Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 40

1831 оны нэгдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:145). Энэхүү илчлэлтийн цэдгийн өмнө Бошиглогч бичихдээ, “Жеймс Ковилл Их Эзэний үгийг эсэргүүцэж, мөн өөрийнхөө урьдын зарчмууд хийгээд хүмүүст эргэж очиход, Сидней Ригдон бид хоёрт Их Эзэн дараах илчлэлтийг өгсөн бөлгөө” гэжээ (History of the Church, 1:145).

1–3, Мөрдлөг хавчлагаас айх хийгээд дэлхийд санаа тавих нь сайн мэдээг эсэргүүцэхэд хүргэдэг.

1БОЛГООГТУН, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Жеймс Ковиллын зүрх сэтгэл миний өмнө зөв байсан билээ, учир нь тэр миний үгийг дуулгавартай дагана хэмээх гэрээнд надтай орсон бөлгөө.

2Мөн тэрээр үгийг баяртайгаар хүлээн авсан билээ, гэвч Сатан тэр даруйд түүнийг уруу татжээ; мөн мөрдлөг хавчлагаас айсан хийгээд дэлхийд санаа тавьсан нь үгийг эсэргүүцэхэд түүнийг хүргэжээ.

3Иймийн тул тэрээр миний гэрээг зөрчив, мөн надад сайн санагдсанаар түүнд үйлдэх нь надад үлддэг болой. Амен.