Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 45

1831 оны гуравдугаар сарын 7-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмдөгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:158–163). Энэхүү илчлэлтийн цэдгийн оршил болгон Бошиглогч, “Сүмийн энэ үед ажлыг сонирхох, эсвээс итгэлийг тэврэн авахаас хүмүүсийг холдуулахын тулд … олон хуурамч илтгэл … мөн мунхаг түүхүүд нийтлэгдэж … мөн тараагдсан байлаа … Гэвч Гэгээнтнүүдийн баяр баясалд, … бибээр дараах зүйлийг хүлээн авсан бөлгөө” хэмээн өгүүлжээ (History of the Church, 1:158).

1–5, Христ бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болой; 6–10, Сайн мэдээ бол Их Эзэний өмнө замыг бэлтгэх элч бөлгөө; 11–15, Енох болон түүний ахан дүүс Их Эзэнээр өөрт нь хүлээн авагдсан ажгуу; 16–23, Христ өөрийн ирэлтийн тэмдгүүдийг Чидуны Уулан дээр өгсөний адилаар илчлэв; 24–38, Сайн мэдээ сэргээгдэх болно, харийнханы цаг гүйцэлдэх болно, мөн уг нутагт эзгүйрүүлэгч өвчин тархах болно; 39–47, Тэмдгүүд, гайхамшгууд, мөн Амилуулалт Хоёр дахь Ирэлтэдтохиох ёстой; 48–53, Христ Чидуны Уулан дээр зогсох болно, мөн иудейчүүд түүний гар мөн хөл дэх шархнуудыг харах болно; 54–59, Их Эзэн Мянганы турш хаанчлах болно; 60–62, Бошиглогч Шинэ Гэрээний орчуулгыг эхлэхэд зааварлагдав, үүгээр дамжин чухал мэдээлэл мэдүүлэгдэх болно; 63–75, Цугларахаар мөн бүх үндэстнүүдээс хүмүүс түүн уруу ирэх Шинэ Иерусалимыг барихаар Гэгээнтнүүд зарлиг болгогдов.

1АНХААРАГТУН, Ай хаант улс өгөгдсөн миний сүмийн хүмүүс та нар; дэлхийн суурийг тавьсан, тэнгэрийг мөн үүний бүх олныг бүтээсэн, мөн аж төрдөг, мөн хөдөлдөг, мөн амьдардаг бүх зүйл түүгээр бүтээгдсэн түүнийг та нар анхааран сонсож мөн түүнд чих тавигтун.

2Мөн дахин би хэлж байна, та нарын бодоогүй цагт зун улиран одож, мөн ургац хураалт өнгөрч, мөн та нарын сүнс аврагдаагүй байхад үхэл та нар дээр ирэхгүйн тулд миний дуу хоолойг сонсогтун;

3Эцэгийн өмнө өмгөөлөгч болох намайг, түүний өмнө та нарын өмнөөс гуйх намайг анхаарагтун—

4Өгүүлрүүн: Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун; мөн Хүүгийнхээ асгарсан цусыг, мөн та өөрөө алдаршихын тулд таны өгсөн, бас түүний цусыг болгоогтун;

5Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралыг авч болохын тулд миний нэрэнд итгэх эдгээр ах дүүсийг минь өршөөгөөч.

6Анхаарагтун, Ай миний сүмийн хүмүүс та нар, мөн ахлагчид та нар хамтдаа сонсогтун, мөн өнөөдөр хэмээн нэрлэгдэж байхад дуу хоолойг минь сонсогтун, мөн зүрх сэтгэлээ бүү хатууруулагтун;

7Учир нь би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, дэлхийн гэрэл ба амьдрал—харанхуйд гялалзагч гэрэл бөгөөд мөн харанхуй нь түүнийг ойлгох нь үгүй гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ.

8Би өөрийнхөндөө ирсэн бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй; гэвчнамайг хүлээн авсан болгонд олон гайхамшгийг үйлдэх мөн Бурханы хөвгүүд болох хүчийг өгсөн би; мөн бүр миний нэрэнд итгэх тэдэнд мөнх амьдралыг олж авах хүчийг өгсөн бөлгөө би.

