Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 51

1831 оны тавдугаар сард Огайогийн Томпсонд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:173–174). Энэ үед дорнод мужуудаас нүүдэллэсэн Гэгээнтнүүд Огайод ирж эхэлж байлаа, мөн тэдний суурьшилтын тулд зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүд авах шаардлагатай байв. Энэ ажил үүрэг нэн ялангуяа бишопын албан тушаалд хамаарагдаж байсан болохоор, Бишоп Эдвард Партриж уг асуудлаар заавар эрэлхийлж, мөн Бошиглогч Их Эзэнээс асуужээ.

1–8, Эдвард Партриж ажил үүрэг болон өмч хөрөнгийг зохицуулахаар томилогдов; 9–12, Гэгээнтнүүд шударгаар хандаж мөн эн тэнцүү хүлээж авах ёстой; 13–15, Тэд бишопын агуулахтай байж мөн Их Эзэний хуулийн дагуу өмч хөрөнгийг зохион байгуулах ёстой; 16–20, Огайо бол түр зуур цугларах газар байх ёстой.

1АНХААРАГТУН, намайг хэмээн Их Эзэн Бурхан чинь өгүүлж байна, мөн бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижид хэлж, мөн түүнд заавруудыг өгөх болно; учир нь энэ хүмүүсийг хэрхэн зохион байгуулах заавруудыг тэрээр хүлээж авах ёстой нь шаардлагатай ажгуу.

2Учир нь тэд миний хуулиудын дагуу зохион байгуулагдах ёстой нь шаардлагатай байна; хэрэв эс тэгвээс, тэд тусгаарлагдах болно.

3Иймийн тул, миний үйлчлэгч Эдвард Партриж хийгээд түүний сонгосон миний таалалд нийцэх тэд, энэ хүмүүст хүн болгонд гэр бүлийнх нь дагуу, нөхцөл боломжийнх нь дагуу мөн хүсэл хийгээд хэрэгцээнийх нь дагуу адил тэгшээр хувийг нь олгог.

4Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж, тэрээр хүнд өөрийнх нь хувийг олгохдоо, түүнд хувийг нь ноогдуулсан бичгийг, бүр сүм дэх энэ эрх хийгээд энэ өвийг тэрээр зөрчил гаргаж, сүмийн хуулиуд хийгээд гэрээнүүдийн дагуу сүмд харьяалагдах нь, мөн сүмийн дуу хоолойгоор зохистой гэж тооцогдохгүй болох үеийг хүртэл тэрээр үүнийг эзэмшихийн тулд түүнд олгог.

5Мөн тэрээр зөрчил гаргаж мөн сүмд харьяалагдах нь зохистой гэж тооцогдохгүй болох аваас, миний сүмийн ядуус хийгээд гачигдагсдад зориулж бишопт ариулан адисалсан өөрийн хувийг тэрээр шаардах хүч үгүй байх болно, тиймээс тэрээр бэлгийг хадгалж чадахгүй, харин гагцхүү өөртөө ноогдох хэсгийг л шаардах ёстой.

6Мөн уг нутгийн хуулиудын дагуу бүх зүйл ийн баттай болгогдох ёстой.

7Мөн энэ хүмүүст харьяалагддаг тэр зүйл нь, энэ хүмүүст олгогдог.

8Мөн энэ хүмүүст үлдэх мөнгө нь—энэ хүмүүсийн хэрэгцээний дагуу хүнс болон хувцсаар хангахын тулд уг мөнгийг авах нэг төлөөний хүн энэ хүмүүст томилогдог.

9Мөн та нар, бүр миний зарлигласнаар нэг байж болохын тулд хүн бүр шударгаар үйлдэж мөн энэ хүмүүсийн дунд эрх тэгш байг, мөн эн тэнцүү хүлээн аваг.

10Мөн энэ хүмүүст харьяалагдах тэр зүйл нь авагдаж мөн өөр сүмд өгөгдөх ёсгүй.

11Иймийн тул, хэрэв өөр сүм энэ сүмээс мөнгө хүлээн авах болбол, тэд тохирсныхоо дагуу энэ сүмд буцаан төлөг;

12Мөн энэ нь бишоп буюу сүмийн дуу хоолойгоор томилогдох төлөөний хүнээр дамжин хийгдэх ёстой.

13Мөн дахин, бишоп энэ сүмд агуулах бий болгог; мөн энэ хүмүүсийн хүслүүдийн тулд шаардлагатайгаас илүү бүх зүйл, мөнгөөр болон хүнсээр аль алинаар нь, бишопын гарт хадгалагдаг.

14Мөн тэрээр энэ ажлыг хийж буйн учир үүнийг эрхлэх үед гэр бүлийнхээ хүсэлд зориулж мөн тэрээр өөрийнхөө хүсэлд зориулан өөртөө тэрчлэн нөөцлөг.

15Мөн ийнхүү миний хуулиудын дагуу, өөрсдийгөө зохион байгуулах онцгой боломжийг би энэ хүмүүст олгож байна.

16Мөн бибээр тэдэнд энэ нутгийг богинохон хугацаанд, Их Эзэн бибээр тэднийг өөр байдлаар хангаж, мөн эндээс явахыг тэдэнд зарлиглах хүртлээ ариулан адислаж байна;

17Мөн тэр цаг хийгээд өдөр нь тэдэнд өгөгдөөгүй болой, иймийн тул тэд энэ нутагт олон жил байх мэтээр үйлдэг, мөн энэ нь тэдний сайн сайхан байдал болж тэдэнд хувирах болно.

18Болгоогтун, энэ нь миний үйлчлэгч Эдвард Партрижид, бусад газруудад, бүх сүмд үлгэр жишээ болох ёстой.

19Мөн итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байсан хэн нь ч гэсэн Их Эзэнийхээ баяр баясгаланд орж, мөн мөнх амьдралыг өвлөх болно.

20Үнэнээр, би та нарт хэлнэ, би бол чиний санаагүй цагт, гэнэт ирэх Есүс Христ бөлгөө. Бүр тийм буюу. Амен.