажлыг тэрээр устгаж болохын тул чөтгөр зальхай төлөвлөгөө боловсруулахаар эрэлхийллээ;

13Учир нь тэрээр үүнийг хийлгэхээр тэдний зүрх сэтгэлд тавьсан билээ, ийнхүүхудал хэлснээр, чамайг орчуулсан дүр эсгэж байна гэсэн үгэнд тэд чамайг улайлган барилаа хэмээн тэд хэлж болно.

14Үнэнээр, би чамд хэлнэ, Сатан энэ зүйлд хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг би хүлцэхгүй.

15Учрыг болгоогтун, үүнийг дахин орчуулахыг асууснаар, чамайг Их Эзэн Бурханаа сориход хүргэхийн тулд үүнийг тэрээр тэдний зүрх сэтгэлд суулгаад байна.

16Мөн тэгээд, болгоогтун, Бурхан түүнд орчуулах хүчийг өгсөн эсэхийг нь бид харъя—хэрэв тийм аваас, тэрээр мөн хүчийг түүнд дахин өгөх болно хэмээн тэдзүрх сэтгэлдээ хэлж мөн бодох ажгуу;

17Мөн хэрэв Бурхан хүчийг түүнд дахин өгөх аваас, эсвэл хэрэв тэр дахин орчуулбал, эсвээс, өөрөөр хэлбэл, хэрэв тэрээр мөн нөгөөх үгсийг авчирваас, болгоогтун, мөн тэр нь бидэнд байгаа, мөн тэдгээрийг бид өөрчилсөн билээ;

18Тиймийн тул тэд үл зөвшөөрнө, мөн тэрээр өөрийнхөө үгэнд худал хэлсэн, мөн түүнд бэлэг байхгүй, мөн түүнд хүч байхгүй хэмээн бид хэлэх болно;

19Тиймийн тул бид түүнийг, мөн тэр ажлыг ч бас устгах болно; мөн бид эцэст нь ичгүүргүй байхын тулд, мөн бид дэлхийн алдар сууг олж болохын тулд бид үүнийг хийх болно.

20Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, Сатан тэдний зүрх сэтгэлд нэн ихээр байршжээ; тэрээр сайн болох тэрхүү зүйлийн эсрэг алдаст тэднийг өдөөн хатгадаг буюу;

21Мөн тэдний зүрх сэтгэл ялзран доройтож, мөн ёсон бус хийгээд жигшүүрт хэргүүдээр дүүрчээ; мөн тэд гэрлээс илүүгээр харанхуйд дурладаг, учир нь тэдний явуулга хилэнцэт бөлгөө; тиймийн тул тэд надаас асуух нь үгүй.

22Тэрээр тэдний сүнснүүдийг устгалд хөтөлж болохын тулд Сатан тэднийг өдөөн хатгадаг.

23Мөн ийнхүү тэрээр Бурханы ажлыг устгахыг бодон, зальхай төлөвлөгөө боловсруулаад байна; гэвч би тэдний гараас үүнийг шаардах болно, мөн энэ нь тэднийг шившиглэж мөн шүүлтийн өдөрт зэмлэл болон хувирна.

24Тийм ээ, тэр энэ ажлын эсрэг тэдний зүрх сэтгэлийг хилэгнүүлэхээр өдөөн хатгаж байна.

25Тийм ээ, тэрээр тэдэнд хандан: Та нар устгаж болохын тулд барьж авахаар отон хуурч, мэхлэн худал хэл; болгоогтун, энэ нь гэм хоргүй хэмээн хэлнэ. Мөн ийнхүү тэрээр тэднийг зусардан, мөн тэд хүнийг худал хэлсэнд нь барьж болохын тулд, тэд түүнийг устгаж болохын тулд, худал хэлэх нь нүгэл биш хэмээн хэлдэг.

