Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 80

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257).

1–5, Стефен Бурнетт мөн Эден Смит нар өөрсдийн сонгосон газарт номлохоор дуудагдав.

1ҮНЭНЭЭР, Их Эзэн өөрийн үйлчлэгч Стефен Бурнеттэд ийн хэлж байна: Явагтун чи, чи дэлхий уруу явж мөн чиний дуу хоолойн дуун дор явдаг хүмүүн бүрт сайн мэдээг номлогтун.

2Мөн чи хамтрагчийг хүсдэг учраас, бибээр өөрийн үйлчлэгч Эден Смитийг чамд өгөх болно.

3Иймийн тул, умард эсвэл өмнөд эсвэл дорнод эсвэл өрнөдөд ч байна уу, энэ нь хамаагүй, та нар явжмөн миний сайн мэдээг номлогтун, учир нь та нар буруудах нь үгүй.

4Тиймийн тул, та нар сонссон, мөн үнэнээр итгэдэг, мөн үнэн гэдгийг нь мэддэг зүйлүүдээ тунхаглагтун.

5Болгоогтун, энэ бол та нарыг дуудсан, та нарын Гэтэлгэгч, бүр Есүс Христийн таалал бөлгөө. Амен.