Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 35

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттед буюу үүний ойролцоо Бошиглогч Иосеф Смит мөн Сидней Ригдон нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:128–131). Энэ үед, Бошиглогч Библийн орчуулгыг бараг өдөр бүр хийж завгүй байв. Орчуулга 1830 оны зургадугаар сарын эхээр эхэлж, мөн Оливер Каудери, Жон Витмер хоёр хоёул бичээчээр үйлчилж байлаа. Эдүгээ тэд өөр ажил үүрэгт дуудагдсанаас хойш Сидней Ригдон энэ ажилд Бошиглогчийн бичээчээр үйлчлэхээр бурханлиг томилолтоор дуудагдсан байв (шүлэг 20-ийг үз). Энэхүү илчлэлтийн цэдгийнхээ өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ: “Арванхоёрдугаар сард Сидней Ригдон [Огайогоос] мөн түүнтэй хамт Эдвард Партриж Их Эзэнээс асуухаар ирэв … Энэ хоёр ахыг ирсний дараа удалгүй тийн Их Эзэн ярив” гэжээ (History of the Church, 1:128).

1–2, Хүмүүс хэрхэн Бурханы хөвгүүд болж болох нь; 3–7, Сидней Ригдон баптисм хүртээж мөн Ариун Сүнс хүртээхээр дуудагдав; 8–12, Тэмдгүүд хийгээд гайхамшгууд итгэлээр гүйцэтгэгддэг авай; 13–16, Их Эзэний үйлчлэгчид Сүнсний хүчээр үндэстнүүдийг шигших болно; 17–19, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг; 20–21, Сонгогдсон хүмүүс Их Эзэний ирэлтийн өдрийг тэсвэрлэх болно; 22–27, Израил аврагдах болно.

1АНХААРАГТУН, Их Эзэн Бурханыхаа, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, замнал нь нэгэн мөнхийн эргэлт, өнөөдөр, өчигдөр мөн үүрд адил болох түүний дуу хоолойг буюу.

2Би бол Есүс Христ, Бурханы Хүү, бүр миний нэрэнд итгэсэн болгон нь Бурханы хөвгүүд, бүр би Эцэгт нэг, Эцэг надад нэгийн адилаар надад нэг байж болохын тулд, бид нэг байж болохын тулд дэлхийн нүглүүдийн тул цовдлогдсон тэрбээр бөлгөө.

3Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би өөрийн үйлчлэгч Сидней чамд хэлж байна, би чамайг хийгээд чиний ажлуудыг харлаа. Би залбирлуудыг чинь сонслоо, мөн чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн юм.

4Адислагдсан болой чи, учир нь чи агуу зүйлүүдийг хийх болно. Болгоогтун чи миний өмнө, мөн ирэх ёстой тэрхүү Елиагийн өмнө замыг бэлтгэх бүр Иоханы адилаар урагш илгээгдсэн бөлгөө, харин чи үүнийгээ мэдсэн нь үгүй.

5Чи наманчлалын тул усаар баптисм хүртээлээ, гэвч тэд Ариун Сүнс хүлээж аваагүй байна;

6Харин эдүгээ чи усаар баптисм хүртээх болно, бүр эртний төлөөлөгчдийн адилаар гар тавьснаар, тэд Ариун Сүнсийг хүлээн авах болно хэмээх зарлигийг би чамд өгч байна.

7Мөнхүү улиран тохиох дор уг нутагт, бүр харийнханы дунд агуу ажил байхболно, учир нь тэдний мунхаглал хийгээд тэдний жигшүүрт хэргүүд бүх хүмүүсийн нүдэнд үзүүлэгдэх болно.

8Учир нь бибээр Бурхан болой, мөн миний мутар богиносоогүй байна; мөн миний нэрэнд итгэх тэд бүгдэд гайхамшгууд, тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүдийг үзүүлэх болно би.

9Мөн миний нэрэнд, итгэлд үүнийг асуух хэн боловч тэд чөтгөрүүдийг хөөн зайлуулах болно; тэд өвчтөнүүдийг эдгээх болно; тэд хараагүйчүүдийг харах, мөн дүлийчүүдийг сонсох, мөн хэлгүйчүүдийг ярих, мөн хазгаруудыг алхах болгоно.

10Мөн агуу их зүйлүүд хүмүүний үрст урагш үзүүлэгдэх тэр цаг удахгүй ирнэ;

11Гэвч бүх үндэстнүүдийг өөрийн завхайрлын хилэнгийн дарснаас уухад хүргэсэн мөнөөх Вавилоны эзгүйрлээс өөр юу ч, итгэлгүйгээр үзүүлэгдэхгүй байх болно.