26Мөн ийнхүү тэрээр тэднийг зусардан, мөн тэдний сүнснүүдийг там уруу доош нь чирж оруулах хүртэл хөтөлдөг; мөн ийнхүү тэрээр тэднийг урхиндаа өөрсдийгөө барихаар болгодог.

27Мөн ийнхүү тэрээр хүмүүний сүнсийг устгахыг эрэлхийлэн, дэлхий дээр дээш доош, ийш тийш холхидог буюу.

28Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, өөр нэг нь мэхлэхийн тулд худал хэлдэг гэж боддогийн улмаас хууран мэхлэхийнтулд худал хэлдэг түүнд халаг, учир нь ийм нь Бурханы шударга ёсноос чөлөөлөгдөхгүй.

29Эдүгээ, болгоогтун, тэд эдгээр үгсийг өөрчилсөн байна, учир нь Сатан тэдэнд: Тэрээр та нарыг мэхэлжээ хэмээн хэлж, мөн тийнхүү тэрээр алдсыг үйлдүүлж, Их Эзэн Бурханыг чинь чамаар сориулахын тулд тэднийг зусардаж байна.

30Болгоогтун, гараас чинь алдагдсан тэдгээр үгсийг чи дахин бүү орчуул гэдгийг би чамд хэлж байна;

31Учир нь, болгоогтун, тэдгээр үгсийн эсрэг худал хэлснээр тэд хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь үгүй. Учир нь, болгоогтун, хэрэв чи яг адил үгсийг урагш авчрах аваас тэд чамайг худал хэллээ, мөн чи орчуулах дүр эсгэсэн боловч өөртэйгөө зөрчилдөж байна хэмээн хэлэх болно.

32Мөн, болгоогтун, тэд үүнийг нийтлүүлэх болно, мөн Сатан чиний эсрэг хилэгнүүлэхээр тэднийг өдөөн хатгахын тулд тэдний зүрх сэтгэлийг хатууруулж тэгснээр тэд миний үгст үл итгэх болно.

33Тийнхүү Сатан уг ажил энэ үед ирэхгүй байж болохын тулд энэ үед орших чиний гэрчлэлийг ялан дийлэхийг бодож байна.

34Гэвч болгоогтун, энд мэргэн ухаан буй, мөн мэргэн ухааныг би чамд үзүүлж, мөн эдгээр зүйлүүдийн талаар чи юу хийх ёстой тухай зарлигуудыг бибээр чамд өгч буй учир, чи орчуулах ажлаа дуустал үүнийг дэлхийд бүү үзүүл.

35Энд мэргэн ухаан буй үүнийг дэлхийд бүү үзүүл хэмээн намайг чамд хэлсэнд бүү гайх—Учир нь чи хамгаалагдаж болохын тулд, үүнийг дэлхийд бүү үзүүл хэмээн би хэлсэн билээ.

36Болгоогтун, үүнийг зөв шударга хүмүүст бүү үзүүл хэмээн би хэлээгүй байна;

37Гэвч чи зөв шударга хүмүүсийг ямагт үнэлэн шүүж эс чадах учир, эсвээс зөв шударга хүмүүсээс ёс бусчуудыг ямагт хэлж эс чадах учир, тиймийн тул, би чамд хэлнэ, уг асуудлын талаар бүх зүйлүүдийг дэлхийд мэдүүлэх нь зохимжтойг би харах хүртэл дуугүй байгтун.

38Мөн эдүгээ, үнэнээр би чамд хэлнэ, чиний бичсэн, гараас чинь алдагдсан тэдгээр зүйлүүдийн шастир нь Нифайн ялтсууд дээр сийлбэрлэгдсэн буй;

39Тийм ээ, Нифайн ялтсууд дээрх эдгээр зүйлүүдээс өөр нэг илүү тодорхой шастир өгөгдсөн тухай тэдгээр бичээсүүдэд өгүүлэгдсэн гэдгийг чи санагтун.