9Мөн бүр ийн, дэлхийд гэрэл байхын төлөө, мөн миний хүмүүсийн хувьд жишиг байхын тулд, мөн Харийнханы хувьд үүнийг эрэлхийлэхийн тулд, мөн миний өмнө замыг бэлтгэхэд нүүрний минь өмнө элч байхын тулд, өөрийн мөнхийн гэрээг дэлхийд илгээсэн бөлгөө би.

10Иймийн тулд, үүнд ирэгтүн та нар, мөн ирэх түүнтэй бибээр эрт дээр үеийн хүмүүсийн адилаар хэлэлцэх болно, мөн та нарт өөрийн хүчирхэг хэлэлцүүлгийг үзүүлэх болно би.

11Иймийн тулд, хамтдаа анхаарагтун та нар, мөн Енох болон түүний ах нарын Бурхан хэмээн та нарын хэлэх, бүр өөрийн мэргэн ухааныг та нарт үзүүлье би,

12Бүх ариун хүмүүсээр эрэлхийлэгдэж байсан тэр өдөр—зөв шударгын тэрхүү өдөр ирэх хүртэл дэлхийгээс тусгаарлагдсан тэд—тэрхүү хот хадгалагдан үлдэж, надад өөрт минь хүлээн авагдсан буюу, мөн ёс бус явдал хийгээд жигшүүрт хэргүүдийн улмаас тэд үүнийг олоогүй бөлгөө;

13Мөн гэмээ хүлээсэн тэд бол дэлхий дээрх харь хүмүүс хийгээд эрэн хайгчид байлаа;

14Харин тэд үүнийг олж мөн өөрсдийн бие махбодид үүнийг үзэх болно гэсэн амлалт хүлээн авсан юм.

15Иймийн тул, анхаарагтун мөн бибээр та нартай эрт дээр үеийн хүмүүсийн адилаар хэлэлцэж, мөн бибээр та нарт ярьж мөн бошиглох авай.

16Мөн бибээр мах бодиороо тэдний өмнө зогсож байхдаа: Та нарын эцгүүдэдөгсөн амлалтуудаа гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрийн үүлэнд алдар суундаа бибээр ирэх тэр өдөр дэх миний ирэлтийн тэмдгүүдийн талаар та нар надаас асуусны учир хэмээн хэлж, үүнийг шавь нартаа үзүүлсний адилаар мөн үүнийг тодорхойгоор үзүүлэх болно би,

17Учир нь та нарын сүнснүүд бие махбодиос тань урт удаан хугацаанд салсныг боолчлол хэмээн та нар үзэж байсны учир, гэтэлгэлийн өдөрхэрхэн ирэхийг, мөн тэрчлэн тараагдсан Израилын сэргээлтийг та нарт үзүүлэх болно би.

18Мөн эдүгээ та нар Бурханы өргөө хэмээн та нарын нэрлэх, Иерусалим дахь энэ ариун сүмийг болгоогтун, мөн дайснууд чинь энэ өргөө хэзээ ч унахгүй хэмээн хэлэх болно.

19Гэвч, энэ үеийнхэн дээр сүйрэл шөнийн хулгайч адил ирэх болно, мөн энэ хүмүүс устгагдаж мөн бүх үндэстнүүдийн дунд тараагдах болно гэдгийг үнэнээр та нарт хэлнэ би.

20Мөн нэг чулуу нөгөө дээрээ үлдэхгүйн тулд та нарын эдүгээ харж буй энэ ариун сүм доош хаягдах болно.

21Мөнхүү улиран тохиох дор, тэдний талаар та нарт миний ярьсан аливаа эзгүйрэл улиран тохиох хүртэл иудейчүүдийн энэ үеийнхэн алга болох нь үгүй.