12Мөн энэ үеийнхэнд миний урагш илгээсэн минийсайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахад бэлэн байгаа тэднээс өөр хэн ч сайныг үйлддэггүй бөлгөө.

13Иймийн тул, Сүнснийхээ хүчээр үндэстнүүдийг шигшихийн тулд бибээр дэлхийн сул дорой зүйлүүдийг, эрдэмд боловсроогүй тэднийг хийгээд гадуурхагдагсдыг дуудаж байна;

14Мөн тэдний гар миний мутар байх болно, мөн бибээр тэдний халхавч мөн бамбай нь байх болно; мөн бибээр тэдний бүсийг бүслэх болно, мөн тэд миний төлөө эрэлхгээр тулалдах болно; мөн дайснууд нь тэдний хөл дор байх болно; мөн бибээр илдийг тэдний тусын тулд унахаар болгоно, мөн зэвүүцлийнхээ галаар тэднийг хамгаалах болно би.

15Мөн сайн мэдээ нь ядуус хийгээд номхон дөлгөөнчүүдэд номлогдох болно, мөн тэд миний ирэлтийн цагийг ширтэн хүлээж байх болно, учир нь энэ нь ойрхон байна—

16Мөн тэд инжир модны тухай сургаалт зүйрлэлийг сурах болно, учир нь бүр эдүгээ зун аль хэдийн ойрхон байна.

17Мөн бибээр сайн мэдээний бүрэн байдлаа өөрийн үйлчлэгч Иосефын гараар урагш илгээсэн буюу; мөн сул дорой байхад нь бибээр түүнийг адисалсан билээ;

18Мөн хэрэв тэрээр надад итгэлтэй хэвээр үлдэх аваас лацдагдсан тэдгээр зүйлүүд, бүр дэлхийн сууринаас байсан зүйлүүд, мөн энэ үеэс миний ирэлтийн үе хүртэл тохиох тэдгээр зүйлүүдийн нууцын түлхүүрүүдийг түүнд өгсөн бөлгөө, мөн хэрэв үгүй аваас, түүний оронд бибээр өөр нэгнийг тавих болно.

19Иймийн тул, түүний итгэл алдрахгүйн тулд түүнийг харж хандагтун, мөн энэ нь бүх зүйлийг мэддэг Ариун Сүнс, Тайтгаруулагчаар өгөгдөх болно.

20Мөн түүнд зориулан чи бичих ёстой хэмээх нь чамд миний өгөх зарлиг болой; мөн судрууд нь, бүр тэдгээр нь миний цээжинд байдагчлан, миний өөрийн сонгосон тэдний авралд өгөгдөх болно;

21Учир нь тэд миний дуу хоолойг сонсох болно, мөн намайг үзэх болно, мөн унтаж байх нь үгүй бөлгөө, мөн миний ирэлтийн өдрийг тэсвэрлэх болно; учир нь бүр би цэвэр ариуны адилаар, тэд цэвэршигдэх болно.

22Мөн эдүгээ би чамд хэлж байна, түүнтэй үлдэгтүн, мөн тэрээр чамтай хамт аялах болно; түүнийг бүү орхи, мөн эдгээр зүйлүүд гарцаагүй биелэгдэх болно.

23Мөн та нарыг бичээгүй байх үед чинь, болгоогтун, бошиглох нь түүнд өгөгдөх болно; мөн чи миний сайн мэдээг номлож мөн тэдгээр нь түүнд өгөгдөхийн хэрээр түүний үгсийг нотлохын тулд ариун бошиглогчдод хандах ёстой.

24Та нар үүрэг хүлээсэн бүх зарлигууд хийгээд гэрээнүүдээ сахигтун; мөн та нарын сайн сайхны төлөө бибээр тэнгэрийг сэгсрэх болгоно, мөн Сатан дагжин чичирч мөн Сион толгод дээр баясан мөн цэцэглэн хөгжих болно;

25Мөн миний өөрийн тогтоосон цагт Израил аврагдах болно; мөн миний өгсөн түлхүүрүүдээр тэд хөтлөгдөх болно, мөн дахиад будлиулагдах нь огт үгүй болой.

26Зүрх сэтгэлээ өргөж, мөн баяртай байгтун, та нарын гэтэлгэл ойртож байна.

27Бүү эмээ бяцхан сүрэг минь, хаант улс намайг ирэх хүртэл та нарынх бөлгөө. Болгоогтун, би гэнэт ирнэ. Бүр тийм буюу. Амен.