40Мөн эдүгээ, Нифайн ялтсууд дээр сийлбэрлэгдсэн тэрхүү шастир нь миний мэргэн ухаан дахь зүйлүүдэд онцгой хамаатайн учир, би энэ шастир дахь хүмүүсийн тухай мэдлэгийг авчрах болно—

41Тиймийн тул, чи Нифайн ялтсууд дээрх сийлбэрүүдийг, бүр доош хаан Бенжамины хаанчлалын үед ирэх хүртэл, эсвээс өөрийнхөө орчуулсан, өөртөө үлдээсэн тэр хэсэгт ирэх хүртэл орчуулах ёстой;

42Мөн болгоогтун, чи үүнийг Нифайн цэдэг гэдгээр нь нийтлүүлэх болно; мөн ийнхүү миний үгсийг өөрчилсөн тэднийг би шившиглэнэ.

43Тэд миний ажлыг устгахыг би зөвшөөрөхгүй; тийм ээ, миний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу гэдгийг би тэдэнд үзүүлэх болно.

44Болгоогтун, тэд зөвхөн нэг хэсгийг л буюу Нифайн шастирын хураангуйллыг авсан болой.

45Болгоогтун, миний сайн мэдээнд агуу санаануудыг өгч буй олон зүйл Нифайн ялтсууд дээр сийлбэрлэгдсэн байгаа; тиймийн тул, Нифайн сийлбэрүүдийн энэ эхний хэсгийг чи орчуулж, мөн энэ ажилд урагш ахих ёстой нь надад буй мэргэн ухаан бөлгөө.

46Мөн, болгоогтун, энэ ажлын бүх үлдсэн хэсэг нь миний ариун бошиглогчид, тийм ээ, мөн тэрчлэн миний шавь нар, залбирлууддаа энэ хүмүүст урагш гарч ирэх ёстой хэмээн хүссэн миний сайн мэдээний тэдгээр бүх хэсгүүдийг агуулдаг авай.

47Мөн тэдний залбирлууд дахь итгэлийнх нь дагуу энэ нь тэдэнд соёрхогдох болно гэдгийг би тэдэнд хэлсэн бөлгөө;

48Тийм ээ, тэд өөрсдийнхөө өдрүүдэд номлож болохын тулд, тэдний ахан дүүс леменчүүдэд, мөн түүнчлэн хагарал тэмцлийнхээ улмаас леменчүүд болсон тэд бүгдэд ирж болохын тулд тэдэнд миний өгсөн миний сайн мэдээ—тэдний итгэл байв.

49Эдүгээ, энэ нь бүгд биш—тэдний залбирлууд дахь тэдний итгэл,хэрэв бусад үндэстнүүд энэ газар нутгийг эзэмших боломжтой аваас энэхүү сайн мэдээ тэрчлэн мэдүүлэгдэхийн тулд байв;

50Мөн ийнхүү тэд залбирлууддаа, энэ газар нутагт энэ сайн мэдээнд итгэсэн хэн ч гэсэн мөнх амьдралыг авч болох нэгэн адислалыг энэ газар нутагт үлдээсэн бөлгөө;

51Тийм ээ, энэ нь ямар ч үндэстэн, ястан, хэлтэн буюу хүмүүст тэд хэн ч байлаа гэсэн, бүгдэд чөлөөтэй байх болно.

52Мөн эдүгээ, болгоогтун, тэдний залбирлууд дахь тэдний итгэлийн дагуу би сайн мэдээнийхээ энэ хэсгийг өөрийнхөө хүмүүсийн мэдлэгт авчрах болно. Болгоогтун, тэдний хүлээн авсан тэрнийг би устгахаар бус, харин үүнийг өсгөн бэхжүүлэхээр авчирдаг.

53Мөнхүү энэ шалтгааны учир би хэлсэн билээ: Хэрэв энэ үеийнхэн зүрх сэтгэлээ эс хатууруулах аваас, би өөрийнхөө сүмийг тэдний дунд үндэслэн байгуулах болно.

