Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 50

1831 оны тавдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:170–173). Дэлхий даяар тархсан янз бүрийн сүнсний илэрхийллүүдийг ахлагчдын зарим нь ойлгохгүй байсныг мөн уг асуудлын талаар тэрбээр тусгайлан асуусны хариу болгон энэхүү илчлэлт өгөгдсөнийг Бошиглогч өгүүлжээ. Ер бусын сүнсний үзэгдэл хэмээгдэгч нь гишүүдийн дунд нийтлэг бус байлаа, тэдний зарим нь үзэгдлүүд хийгээд илчлэлтүүд хүлээн авдаг мэтээр мэдэгдэв.

1–5, Олон хуурамч сүнс дэлхийд тархсан ажгуу; 6–9, Хоёр нүүр гаргагчдад мөн Сүмээс тусгаарлагдагсдад халаг; 10–14, Ахлагчид Сүнсээр сайн мэдээг номлох ёстой; 15–22, Номлогчид хийгээд сонсогчид аль аль нь Сүнсээр гэгээрүүлэгдэх хэрэгтэй; 23–25,Сэнхрүүлдэггүй тэр нь Бурханаас биш бөлгөө, 26–28, Итгэлтнүүд бүх зүйлийн эзэмшигчид болой; 29–36, Цэвэршигдсэн тэдний залбирлууд хариулагддаг; 37–46, Христ бол Сайн Хоньчин мөн Израилын Чулуу болой.

1АНХААРАГТУН, Ай миний сүмийн ахлагчид та нар, мөн амьд Бурханы дуу хоолойд чих тавигтун; мөн сүмийн талаар бас дэлхийд тархсан олон сүнсний талаар санал нэгтэй байсан хийгээд та нар асуусныхаа дагуу та нарт өгөгдөх мэргэн ухааны үгсэд анхаарал хандуулагтун.

2Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, хуурамч сүнснүүд болох олон сүнс буй, тэдгээр нь дэлхийд тархан, дэлхийг мэхэлж байна.

3Мөн тэрчлэн тэрээр та нарыг унагааж болохын тулд Сатан та нарыг мэхлэхээр эрэлхийлсээр байна.

4Болгоогтун, Их Эзэн бибээр, та нарын дээрээс харлаа, мөн миний нэрийг тунхагладаг сүм дэх жигшүүрт хэргүүдийг харлаа.

5Гэвч итгэлтэй хийгээд эцсээ хүртэл тэвчдэг тэд амьдралдч эсвээс үхэлд ч адислагдсан болой, учир нь тэд мөнх амьдралыг өвлөх болно.

6Гэвч мэхлэгчид хийгээд хоёр нүүртэн тэдэнд халаг, учир нь, бибээр тэднийг шүүлтэнд авчирна хэмээн Их Эзэн ийн хэлдэг билээ.

7Болгоогтун, заримыг нь мэхэлж, энэ нь дайсанд хүч өгсөн хоёр нүүртнүүд та нарын дунд байна гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ; гэвч болгоогтун иймүүд нь буцаан авчрагдах болно;

8Гэвч хоёр нүүртнүүд амьдралд буюу үхэлд аль алинд нь, бүр миний хүсдэгчлэн, илрүүлэгдэж мөн тусгаарлагдах болно; мөн миний сүмээс тусгаарлагдсан тэдэнд халаг, учир нь мөнхүү тэд бол дэлхийд дийлэгдэгсэд болой.

9Иймийн тул, үнэнд бус хийгээд зөв шударга бус зүйлийг миний өмнө үйлдэхгүйн тулд хүн бүр болгоомжил.

10Мөн эдүгээ та нар ойлгож болохын тулд нааш ир мөн хамтдаа хэлэлцье хэмээн Их Эзэн Ариун Сүнсээр сүмийнхээ ахлагчдад хэлдэг;

11Бүр хүн бие биетэйгээ нүүр нүүрээрээ тулан хэлэлцдэгийн адил бүгдээрээ хэлэлцье.

12Эдүгээ, хүн хэлэлцэхэд хүмүүс түүнийг ойлгодог, учир нь тэрээр хүнтэй адил хэлэлцдэг буюу; та нар ойлгож болохын тулд Их Эзэн бибээр та нартай бүр түүнчлэн хэлэлцэх болно.

13Иймийн тул, Их Эзэн бибээр та нараас энэ асуултыг асууя—-та нар юунд томилогдсон бэ

14Үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор буюу.

15Мөн тэгээд та нар өөрсдөө ойлгож чадаагүй тэрхүү сүнснүүдийг та нар хүлээн авсан билээ, мөн тэдгээрийг Бурханаас байсан мэтээр хүлээн авсан буюу; мөн үүнд та нар зөвтгөгдөх гэж үү

16Болгоогтун та нар энэ асуултыг өөрсдөө хариулах ёстой, гэсэн хэдий ч, би та нарт энэрэнгүй байх болно; та нарын дундах сул дорой нэгэн нь үүнээс хойш хүчтэй болгогдох болно.

17Үнэнээр би та нарт хэлнэ, тэрээр надаар томилогдож мөн Тайтгаруулагчаар үнэний үгийг номлохоор үнэний Сүнсэнд, урагш илгээгдэхдээ, үүнийг тэрээр үнэний Сүнсээр номлох уу эсвэл ямар нэг өөр зам бий юү

18Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

19Мөн дахин, үнэний үгийг хүлээн авдаг тэрээр үүнийг үнэний Сүнсээр хүлээн авдаг уу, эсвэл өөр ямар нэг зам бий юү

20Мөн хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой.

