Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 73

1832 оны нэгдүгээр сарын 10-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:241–242). Өмнөх арванхоёрдугаар сарын эхэн үеэс эхлэн Бошиглогч болон Сидней номлоход оролцсоор байв, мөн энэ аргаар Сүмийн эсрэг үүсэн бий болсон тааламжгүй санаа бодлуудыг багасгахад ихийг хийжээ (Хэсэг 71–ийн толгой гарчгийг үз).

1–2, Ахлагчид номлохоо үргэлжлүүлэх ёстой; 3–6, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийг дуустал нь орчуулахаа үргэлжлүүлэх ёстой.

1УЧИР нь, тэд сайн мэдээг номлохоо үргэлжлүүлэх, мөн эргэн тойрныхоо нутгууд дахь сүмүүдэд чуулганыг хүртэл ухуулах ёстой нь миний хувьд зүйтэй байна хэмээн үнэнээр ийн Их Эзэн хэлж байна;

2Мөн тэгээд, болгоогтун, тэдний хэд хэдэн үүрэг даалгавар тэдэнд, чуулганы дуу хоолойгоор мэдүүлэгдэх болно.

3Эдүгээ, миний үйлчлэгчид Бага Иосеф Смит, Сидней Ригдон та хоёрт үнэнээр би хэлнэ, дахин орчуулах нь чухал болой хэмээн Их Эзэн хэлж байна;

4Мөн эргэн тойрны нутгуудад чуулганыг хүртэл боломжийнхоо хэрээр номло; мөн үүний дараа орчуулгын ажлаа дуустал үргэлжлүүлэх нь шаардлагатай байна.

5Мөн энэ нь цаашдын мэдлэгийг хүртэл, бүр энэ нь бичигдсэнчлэнгээр, ахлагчдад загвар байг.

6Эдүгээ энэ цагт бибээр та нарт илүүг өгөх нь үгүй. Хормойгоо шууж мөнхэрсүү байгтун. Бүр тийм буюу. Амен.