Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 98

1833 оны наймдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:403–406). Энэхүү илчлэлт Миссури дэх Гэгээнтнүүд дээрх мөрдлөг хавчлагын улмаас иржээ. Миссури дэх Гэгээнтнүүд бие бялдрын хувьд хэлмэгдэн, мөн өмч хөрөнгөө алдсаны улмаас хариу болон өс хонзон авах сонирхол бий болсон нь зүй ёсны юм. Тиймийн тул, Их Эзэн энэ илчлэлтийг өгчээ. Гэсэн ч Миссури дэх асуудлуудын зарим сураг чимээ Көртланд дахь (нэг мянга дөрвөн зуун дөчин километр хол) Бошиглогчид хүрсэн нь эргэлзээгүй билээ, нөхцөл байдлын хурцдал нь тэр өдөр гагцхүү илчлэлтээр түүнд мэдэгдсэн байж болох юм.

1–3, Гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрүүд тэдний сайн сайхны тулд байх болно; 4–8, Гэгээнтнүүд уг нутгийн үндсэн хуулийн анд нөхөд байх ёстой; 9–10, Үнэнч шударга, ухаалаг мөн сайн хүмүүс төр, засгийн газрын тулд дэмжигддэг байх ёстой; 11–15, Их Эзэний зорилгын тулд амиа зориулдаг тэд мөнх амьдралыг авах болно; 16–18, Дайнаас татгалзаж, мөн энх тайвныг тунхагла; 19–22, Көртланд дахь Гэгээнтнүүд зэмлэгдэж мөн наманчлахаар зарлигдуулав; 23–32, Их Эзэн өөрийн хүмүүс дээр тохоогдсон мөрдлөг хавчлагууд хийгээд зовлон зүдгүүрүүдийг зохицуулах хуулиудыг илчлэв; 33–38, Их Эзэн зарлигласан үед л дайн зөвхөн зөвтгөгддөг; 39–48, Гэгээнтнүүд дайснуудаа өршөөх ёстой, хэрэв тэд наманчлах аваас, Их Эзэний өшөө авалтаас тэгвэл зугтах болно.

1ҮНЭНЭЭР би та нарт хэлж байна, найз нар минь, бүү эмээгтүн, зүрх сэтгэл чинь тайтгаруулагдаг; тийм ээ, үргэлж баясагтун, мөн юм бүхэнд талархал илэрхийлж бай;

2Их Эзэнээс тэвчээртэй хүлээ, учир нь залбирлууд чинь Сабаотын Их Эзэний сонорт ирсэн болой, мөн энэхүү лац хийгээд гэрээний хамт цэдэглэгдсэн авай—тэдгээр нь соёрхогдохоор Их Эзэн андгайлж мөн тогтоосон билээ.

3Тиймийн тул, тэдгээр нь биелэгдэх болно хэмээх энэ амлалтыг өөрчлөгдөшгүй гэрээний хамт тэрээр та нарт өгч байна; мөн та нарын зовж зүдэрсэн бүх зүйл мөн миний нэрний алдар суутай нийлээд та нарын сайн сайхны төлөө ажиллах болно хэмээн Их Эзэн хэлж байна.

4Мөн эдүгээ, уг нутгийн хуулиудын талаар үнэнээр би та нарт хэлье, бибээр тэдэнд юуг ч зарлиглалаа гэсэн, миний хүмүүс бүх зүйлийг хийхээ анхааралтай дагах ёстой нь миний таалал юм.

5Эрх, онцгой боломжуудыг хадгалснаар эрх чөлөөний зарчмыг хөхүүлэн дэмжигч үндсэн хуулийн шинжтэй уг нутгийн хууль нь бүх хүн төрөлхтөнд хамаатай мөн миний өмнө зөв бөлгөө.

6Тиймийн тул, Их Эзэн бибээр та нарыг мөн өөрийн сүмийн та нарын ах дүүсийг үндсэн хууль болох уг нутгийн хуульд нөхөрсгөөр хандахыг зөвтгөх авай;

7Мөн хүмүүний хуульд хамаатай үүнээс илүү буюу дутуу юу ч гэсэн чөтгөрөөс ирдэг бөлгөө.

