Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 52

1831 оны зургадугаар сарын 7-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээрдамжуулан Сүмийн ахлагчдад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:175–179). Зургадугаар сарын 3-нд эхэлж 6-нд дууссан чуулган Көртландад болжээ. Энэ чуулган дээр дээд санваартны албан тушаалд тусгайлан томилсон анхны томилолтууд болж, мөн хуурамч хийгээд мэхлэгч сүнснүүдийн зарим тунхаглалууд ялган танигдаж мөн зэмлэгджээ.

1–2, Дараагийн чуулган Миссурид болохоор товлогдов; 3–8, Хамтаараа аянд гарах зарим ахлагчид томилогдов; 9–11, Төлөөлөгчид хийгээд бошиглогчдын бичсэнийг ахлагчид заах ёстой; 12–21, Сүнсээр гэгээрсэн тэд магтаал хийгээд мэргэн ухааны үр жимсийг авчирдаг; 22–44, Олон ахлагч чуулганд оролцохоор Миссури уруу явах замдаа сайн мэдээг номлохоор томилогдов.

1БОЛГООГТУН, Их Эзэн өөрөө дуудаж мөн эдгээр эцсийн өдрүүдэд сонгосон ахлагчдад Сүнснийхээ дуу хоолойгоор ийн хэлэв—

2Өгүүлрүүн: Энэ цагаас эхлэн Миссурид, Иаковын үлдэгдэл болох өөрийн хүмүүсийг мөн гэрээний дагуу өв залгамжлагчид болох тэдэнд миний ариулан адислах тэрхүү нутагт болох дараагийн чуулган хүртэл та нар юу хийх ёстой тухайд Их Эзэн бибээр өөрийн тааллыг та нарт мэдүүлэх болно.

3Иймийн тул, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгчид Бага Иосеф Смит, Сидней Ригдон, гэр орноо орхин явах бэлтгэл нь аль болох түргэн хийгдмэгц мөн Миссури нутаг уруу аялаг.

4Мөн тэд надад итгэлтэй байхын хэрээр, тэд юу хийх нь тэдэнд мэдүүлэгдэх болно;

5Мөн тэд итгэлтэй байхын хэрээр, та нарын өвийн нутаг тэрчлэн тэдэнд мэдүүлэгдэх болно.

6Мөн тэд итгэлгүй байхын хэрээр, бүр миний хүссэнээр, надад сайн санагдсанаар, тэд тусгаарлагдах болно.

7Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Лайман Вайт, мөн миний үйлчлэгч Жон Корилл нар аян замдаа үтэр түргэн гараг;

8Мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Мурдок, мөн миний үйлчлэгч Хайрум Смит, Детройтын замаар дамжин мөнхүү тэр газар уруу аян замдаа гарагтун.

9Мөн бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн бичсэнээс, мөн итгэлийн залбирлаар дамжин Тайтгаруулагчаар тэдэнд заагдах тэр зүйлээс өөр ямар ч зүйлүүдийг үл ярин, замдаа үгийг номлон тэд тэндээс аялаг.

10Тэд хоёр хоёроороо яваг, мөн ийн тэд зам зууртаа усаар баптисм хүртээн мөн усны хажууд гар тавин, цугласан болгонд номлог.

11Учир нь Их Эзэн ийн хэлдэг, бибээр өөрийн ажлыг зөв шударгад түргэсгэх болно, учир нь бибээр шүүлтийг ялалтад урагш илгээх тэрхүү өдрүүд ирэх бөлгөө.

12Мөн миний үйлчлэгч Лайман Вайт болгоомжлог, учир нь Сатан түүнийг тарианы хог мэт шигшихийг хүсдэг.

13Мөн болгоогтун, итгэлтэй тэр нь олон зүйлийн дээр захирагч болгогдох болно.

14Мөн дахин, та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө; учир нь Сатан уг нутагт тархсан байна, мөн тэрээр үндэстнүүдийг мэхлэхээр урагш одох ажгуу—

15Иймийн тул хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, сүнс нь гэмшдэг, залбирдаг тэрээр, мөнхүү тэр нь надаас хүлээн зөвшөөрөгддөг бөлгөө.

16Хэрэв тэрээр миний ёслолуудыг дуулгавартай дагах аваас, ярьдаг, сүнс нь гэмшдэг, хэл нь даруу төлөв хийгээд сэнхрүүлдэг тэрээр, мөнхүү тэр нь Бурханых бөлгөө.

17Мөн дахин, миний сүр хүчин дор дагжин чичрэх тэрээр та нарт миний өгсөн илчлэлтүүд хийгээд үнэнүүдийн дагуу хүчтэй болгогдох болно, мөн, магтаалын хийгээд мэргэн ухааны үр жимсийг урагш авчрах болно.

18Мөн дахин, дийлдэж мөн үр жимсийг урагш эс авчрах тэрээр, бүр энэ загварын дагуу байлаа ч, минийх биш авай.

19Иймийн тул, энэ загвараар та нар тэнгэрийн дор хаана ч бүх тохиолдолд сүнснүүдийг мэдэх болно.

