Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 66

1831 оны аравдугаар сарын 25-нд Огайогийн Оранжид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:219–221). Энэ бол чухал чуулганы анхны өдөр байлаа. Энэхүү илчлэлтийн оршилд Бошиглогч бичихдээ, “Виллям Э.МакЛелиний хүсэлтээр, би Их Эзэнээс асууж, мөн дараахыг хүлээн авсан юм” гэжээ (History of the Church, 1:220).

1–4, Үүрдийн гэрээ бол сайн мэдээний бүрэн байдал мөн; 5–8, Ахлагчид номлож, гэрчилж, мөн хүмүүстэй хэлэлцэх ёстой; 9–13, Итгэл бүхий тохинууллын үйлчлэл нь мөнх амьдралыг өвлөх явдлыг хангаж өгдөг.

1БОЛГООГТУН, Их Эзэн өөрийн үйлчлэгч Виллям Э.МакЛелинд ийн хэлж байна—Алдсуудаасаа чи холдож мөн миний үнэнүүдийг хүлээн авахын хэрээр адислагдсан болой чи, бүр миний нэрэнд итгэдэг болгон нь буюу хэмээн чиний Гэтэлгэгч, Их Эзэн, дэлхийн Аврагч хэлж байна.

2Үнэнээр би чамд хэлнэ, тэд амьдралтай байж мөн эцсийн өдрүүдэд илчлэгдэх ёстой алдар суунуудаас хүртэгчид болгогдож болохын тулд, эрт дээр үед бошиглогчдоор хийгээд төлөөлөгчдөөр энэ нь бичигдсэнчлэн, хүмүүний үрст урагш илгээгдсэн миний үүрдийн гэрээг мөн бүр миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны учир адислагдсан болой чи.

3Миний үйлчлэгч Виллям, би чамд үнэнээр хэлнэ, цэвэр ариун болой чи, гэвч бүгдээр нь биш; тиймийн тул, миний хараанд үл таалагдах тэдгээр зүйлүүдээсээ наманчлагтун хэмээн Их Эзэн хэлж байна, учир нь Их Эзэн тэдгээрийг чамд үзүүлэх болно.

4Мөн эдүгээ, үнэнээр, Их Эзэн бибээр чиний талаар юу хүсдэгээ, эсвээс чиний талаарх миний таалал юу болохыг чамд үзүүлэх болно.

5Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, та нар миний сайн мэдээг нутгаас нутагт, мөн хотоос хотод энэ нь тунхаглагдаагүй байгаа эргэн тойрны нутгуудад та нар тунхаглах ёстой нь миний таалал юм.

6Энэ газарт олон өдрөөр бүү үлд; Сионы нутаг өөд хараахан бүү яв; харин та нар илгээж чадахынхаа хэрээр, илгээгтүн; өөрөөр, өмч хөрөнгөнийхөө талаар бүү бод.

7Дорнод нутгууд уруу явагтун, газар бүрд хүн болгонд мөн тэдний синагогуудад, хүмүүстэй хэлэлцэн гэрчлэгтүн.

8Миний үйлчлэгч Самуел Х.Смит чамтай хамт яваг, мөн түүнийг бүү орхи мөн түүнд заавруудаа өгөгтүн; мөн итгэлтэй тэр нь газар бүрд хүчирхэг болгогдох болно; мөн Их Эзэн бибээр чамтай хамт явах болно.

9Өвчтөнүүд дээр гараа тавигтун, тэгвэл тэд эдгэрэх болно. Их Эзэн бибээр чамайг илгээтэл бүү эргэж ир. Зовлонд тэвчээртэй байгтун. Асуу, тэгвэл та нар хүлээн авах болно, тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

10Түүртэхгүй байхыг хичээ. Бүхий л шударга бус явдлыг орхигтун. Чамд муугаар нөлөөлсөн уруу таталт—садар самууныг бүү үйлд.

11Эдгээр хэлэгдсэнийг сахигтун, учир нь эдгээр нь үнэн бөгөөд итгэгдсэн бөлгөө; мөн чи албан тушаалаа хичээнгүйлэн гүйцэтгэх ёстой, олон хүнийг тэргүүн дээрээ үүрдийн баяр баясгалангийн дуунуудтайгаар Сион уруу түлхэх ёстой.

12Бүр эцсийг хүртэл эдгээр зүйлүүдэд үргэлжлүүл, мөн ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн миний Эцэгийн баруун гарт чи мөнх амьдралын титэмтэй байх болно.

13Чиний Бурхан, Их Эзэн, чиний Гэтэлгэгч, бүр Есүс Христ үнэнээр ийн хэлж байна. Амен.