54Эдүгээ өөрийнхөө сүмийг устгахын тулд би үүнийг хэлдэггүй, харин өөрийнхөө сүмийг өсгөн бэхжүүлэхийн тулд би үүнийг хэлдэг;

55Тиймийн тул, миний сүмд харьяалагдах хэн ч бай, эмээх хэрэггүй, учир нь иймүүд нь тэнгэрийн хаант улсыг өвлөх болно.

56Гэвч надаас үл эмээж, бас зарлигуудыг минь ч эс дагаж, харин өөрсдөдөө ашиг олохын тулд сүмүүдийг өсгөн бэхжүүлдэг, тийм ээ, мөн ёсон бусаар үйлдэж мөн чөтгөрийн хаант улсыг байгуулдаг тэд бол— тийм ээ, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний түйвээх, мөн голдоо ортол чичрэн салгалахаар болгох тэд бол энэ буюу.

57Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү. Би өөрийнхөндөө ирлээ, харин өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй.

58Би бол харанхуйд гялалзагч гэрэл билээ, мөн харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй.

59Энэ сүргийнх бус өөр хонинууд надад бий хэмээн шавь нартаа хэлсэн тэр нь би билээ—мөн намайг үл ойлгосон нь олон байв.

60Мөн надад өөр хонинууд байсан мөн тэд болбоос Иаковын угсааны мөчир байсан гэдгийг би энэ хүмүүст үзүүлнэм;

61Мөн миний нэрээр тэдний хийсэнгайхамшигт ажлуудыг би гэрэлд авчрах болно;

62Тийм ээ, тэдэнд тохинуулагдаж байсан өөрийнхөө сайн мэдээг би гэрэлд түүнчлэн авчрах болно, мөн болгоогтун, тэдгээр нь чиний хүлээн авсныг үгүйсгэх нь үгүй, харин тэдгээр нь үүнийг өсгөн бэхжүүлэх болно, мөн миний сургаалын үнэн зөв хэсгүүдийг, тийм ээ, надад орших цорын ганц тэрхүү сургаалыг гэрэлд авчрах болно.

63Мөн бибээр өөрийн сайн мэдээг бататгаж болохын тулд, өдий их сөргөлдөөн байхгүй байхын тулд үүнийг хийх бөлгөө; тийм ээ, Сатан миний сургаалын хэсгүүдийн талаар хүмүүсийн зүрх сэтгэлийг зөрчилдөөнд өдөөн хатгадаг билээ; мөн эдгээр зүйлүүдэд тэд алдаа гаргадаг, учир нь тэд судруудыг гуйвуулж мөн тэдгээрийг ойлгох нь үгүй билээ.

64Тиймийн тул, би энэ агуу нууцыг тэдэнд задлах болно;

65Учир нь, болгоогтун, хэрэв тэд зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би тэднийг цуглуулах болно;

66Тийм ээ, хэрэв тэд ирэх аваас, тэд болно, мөн амьдралын уснаас чөлөөтэй хүртэж болно.

67Болгоогтун, энэ бол миний сургаал—наманчилж мөн надад ирэх хэн ч болов, мөнхүү тэр нь миний сүм мөн.

68Yүнээс илүүг буюу дутууг тунхаглах хэн боловч мөн тэр нь надаас биш, харин миний эсрэг юм; тиймийн тул тэрээр миний сүмийнх биш.

69Мөн эдүгээ, болгоогтун, миний сүмийнх, мөн эцсээ хүртэл тэвчдэг миний сүмийн хэнийг боловч, түүнийг би өөрийн хадан дээр төлөвшүүлэх болно, мөн тамын үүд тэднийг дийлэх нь үгүй.

70Мөн эдүгээ, дэлхийн амьдрал хийгээд гэрэл, чиний Гэтэлгэгч, чиний Их Эзэн мөн чиний Бурхан болох түүний үгсийг санагтун. Амен.