Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 32

1830 оны аравдугаар сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Парлей П.Пратт болон Зиба Петерсон нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:118–120). Урьдчилан бошиглогдсон адислалуудынх нь тухай Сүм Мормоны Номноос олж мэдсэн леменчүүдийн талаар агуу сонирхол хийгээд хүслүүд ахлагчдад төрсөн байлаа. Үүний улмаас, тэр үед Өрнөд дэх индиан омгуудад ахлагчид илгээгдэх ёстой юу гэдэг талаар Их Эзэн тааллаа мэдүүлэг хэмээн даруухан залбирал хийгдсэн байлаа. Уг илчлэлт оршвой.

1–3, Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр леменчүүдэд номлох мөн Оливер Каудери, мөн Бага Петр Витмер нарыг дагалдан явахаар дуудагдав; 4–5, Тэд судруудыг ойлгохын тулд залбирах ёстой.

1МӨН Эдүгээ би өөрийн үйлчлэгч Парлей П.Праттын талаар, болгоогтун, би амьдардгийн адилаар тэрээр миний сайн мэдээг тунхаглаж мөн миний тухай мэдэж авч, мөн номхон хийгээд зүрх сэтгэлдээ даруу байхыг би хүсч байна гэдгийг би түүнд хэлж байна.

2Мөн түүнд миний томилсон зүйл нь, тэрээр миний үйлчлэгчид Оливер Каудери, Бага Петр Витмер хоёртой хамт аглаг буйдад леменчүүдийн дунд очих ёстой нь болой.

3Мөн Зиба Петерсон тэрчлэн тэдэнтэй хамт явах ёстой;мөн би өөрөө тэдэнтэй хамт явж мөн тэдний дунд байх болно; мөн бибээр Эцэгийн өмнө тэдний өмгөөлөгч болой, мөн тэднийг дийлэх юу ч үгүй байх болно.

4Мөн тэд бичигдсэн зүйлд анхаарал тавьж, мөн өөр илчлэлтэд санаархах ёсгүй; мөн бибээр тэдний ойлголтод мөнхүү тэр зүйлийг нээж болохын тулд тэд ямагт залбирах ёстой.

5Мөн тэд эдгээр үгст анхаарал тавьж мөн хөнгөн хуумгай хандахгүй байх ёстой, мөн би тэднийг адислах болно. Амен.