8Их Эзэн, бибээр та нарыг чөлөөтэй болгодог, тиймийн тул, та нар үнэхээр эрх чөлөөтэй билээ; мөн хууль ч тэрчлэн та нарыг эрх чөлөөтэй болгодог.

9Гэсэн хэдий ч, ёс бусчууд удирдахад хүмүүс гашууддаг буюу.

10Иймийн тул, үнэнч шударга хүмүүс мөн ухаалаг хүмүүс хичээнгүйлэн эрэлхийлэгддэг байх ёстой, мөн сайн хүмүүс мөн ухаалаг хүмүүсийг та нар дэмжихийг анхааралтай дагах ёстой; эс тэгвээс эдгээрээс дутуу юу ч гэсэн чөтгөрөөс ирдэг бөлгөө.

11Мөн та нар хилэнцэт бүхнийг орхиж, мөн сайн бүхэнтэй нэгдэн нийлэх ёстой, та нар Бурханы амнаас урагш гарах үг бүрээр амьдрах ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

12Учир нь тэрээр итгэлтнүүдэд шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно; мөн би та нарыг сорьж мөн үүгээр та нарыг нотлох болно.

13Мөн миний зарчимд миний нэрийн төлөө, амиа зориулдаг хэн ч болов үүнийг дахин олж авах болно, бүр мөнх амьдралыг бөлгөө.

14Тиймийн тул, дайснуудаасаа бүү ай, учир нь та нар зохистойгоор олдож болохын тулд би та нарыг миний гэрээнд үлдэх нь үү үгүй юу гэдгийг бүр үхэлд бүх зүйлд нотлох болно гэдгийг зүрх сэтгэлдээ тогтоосон билээ хэмээн Их Эзэн хэлж байна.

15Учир нь хэрэв та нар миний гэрээнд үл үлдэх аваас, та нар надад зохистой бус болой.

16Тиймийн тул, дайнаас татгалзаж энх тайвныг тунхагла, мөн хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд уруу нь, эцгүүдийнх нь зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь эргүүлэхийг хичээнгүйлэн эрэлхийл;

17Мөн дахин, бибээр ирж бүхэл дэлхийг зүхлээр арчин, мөн бүх маханбодь миний өмнө шатахгүйн тулд иудейчүүдийн зүрх сэтгэлийг бошиглогчид уруу, мөн бошиглогчдыг иудейчүүд уруу буюу;

18Зүрх сэтгэл чинь бүү тэвдэн сандраг; учир нь миний Эцэгийн өргөөнд олон харш буй, мөн та нарт би байрыг бэлтгэсэн билээ; миний Эцэг болон миний байгаа тэнд та нар ч тэрчлэн байх болно.

19Болгоогтун, Көртланд дахь сүмд байгаа олон нь Их Эзэн миний таашаалд үл нийцдэг болой;

20Учир нь тэд нүглүүдээ, мөн ёс бус замуудаа, зүрх сэтгэлийнхээ бардамналыг, мөн шунахай сэтгэлээ, мөн өөрсдийн бүхий л зэвүүн зүйлүүдийг орхихгүй, мөн тэдэнд миний өгсөн мэргэн ухааны үгс хийгээд мөнх амьдралд анхаарал тавихгүй байна.

21Үнэнээр би та нарт хэлдэг, хэрэв тэд наманчлахгүй мөн тэдэнд миний хэлсэн бүх зүйлийг анхааралтай дагахгүй аваас, Их Эзэн бибээр тэднийггэсгээн цээрлүүлж мөн хүссэнээ юуг ч болов хийх болно.

22Мөн дахин би та нарт хэлж байна, та нарт миний зарлигласан юуг ч болов та нар анхааралтай дагах аваас Их Эзэн бибээр бүх хилэгнэл мөн зэвүүцлийг та нараас эргүүлэх болно, мөн тамын үүд та нарыг дийлэх нь үгүй.