21Тиймийн тул, үгийг үнэний Сүнсээр хүлээн авдаг тэрээр үүнийг үнэний Сүнсээр номлогдсоны дагуу хүлээн авдаг гэдгийг та нар яагаад ойлгож мөн мэдэж чадахгүй байна вэ

22Иймийн тул, номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу.

23Мөн сэнхэрдэггүй тэр нь Бурханаас бус, мөн харанхуй болой.

24Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.

25Мөн дахин, үнэнээр би та нарт хэлдэг, та нар үнэнийг мэдэж болохын тулд, та нар өөрсдийнхөө дундаас харанхуйг үлдэн хөөж болохын тулд мөн бибээр үүнийг хэлж байна;

26Бурханаар томилогддог мөн урагш илгээгддэг тэр нь хамгийн дорд хийгээд бүхний үйлчлэгч байлаа ч гэсэн хамгийн агуу нэгэн байхаар томилогддог мөнхүү тэр нь буюу.

27Иймийн тул, тэр нь бүх зүйлсийг эзэмшигч билээ; учир нь Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжуулан урагш илгээгдсэн тэнгэр хийгээд дэлхий аль алин дээрх амьдрал хийгээд гэрэл, Сүнс хийгээд сүр хүч бүх зүйл түүнд захирагддаг бөлгөө.

28Гэвч бүх нүглээс үл ариусгагдаж мөн үл цэвэршигдэх аваас, хүмүүн бүх зүйлийн эзэмшигч байх нь үгүй.

29Мөн хэрэв та нар бүх нүглээс ариусгагдаж мөн цэвэршигдэх аваас, та нар Есүсийн нэрээр юуг ч хүсч асуулаа гэсэн мөн энэ нь хийгдэх болно.

30Гэвч та нарын юу асуух ёстой чинь та нарт өгөгдөх болно гэдгийг мэд; мөн чи тэргүүнээр томилогдсон учраас сүнснүүд чамд захирагдах болно.

31Иймийн тул, мөнхүү улиран тохиох дор, хэрэв өөрсдийн тань ойлгож үл чадах илэрхийлэгдсэн сүнсийг та нар болгоох аваас, мөн та нар тэр сүнсийг үл хүлээн авбаас, Есүсийн нэрээр Эцэгээс асуух ёстой; мөн хэрэв тэрээр уг сүнсийг та нарт үл өгөх аваас, тэгвэл та нар үүнийг Бурханаас бус гэдгийг мэдэж болох бөлгөө.

32Мөн тэрхүү сүнсний дээрх хүч та нарт өгөгдөх болно; мөн тэрхүү сүнсний эсрэг та нар чанга дуу хоолойгоор энэ нь Бурханаас бус хэмээн тунхаглах ёстой–

33Та нар үүнд дийлдэхгүйн тулд хатуу ширүүн буруутгалаар бус, мөн та нар үүндээ баригдахгүйн тулдонгирон сагсуурах буюу баярлан хөөрсөн байдлаар бус буюу.

34Бурханаас хүлээн авдаг тэрээр, үүнийг Бурханаас хэмээн тооцог; мөн тэрээр хүлээн авахад зохистой хэмээн Бурханаар тооцогдсондоо баясаг.

35Мөн та нар хүлээн авсан мөн үүний дараа хүлээн авах тэдгээр зүйлдээ анхаарал тавьж мөн үйлдсэнээр буюу—мөн Эцэгээс та нарт хаант улс, мөн түүнээс томилогдоогүй бүх зүйлийг дийлэх хүч өгөгдсөн бөлгөө—

36Мөн болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, миний эдгээр үгсийг миний үйлчлэгчийн амнаас эдүгээ сонсож буй та нар адислагдсан болой, учир нь нүглүүд тань та нарт өршөөгдсөн бөлгөө.

37Миний таалалд орших миний үйлчлэгч Жосеф Веикфилд, мөн миний үйлчлэгч Парлей П.Пратт сүмүүдийн дунд урагш явж мөн ухуулгын үгсээр тэднийг хүчирхэгжүүлэг;

38Мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Корилл, эсвээс миний үйлчлэгчдээс энэ албан тушаалд томилогдсон олон нь мөн талбайд хөдөлмөрлөг; мөн ямар ч хүн тэдэнд миний томилсон тэдгээрийг үйлдэхэд нь бүү саад болог—

39Иймийн тул, энэ зүйлүүдээс миний үйлчлэгч Эдвард Партриж зөвтгөгдөх нь үгүй болой; харин тэрээр наманчлаг мөн тэрээр өршөөгдөх болно.

40Болгоогтун, та нар бяцхан хүүхдүүд, мөн эдүгээ та нар бүх зүйлийг даах нь үгүй болой; та нар ач ивээл хийгээд үнэний мэдлэгт өсөх ёстой.

41Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан, мөн та нар Эцэгийн надад өгсөн тэдний хэсэг билээ;

42Миний Эцэгийн надад өгсөн тэднээс хэн нь ч алдагдах нь үгүй.

43Мөн Эцэг хийгээд бибээр нэг болой. Бибээр Эцэгийн дотор мөн Эцэг миний дотор байдаг; мөн та нар намайг хүлээн авахын хэрээр, та нар миний дотор мөн бибээр та нарын дотор байдаг бөлгөө.

44Иймийн тул, бибээр та нарын дунд байна, мөн бибээр сайн хоньчин, мөн Израилын чулуу болой. Энэхадан дээр барьдаг тэр нь хэзээ ч нурахгүй байх болно.

45Мөн өдөр нь ирэхэд та нар миний дуу хоолойг сонсож мөн намайг харах болно, мөн би байдгийг мэдэх болно.

46Тиймээс та нар бэлэн байж болохын тулд сэрэмжтэй байгтун. Бүр тийм буюу. Амен.