Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 92

1833 оны гуравдугаар сарын 15-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:333). Зөвлөх байхаар Тэргүүн Зөвлөлд өмнөхөн нь томилогдсон Фредерик Г.Виллямст уг илчлэлт чиглэгджээ.

1–2, Нэгдсэн журамд орохтой холбогдсон зарлигийг Их Эзэн өгөв.

1ӨМНӨ нь өгөгдсөн зарлигт нийцэн зохион байгуулагдсан, нэгдсэн журамд та нар түүнийг хүлээн ав хэмээх өөрийн үйлчлэгч Фредерик Г.Виллямсын талаар нэг илчлэлт мөн зарлигийг би нэгдсэн журамд өгч байна хэмээн Их Эзэн ийн хэлж байна. Бибээр нэгд хэлдгээ бүгдэд хэлдэг болой.

2Мөн дахин, миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс, би чамд хэлж байна, чи энэ журамд цог золбоотой нэг гишүүн нь байх болно; мөн чи өмнөх бүх зарлигийг сахихад итгэлтэй байхын хэрээр чи үүрд адислагдах болно. Амен.