23Эдүгээ би гэр бүлүүдийн чинь талаар та нарт яръя—хэрэв хүмүүс та нарыг, эсвээс гэр бүлүүдийг чинь нэг удаа цохих аваас, мөн та нар үүнийг хүлээцтэйгээр тэвч, мөн тэдний эсрэг бүү зүх, мөн өс хонзон бүү эрэлхийл, та нар шагнагдах болно.

24Харин хэрэв та нар үүнийг хүлээцтэйгээр үл тэвчих аваас, өөрсдөд чинь байх ёстой шударга хэмжүүрээр хэмжигдсэнд та нар тооцогдох болно.

25Мөн дахин, хэрэв дайсан чинь та нарыг хоёр дахь удаагаа цохих аваас, мөн та нар дайсныхаа эсрэг бүү зүх, мөн үүнийг хүлээцтэйгээр тэвч, шагнал чинь зуу дахин их байх болно.

26Мөн дахин, хэрэв тэрээр та нарыг гурав дахь удаагаа цохих аваас, мөн та нар үүнийг хүлээцтэйгээр тэвч, шагнал чинь та нарт давхарлаж, дөрөв дахин нэмэгдэх болно.

27Мөн хэрэв тэрээр эс наманчлах аваас эдгээр гурван гэрчлэл дайсны чинь эсрэг зогсож, мөн арилгагдах нь үгүй.

28Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв тэр дайсан миний өс хонзонгоос зайлснаар, миний өмнө шүүлтэнд авчрагддаггүй юм бол, тэгээд тэрээр дахин та нар дээр мөн та нарын гэр бүлүүд дээр, бүр хүүхдүүдийн чинь хүүхдүүдэд гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд чинь ирэхгүйн тулд, та нар миний нэрээр сэрэмжлүүлэхийг мэдэгтүн.

29Мөн тэгээд, хэрэв тэрээр та нар дээр, эсвээс та нарын хүүхдүүд дээр, эсвээс та нарын хүүхдүүдийн хүүхдүүд дээр гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд чинь ирэх аваас, бибээр дайсныг чинь гарт чинь оруулна;

30Мөн тэгээд хэрэв чи түүнийг хэлтрүүлэх аваас, зөв шударга байдлынхаа учир чи шагнагдах болно; мөн тэрчлэн хүүхдүүд чинь мөн хүүхдүүдийн чинь хүүхдүүд гурав дахь мөн дөрөв дэх үедээ ч адил болой.

31Гэсэн хэдий ч, дайсан чинь гарт чинь байна; мөн хэрэв чи түүнд ажлуудынх нь дагуу хариуг нь өгөх аваас, чи зөвтгөгдөх болой; хэрэв тэрээр амийг чинь эрэлхийлсэн бол мөн амь нас чинь түүгээр аюулд учирсан бол, дайсан чинь гарт чинь байж, мөн чи зөвтгөгдөх болой.

32Болгоогтун, энэ бол би өөрийн үйлчлэгч Нифайд мөн чиний эцгүүд Иосеф мөн Иаков мөн Исаак, мөн Абрахам, мөн эртний бүх бошиглогч хийгээд төлөөлөгчиддөө өгсөн хууль билээ.

33Мөн дахин, энэ бол Их Эзэн бибээр тэдэнд зарлигласнаас бусдаар тэд аливаа үндэстэн, ястан, хэлтэн буюу хүмүүсийн эсрэг тулалдахаар явах ёсгүй хэмээн эрт дээр үеийнхэндээ өгсөн хууль бөлгөө.