22Дэлхийн төгсгөл ирнэ гэдгийг та нар мэднэ хэмээн та нар хэлдэг; тэнгэр хийгээд дэлхий алга болно гэдгийг та нар мэднэ хэмээн тэрчлэн та нар хэлдэг;

23Мөн үүн дээр та нар үнэнээр хэлдэг авай, учир нь энэ нь ийм буюу; гэвч бүгд гүйцэлдэх хүртэл та нарт миний ярьсан эдгээр зүйлүүд алга болох нь үгүй.

24Мөн Иерусалимын талаар үүнийг та нарт хэллээ би; мөн тэр өдөр ирэхэд, үлдэгсэд нь бүх үндэстнүүдийн дунд тараагдах болно;

25Гэвч тэд дахин цуглуулагдах болно; гэхдээ харийнханы цаг гүйцэлдэх хүртэл тэд үлдэх болно.

26Мөн тэр өдөр дайнууд хийгээд дайнуудын цуурхал сонсогдох болно, мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, мөн хүмүүний зүрх сэтгэл мохох болно, мөн дэлхийн төгсгөлийг хүртэл Христ өөрийн ирэлтийг хойшлуулна хэмээн тэд хэлэх болно.

27Мөн хүмүүний хайр хөрч, мөн алдас газар авах болно.

28Мөн харийнханы цаг ирэхэд, харанхуйд суугч тэдний дунд гэрэл гийх болно, мөн энэ нь миний сайн мэдээний бүрэн байдал байх болно;

29Гэвч тэд үүнийг хүлээн авах нь үгүй; учир нь тэд гэрлийг хүртэх нь үгүй, мөн хүмүүний дүрмүүдийн улмаас тэд зүрх сэтгэлээ надаас буруулдаг.

30Мөн тэр үед харийнханы цаг гүйцэлдэх болно.

31Мөн давшгүй их цээрлүүлэлтийг үзэх хүртлээ, үхэхгүй хүмүүс тэр үед амьдарсаар байх болно; учир нь эзгүйрүүлэгч өвчин уг нутгийг бүрхэх болно.

32Гэвч миний шавь нар ариун газруудад амьдарсаар байх болно, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй бөлгөө; харин ёс бусчуудын дундах хүмүүс дуу хоолойгоо өргөжтэгээд Бурханыг зүхэн мөн үхэх болно.

33Мөн тэрчлэн энд тэндгүй газар хөдлөлтүүд, мөн үй олон эзгүйрэл байх болно; гэсэн хэдий ч хүмүүн миний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсаар байх болно, мөн бие биенийхээ эсрэг тэд илд агсан, мөн тэд бие биенээ хөнөөх болно.

34Мөн эдүгээ, Их Эзэн бибээр эдгээр үгсийг шавь нартаа ярихад тэд тэвдэн сандарсан бөлгөө.

35Мөн бибээр тэдэнд хэлэв: Бүү тэвдэн сандар, учир нь, мөн эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно.

36Мөн гэрэл гийж эхлэхэд, энэ нь тэдний хувьд та нарт миний үзүүлэх тэрхүү сургаалт зүйрлэл лугаа адил байх болно—

37Та нар инжир моднуудыг үзэж мөн болгоогтун, мөн та нар нүдээрээ тэдгээрийг үзэх авай, тэдгээрийн нахиалж эхлэхийг, мөн тэдгээрийн навчис нь нялхаараа байгааг хараад зун ойрхон байна хэмээн та нар хэлдэг;

38Тэд эдгээр бүх зүйлийг харах тэрхүү өдөр энэ нь бүр ийм байх болно, тэгээд тэр цаг ойрхон байгааг тэд мэдэх болно.

39Мөнхүү улиран тохиох дор, надаас эмээдэг тэрээр Их Эзэний агуу өдөр ирэхийг, бүр Хүний Хүүгийн ирэлтийн тэмдгүүдийг хүсэн хүлээсээр байх болно.

40Мөн тэмдгүүд болон гайхамшгуудыг тэд үзэх болно, учир нь дээр тэнгэрт, мөн доор дэлхийд тэдгээр нь үзүүлэгдэх болно.

41Мөн цус, мөн гал, мөн суунаглах утааг тэд болгоох болно.

