Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 4

1829 оны хоёрдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний эцэг Ахмад Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:28).

1–4, Дуулгавартай зоримог үйлчлэл нь Их Эзэний тохинуулагчдыг авардаг; 5–6, Бурханлиг чанарууд нь тэднийг тохинуулалд тохирохоор болгодог; 7, Бурханы зүйлүүд эрэлхийлэгдэх ёстой.

1ЭДҮГЭЭ болгоогтун, гайхамшигт ажил хүмүүний үрсийн дунд тохиох гэж байна.

2Тиймийн тул, Ай, Бурханы үйлчлэлийг эхэлж байгаа та нар эцсийн өдөр Бурханы өмнө буруугүй зогсож болохын тулд та нар бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлчлэхээ мэдэгтүн.

3Тиймийн тул, хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой;

4Учрыг болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; мөн харагтун, хадуураараа чадлаараа хадаж мөн нөөцлөх тэрээр мөхөх нь үгүй, харин өөрийн сүнсэнд авралыг авчрах бөлгөө;

5Мөн итгэл, найдвар, энэрэл ба хайр мөн Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах нь түүнийг тэрхүү ажилд тохирохоор болгодог.

6Итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл, бурханлиг чанар, энэрэл, даруу байдал, хичээл зүтгэлийг санагтун.

7Асуу, тэгвэл та нар хүлээж авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно. Амен.