34Мөн аливаа үндэстэн, хэлтэн буюу хүмүүс тэдний эсрэг дайн зарлах аваас, тэд эхлээд тэрхүү хүмүүс, үндэстэн буюу хэлтэнд энх тайвны тугийг өргөх ёстой;

35Мөн хэрэв тэрхүү хүмүүс энх тайвны саналыг үлхүлээн авсан бол, мөн хоёр дахь болон гурав дахь удаад ч адил бол, тэд эдгээр гэрчлэлүүдийг Их Эзэний өмнө авчрах ёстой;

36Тэгвэл Их Эзэн бибээр тэдэнд зарлиг өгч, мөн тэрхүү үндэстэн, хэлтэн буюу хүмүүсийн эсрэг дайтахаар явахад нь тэднийг зөвтгөх болно.

37Мөн Их Эзэн, бибээр тэдний тулалдаануудад, мөн тэдний хүүхдүүдийн тулалдаануудад, тэдний хүүхдүүдийн хүүхдүүдийнхэд ч мөн адил, гурав дахь мөн дөрөв дэх үедээ тэд бүх дайснаасаа өөрсдийнхөө төлөө өс хонзонгоо авах хүртэлбайлдах болно.

38Болгоогтун, энэ нь миний өмнөх зөвтгөлийн тулд бүх хүмүүст үлгэр жишээ болой хэмээн та нарын Бурхан, Их Эзэн хэлдэг.

39Мөн дахин, үнэнээр би та нарт хэлье, дайсан чинь та нар дээр анх удаа ирсний дараа тэрээр наманчилж мөн чамд өршөөлийг залбиран ирэх аваас, чи түүнийг уучлах ёстой, мөн үүнийг дайсныхаа эсрэг гэрчлэл болгон дахин өргөх ёсгүй—

40Мөн энэчлэн хоёр дахь мөн гурав дахь удаад буюу; мөн дайсан чинь та нарын эсрэг үйлдсэн зөрчлөө наманчлахын тоогоор, чи түүнийг далан долоон удаа хүртэл уучлах ёстой.

41Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг анх удаа үйлдээд үл наманчиллаа ч гэсэн, чи түүнийг уучлах ёстой.

42Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг хоёр дахь удаагаа үйлдээд, мөн үл наманчиллаа ч гэсэн, чи түүнийг уучлах ёстой.

43Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг гурав дахь удаагаа үйлдээд, мөн үл наманчлах аваас, чи тэрчлэн түүнийг уучлах ёстой.

44Гэвч хэрэв тэрээр чиний эсрэг гэм бурууг дөрөв дэх удаагаа үйлдэх аваас, чи түүнийг уучлах ёсгүй, харин эдгээр гэрчлэлүүдийг Их Эзэний өмнө авчрах ёстой; мөн тэдгээр нь түүнийг наманчлах хүртэл арилгагдахгүй, мөн чиний эсрэг түүний үйлдсэн бүх зүйлд хариу чинь дөрөв дахин нэмэгдэх болно.

45Мөн хэрэв тэрээр үүнийг хийх аваас, чи бүхий л зүрх сэтгэлээрээ түүнийг уучлах ёстой; мөн хэрэв тэрээр үүнийг үл хийх аваас, Их Эзэн бибээр дайснаас чинь чинийтөлөө өс хонзонг зуу дахин ихээр авах болно;

46Мөн түүний хүүхдүүд дээр мөн намайг үзэн яддаг түүний хүүхдүүдийн хүүхдүүд, тэд бүгд дээр, гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэн дээр нь буюу.

47Гэвч хүүхдүүд нь, эсвээс хүүхдүүдийнх нь хүүхдүүд наманчилж, мөн бүхий л зүрх сэтгэл мөн бүх хүчин чадал, оюун, мөн чадлаараа өөрсдийн Бурхан Их Эзэнд эргэж, мөн өөрсдийн эсвээс эцгүүдийнхээ эцгүүдийн үйлдсэн зөрчлийн төлөө дөрөв дахин сэргээх аваас, тэгэхэд чиний зэвүүцэл арилах ёстой;

48Мөн өс хонзон дахин тэдэн дээр ирэх нь үгүй, мөн тэдний зөрчил тэдний эсрэг гэрчлэл болон Их Эзэний өмнө дахиад хэзээ ч авчрагдахгүй байх болно. Амен.