Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 48

1831 оны гуравдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1: 166–167). Гэгээнтнүүдийг суурьшуулахын тулд газар олж авах журмын хэлбэрийн талаар Бошиглогч Их Эзэнээс асуужээ. Энэ нь тэд Огайод цугларах ёстой хэмээсэн Их Эзэний зарлигт дуулгавартай байж, Нэгдсэн Улсын дорнодоос Сүмийн гишүүд нүүдэллэх тухайд чухал асуудал байв (хэсэг 37:1–3; 45:64-ийг үз).

1–3, Огайо дахь Гэгээнтнүүд газруудаа ах дүүстэйгээ хуваалцах ёстой; 4–6, Гэгээнтнүүд газар худалдан авч, хот барьж, мөн тэргүүлэх ажилтнуудынхаа зөвлөгөөг дагах ёстой.

1ЭНЭ нь та нарын нөхцөл байдлуудад тохирсон байхын хэрээр, эдүгээ үеийн тул та нар оршин суугаа газрууддаа үлдэх ёстой нь шаардлагатай бөлгөө.

2Мөн та нар газруудтай байхын хэрээр, та нар дорно зүгийн ахан дүүстэйгээ хуваалцах ёстой;

3Мөн та нарт газар байхгүйн хэрээр эргэн тойрныхоо бүс нутгуудад, тэдэнд сайн санагдсанаар, эдүгээ цагийн тул тэд газар худалдан аваг, учир нь эдүгээ үеийн тул тэд амьдрах газартай байх ёстой нь зайлшгүй шаардлагатай байх ёстой.

4Та нар хойшид газар, бүр хотыг өв болгон худалдаж авах боломжтой байж болохын тулд чадлынхаа хэрээр бүх мөнгийг хурааж, мөн та нар зөв шударга байдалд олж чадах тэр бүгдийг олж авах ёстой нь зайлшгүй шаардлагатай байх ёстой.

5Уг газар илчлэгдэх хараахан болоогүй байна; гэвч та нарын ахан дүүс дорнодоос ирсний дараа тодорхой эрчүүд томилогдох ёстой, мөн газрыг мэдэх нь тэдэнд өгөгдөх буюу тэдэнд энэ нь илчлэгдэх болно.

6Мөн газруудыг худалдан авах, мөн хотын суурь тавихыг эхлүүлэхээр тэд томилогдох болно; мөн тэгээд, хүн бүр гэр бүлийнхээ дагуу, өөрийн нөхцөл байдлын дагуу, мөн та нарын хүлээн авсан хийгээд үүнээс хойш та нарын хүлээн авах хуулиуд хийгээд зарлигуудын дагуу мөн сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл хийгээд бишопоор түүнд томилсноор та нар гэр бүлтэйгээ хамт цугларч эхлэхёстой. Бүр тийм буюу. Амен.