20Мөн уг өдрүүд ирээд байна; хүмүүний итгэлийн дагуу энэ нь тэдэнд хийгдэх болно.

21Болгоогтун, энэхүү зарлиг нь миний сонгож авсан бүх ахлагчдад өгөгдөх болно.

22Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Томас Б.Марш мөн миний үйлчлэгч Эзра Тайре нар явах замдаа мөнхүү нутагт үгийг номлон, тэрчлэн аян замдаа гараг.

23Мөн дахин, миний үйлчлэгч Исаак Морли мөн миний үйлчлэгч Эзра Бут нар, явах замдаа тэрчлэн мөнхүү нутагт үгийг номлон, аян замдаа гараг.

24Мөн дахин, миний үйлчлэгчид Эдвард Партриж мөн Мартин Харрис нар миний үйлчлэгчид Сидней Ригдон, мөн Бага Иосеф Смит нартай хамт аян замдаа гараг.

25Миний үйлчлэгчид Давид Витмер, Харвеи Витлок хоёр тэрчлэн аян замдаа гараг, бас мөнхүү энэ нутаг уруу явах замдаа номлог.

26Мөн миний үйлчлэгчид Парлей П.Пратт, Оорсон Пратт хоёр аян замдаа гараг, бас мөнхүү энэ нутаг уруу явах замдаа номлог.

27Мөн миний үйлчлэгчид Соломон Ханкок, Симеон Картер хоёр тэрчлэн мөнхүү энэ нутаг уруу явах аян замдаа гараг, мөн замдаа номлог.

28Миний үйлчлэгчид Эдсон Фуллер, Жекоб Скотт нар тэрчлэн аян замдаа гараг.

29Миний үйлчлэгчид Ливай В.Ханкок, Зебедее Колтрин хоёр тэрчлэн аян замдаа гараг.

30Миний үйлчлэгчид Рейнолдс Кахун, Самуел Х.Смит хоёр тэрчлэн аян замдаа гараг.

31Миний үйлчлэгчид Веелер Балдвин, Виллям Картер нар тэрчлэн аян замдаа гараг.

32Мөн миний үйлчлэгчид Ньюел Найт,Села Ж.Гриффин хоёр хоёул томилогдог, мөн тэрчлэн аян замдаа гараг.

33Тийм ээ, үнэнээр би хэлнэ, тэд бүгд нэг газар уруу хэдэн чиглэлээр хийх аян замдаа гараг, мөн нэг хүн нөгөөгийнхөө суурин дээр барих, мөн нөгөөгийнхөө мөрөөр ч аялах ёсгүй .

34Итгэлтэй тэр нь, мөнхүү тэр нь хамгаалагдан мөн их үр жимсээр адислагдах болно.

35Мөндахин, би нарт хэлнэ, миний үйлчлэгчид Жозеф Веикфилд, Соломон Хамфри хоёр дорнын нутгууд уруу аян замдаа гараг;

36Бошиглолууд биелэгдэж болохын тулд, өөрсдийнхөө харсан болон сонссон хамгийн баттайгаар итгэдэг тэдгээр зүйлүүд, бошиглогчид хийгээд төлөөлөгчдийнхөөс өөр юуг ч үл тунхаглан, тэд гэр бүлүүдтэйгээ хөдөлмөрлөг.

37Зөрчлийн улмаас Хеман Бассейтад хүртээсэн тэр зүйл түүнээс авагдаж, мөн Саймондс Райдерын тэргүүн дээр байрлагдаг.

38Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, Жаред Картер санваартнаар томилогдог, мөн тэрчлэн Жорж Жеймс санваартнаар томилогдог.

39Ахлагчдын үлдсэн нь сүмүүдийг харж хандаж байг, мөн тэдний эргэн тойрон дахь бүс нутгуудад үгийг тунхаглаг; мөн хиймэл шүтээн хийгээд ёс бус явдал хэрэгжихгүй байхын тулд тэд өөрсдийн гараар хөдөлмөрлөг.

40Мөн ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж байгтун, учир нь үүнийг үл хийдэг тэрээр, мөнхүү тэр нь миний шавь биш бөлгөө.

41Мөн дахин, миний үйлчлэгчид Бага Иосеф Смит мөн Сидней Ригдон мөн Эдвард Партриж нар сүмээс зөвшөөрлийн бичиг биедээ авч яваг. Мөн тэрчлэн миний үйлчлэгч Оливер Каудери мөн нэгийг олж аваг.

42Мөн ийнхүү, бүр миний хэлсэнчлэн, хэрэв та нар итгэлтэй байх аваас, эдүгээ дайсны чинь нутаг байгаа өөрсдийн чинь өвийн нутаг болох Миссурийн нутагт баясахаар та нар өөрсдийгөө хамтад нь цуглуулах болно.

43Гэвч, болгоогтун, Их Эзэн бибээр хотыг тухайн цагтнь яаравчлуулах болно, мөн баяр баяслаар мөн баясал цэнгэлээр итгэлтнүүдэд титэм өмсгөх болно.

44Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө, мөн бибээр тэднийг эцсийн өдөр өргөх болно. Бүр тийм буюу. Амен.