42Мөн Их Эзэн ирэх тэр өдрийн өмнө, нар харанхуйлж, мөн сар цус болон хувирч бас однууд тэнгэрээс унах болно.

43Мөн үлдэгсэд нь энэ газарт цуглуулагдах болно;

44Мөн тэгээд тэд намайг эрэх болно, мөн, болгоогтун, бибээр ирэх болно; мөн тэд намайг тэнгэрийн үүлэн дотор сүр хүч хийгээд агуу алдар суунд, бүх ариун тэнгэр элчүүдийн хамт үзэх болно; мөн намайг эс эрэлхийлэх тэрээр тусгаарлагдах болно.

45Гэвч Их Эзэний мутар буухын өмнө, тэнгэр элч бүрээгээ үлээж, мөн нойрссон гэгээнтнүүд үүлэн дунд намайг угтахаар урагш гарч ирэх болно.

46Иймийн тул, хэрэв та нар амар амгаланд нойрссон аваас адислагдсан болой та нар; учир нь та нар эдүгээ намайг болгоодог мөн би байдгийг мэддэг учраас, бүр та нар тийн над уруу ирэх болно мөн та нарын сүнс амьдрах болно, та нарын гэтэлгэл төгөлдөржих болно; мөн гэгээнтнүүд дэлхийн дөрвөн зүгээс урагш гарч ирэх болно.

47Тэгээд Их Эзэний мутар үндэстнүүд дээр буух болно.

48Мөн тэгээд Их Эзэн хөлөө энэ уулан дээр тавих болно, мөн энэ нь хоёр хэсэг хуваагдах болно, бас газар чичрэн, мөн нааш цааш ганхах болно, бас тэнгэр тэрчлэн сэгсрэгдэх болно.

49Мөн Их Эзэн дуу хоолойгоо илэрхийлэх болно, мөн дэлхийн бүх хязгаарууд үүнийг сонсох болно; бас дэлхийн үндэстнүүд эмгэнэн гашуудах болно, мөн шоолох тэд өөрсдийнхөө мунхгийг харах болно.

50Мөн сүйрэл шоологчийг нөмрөх болно, мөн элэглэгч нь үрэгдэх болно; мөн алдсыг эрэлхийлсэн тэдгээр нь тас цавчигдан мөн галд хаягдах болно.

51Мөн тэгээд иудейчүүд намайг харж мөн: Таны гар мөн хөл дээрх эдгээр шархнууд чинь юу вэ? хэмээн хэлэх болно.

52Тэгээд бибээр Их Эзэн гэдгийг тэд мэдэх болно; учир нь: Эдгээр шархнууд бол найз нарынхаа гэрт миний шархадсан тэрхүү шархнууд болой. Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү хэмээн би тэдэнд хэлэх болно.

53Мөн тэгээд тэд алдсуудынхаа учир цурхиран уйлах болно; тэгээд тэд хаанаа мөрдөн хавчсаны улмаас тэд гүнээ эмгэнэн гашуудах болно.

54Мөн тэгээд Бурханыг мэддэггүй үндэстнүүд гэтэлгэгдэх болно, мөн хуулийг мэддэггүй байсан тэд анхны амилуулалтад багтах болно; мөн энэ нь тэдний хувьд тэвчиж болохуйц байх болно.

55Мөн Сатан хүмүүний үрсийн зүрх сэтгэлд байргүй байхын тулд хүлэгдэх болно.

56Мөн намайг алдар суундаа залран ирэх тэр өдөр арван онгон охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно.

57Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.

58Мөн дэлхий тэдэнд өв болон өгөгдөх болно; мөн тэд өсөн үржиж мөн хүчтэй болох болно, мөн тэдний үр хүүхдүүд нүгэлгүйгээр авралд өсөн өндийх болно.

59Учир нь Их Эзэн тэдний дунд байх болно, мөн түүний алдар суу тэдний дээр байх болно, мөн тэрбээр тэдний хаан хийгээд тэдний хууль тогтоогч байх болно.

60Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, Шинэ Гэрээ орчуулагдах хүртэл энэ бүлгийн талаар цаашид аливааг мэдэх нь та нарт өгөгдөхгүй байх болно, мөн үүнд эдгээр бүх зүйл мэдүүлэгдэх болно;

61Иймийн тул, ирэх ёстой тэр зүйлүүдэд чи бэлтгэгдэж болохын тулд чи үүнийг эдүгээ орчуулж болно гэдгийг би чамд зөвшөөрч байна.

62Учир нь агуу зүйлүүд та нарыг хүлээж байна гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ;

63Та нар харийн нутгууд дахь дайнуудын тухай сонсдог; гэвч, болгоогтун, би та нарт хэлнэ, тэдгээр нь ойрхон бүр та нарын хаалган дээр байна, мөн энэ үеэс хойш олон жил бололгүй өөрийн нутгууд дахь дайнуудын тухай та нар сонсох болно.

64Иймийн тул та нар дорнын нутгуудаас цуглар, миний сүмийн ахлагчид та нар өөрсдийгөө нэгтгэн цуглуулагтун гэдгийг Их Эзэн, бибээр хэлсэн билээ; та нар өрнөд нутгууд уруу яв, оршин суугчдыг наманчлалд дуудагтун, мөн тэд наманчлахын хэрээр сүмүүдийг надад өсгөн бэхжүүлэгтүн.

65Мөн та нар үүнээс хойш өөрсдөд чинь ноогдох өвийг худалдан авч болохын тулд, нэг зүрх сэтгэлтэйгээр, мөн нэг оюунтайгаар баялгуудаа нэгтгэгтүн.

66Мөн энэ нь Шинэ Иерусалим, амар амгалангийн нутаг, хоргодох хот, Хамгийн Дээд Бурханы гэгээнтнүүдийн аюулгүй байдлын газар хэмээн нэрлэгдэх болно;

67Мөн тэнд Их Эзэний алдар суу байх болно, мөн Их Эзэнээс эмээх айдас тэрчлэн тэнд байх болно, ёс бусчууд үүнд ирэхгүй байхын хэрээр энэ нь Сион хэмээн нэрлэгдэх болно.

68Мөнхүү улиран тохиох дор ёс бусчуудын дунд хөршийнхөө эсрэг илдээ үл агсах хүн бүр аюулгүй байдлын тулд Сионд зугтан очих ёстой нь шаардлагатай болой.

69Мөн тэнгэрийн доорх үндэстэн бүрээс үүнд цуглуулагдах болно; мөн энэ нь бие биентэйгээ эс дайтах цорын ганц хүмүүс байх болно.

70Мөн ёс бусчуудын дунд: Сионы эсрэг тулалдахаар явахгүй байцгаая, учир нь Сионы оршин суугчид аймшигтай болой, иймийн тул бид цэх зогсож чадахгүй хэмээн яригдах болно.

71Мөнхүү улиран тохиох дор бүх үндэстнүүдийн дундаас зөв шударгыг үйлдэгчид цуглуулагдах болно, мөн үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно.

72Мөн эдүгээ та нар энэ ажлыг хүмүүсийн нүдэн дээр, мөн дайснуудынхаа нүдэн дээр хэрэгжүүлж болохын тулд, өөрсөд тань миний зарлигласан тэр зүйлийг та нар гүйцэлдүүлэх хүртэл тэд та нарын ажлуудыг мэдэхгүй байж болохын тулд, энэ нь надад зүйтэй болтол эдгээр зүйлүүдийг дэлхийд таран одохоос хамгаалагтун гэдгийг би та нарт хэлнэ;

73Тэд үүнийг мэдэх үедээ тэд эдгээр зүйлүүдийг тунгаан бодож болохын тулд буюу.

74Учир нь Их Эзэн заларч ирэх үед, тэд айдаст баригдсаны улмаас, тэрээр тэдэндаймшигтай байх болно, мөн тэд хол байж мөн дагжин чичрэх болно.

75Мөн бүх үндэстнүүд Их Эзэнээс эмээх айдас, мөн түүний хүч чадлын сүр хүчний улмаас айн ширвээтэх болно. Бүр тийм буюу. Амен.