Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 117

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Виллям Маркс, Ньюел К.Витней, мөн Оливер Гранжер нарын хойшлуулшгүй үүргүүдийн талаар Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:45–46).

1–9, Их Эзэний үйлчлэгчид эд материалын зүйлүүдэд шунах ёсгүй, учир нь “Их Эзэнд өмч хөрөнгө юуны хамаа байна?”; 10–16, Тэд бодгалийн өчүүхэн чанарыг орхих ёстой, мөн тэдний золиослолууд Их Эзэнд ариун нандин байх болно.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн өөрийн үйлчлэгч Виллям Маркс, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Ньюел К.Витнейд хэлж байна, тэд өөрсдийн ажлыг үтэр түргэн шийдэж мөн Их Эзэн намайг дэлхийд цасыг дахин илгээхээс өмнө Көртландын нутгаас яваг.

2Тэд сэрэг, мөн босог, мөн урагш ирэг, мөн бүү үлдэг, учир нь Их Эзэн бибээр үүнийг зарлиглаж байна.

3Тиймийн тул, хэрэв тэд үлдэх аваас тэдэнд сайн биш байх болно.

4Тэд бүх нүглээсээ мөн бүх шунаг хүслүүдээсээ миний өмнө наманчлаг хэмээн Их Эзэн хэлж байна; учир нь надад өмч хөрөнгө юуны хамаа байна? хэмээн Их Эзэн хэлэв.

5Көртландын өмч хөрөнгө өрийн улмаас борлуулагдаг хэмээн Их Эзэн хэлж байна. Тэдгээр нь зарцуулагдаг хэмээн Их Эзэн хэлж байна, мөн юу ч үлдлээ гэсэн, энэ нь та нарын гарт байг хэмээн Их Эзэн хэлж байна.

6Учир нь агаарын жигүүртнүүд, мөн тэрчлэн тэнгис далайн загас, мөн уулын амьтад надад үгүй гэж үү? Би дэлхийг бий болгоогүй гэж үү? Дэлхийн үндэстнүүдийн бүх их цэргийн хувь заяаг би атгадаггүй гэж үү

7Тиймийн тул бибээр зэлүүд газруудыг нахиалахаар хийгээд цэцэглэхээр болгохгүй, мөн элбэг дэлбэгт урагш авчрахгүй гэж үү? хэмээн Их Эзэн хэлдэг.

8Адам-Ондай-Аманы уулс дээр, мөн Олаха Шинехагийн талууд дээр, эсвээс Адамын оршин суудаг асан газар дээр хангалттай зай буй атал та нар жижигхэн тэр зүйлд шунаж мөн илүү жинтэй асуудлуудыг үл хайхрах ёстой гэж үү

9Тиймийн тул, ийшээ миний хүмүүсийн, бүр Сионы нутагт ирэгтүн.

10Миний үйлчлэгч Виллям Маркс цааш хэдэн зүйл дээр итгэлтэй байг, мөн тэрээр олон зүйлийн захирагч байх болно. Тэрээр Фар Вестийн хот дахь миний хүмүүсийн дунд тэргүүлэг, мөн тэрээр миний хүмүүсийн адислалуудаар адислагдаг.

11Миний үйлчлэгч Ньюел К.Витней николайчуудын бүлэглэлээс, мөн тэдний бүхий л нууц жигшүүрт хэргүүдээс, түүнчлэн миний өмнө өөрийн бодгалийн өчүүхэн чанараас ичиг, хэмээн Их Эзэн хэлнэ, мөн Адам-Ондай-Аманы нутагт өгсөн очиж, мөн миний хүмүүст нэрийн төдий бус, харин үйлсээрээ бишоп байг хэмээн Их Эзэн хэлж байна.

12Мөн дахин, би та нарт хэлж байна, би өөрийн үйлчлэгч Оливер Гранжерыг дурсан санаж байна; болгоогтун, түүний нэр үеэс үед хийгээд үүрд мөнхөд ариун нандин дурсамжид байх болно хэмээн би үнэнээр түүнд хэлж байна.

13Тиймийн тул, тэрээр миний Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гэтэлгэлийн төлөөтэмцэг хэмээн Их Эзэн хэлж байна; мөн тэрээр унаад, тэрээр дахин босч ирэх болно, учир нь түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

14Тиймийн тул, тэр тийшээ Сионы нутагт үтэр түргэн очиг; мөн тогтоосон цаг нь болоход тэрээр миний хүмүүсийн ашиг тусын тулд миний нэрэнд наймаачин болгогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна.

15Тиймийн тул, миний үйлчлэгч Оливер Гранжерийг хүмүүн бүү үл тоомсорлог, харин миний хүмүүсийн адислалууд түүн дээр үүрд мөн мөнхөд байг.

16Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, мөнгө хүүлэгчдийг би өөрийнхөө тогтоосон цагт таягдан хаяхын тулд мөн миний өргөөг ариунаар хадгалж мөн хамгаалахын тулд Көртландын нутаг дахь миний бүх үйлчлэгчид Бурхан Их Эзэнээ тэрчлэн үүнийг дурсан санаг хэмээн Их Эзэн хэлж байна. Бүр тийм буюу. Амен.