Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 87

1832 оны арванхоёрдугаар сарын 25-нд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн дайны тухай илчлэлт хийгээд бошиглол оршвой (History of the Church, 1:301–302). Америк тив дэх Африк хүмүүсийн боолчлол хийгээд дэлхий дээрх хүмүүний үрсийн боолчлолын талаар ах нар тунгаан бодож мөн хэлэлцэж байсан үед энэ хэсэг хүлээн авагджээ.

1–4, Умард муж улсууд хийгээд Өмнөд муж улсуудын хоорондын дайн угтан хэлэгдэв; 5–8, Агуу сүйрэл дэлхийн бүх оршин суугчид дээр буух болно.

1ОЛОН бодгалийн үхэл хийгээд зовлонгоор эцэстээ дуусах Өмнөд Каролины бослогоор эхлэн, удахгүй тохиох дайнуудын талаар Их Эзэн ийн үнэнээр хэлж байна;

2Мөн энэ газарт эхэлсэн дайн бүх үндэстнүүд дээр юүлэгдэх тэр цаг ирэх болно.

3Учрыг болгоогтун, Өмнөд муж улсууд Умард муж улсуудын эсрэг хуваагдах болно, мөн Өмнөд муж улсууд, бусад үндэстнүүдийг, бүр энэ нь нэрлэгддэгчлэн Их Британийг дуудах болно, мөн тэд өөрсдийгөө үндэстнүүдийн эсрэг хамгаалахын тулд бусад үндэстнүүдийг дуудах болно; мөн тэгээд дайн бүх үндэстнүүд дээр тэрчлэн юүлэгдэх болно.

4Мөнхүү улиран тохиох дор, олон өдрийн дараа дайны тулд дайчлагдан мөн сургуулилсан эздийнхээ эсрэгбоолчууд босох болно.

5Мөнхүү улиран тохиох дор тэрчлэн уг нутагт үлдсэн тэрхүү үлдэгсэд өөрсдийгөө дайчлах болно, мөн үлэмж ихээр ууртай байх болно, мөн Харийнханд гашуун шаналал учруулах болно.

6Мөн ийн илдээр мөн цус урсгалтаар дэлхийн оршин суугчид гашуудах болно; дэлхийн оршин суугчид бүх үндэстнүүдийн бүрэн төгсгөлийг бий болгосон устгал тогтоогдох хүртэл өсгөлөнгөөр мөн тахал мөн газар хөдлөлт мөн тэнгэрийн аянга мөн тэрчлэн хурц хийгээд догшин гялбаагаар Бүхнийг Чадагч Бурханы гарын хилэгнэл мөн зэвүүцэл, мөн зэмлэлийг мэдрэхээр болгогдох болно;

7Дайснуудаас нь өс авагдах гэгээнтнүүдийн хашгиралт мөн гэгээнтнүүдийн цусных, газар дэлхийгээс Сабаотын Их Эзэний чихэнд ирэхээ болихын тулд болой.

8Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой хэмээн Их Эзэн хэлэв. Амен.