Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 79

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257).

1–4, Жаред Картер сайн мэдээг Тайтгаруулагчаар номлохоор дуудагдав.

1МИНИЙ үйлчлэгч Жаред Картер өөрийн томилогдсон томилолтын тэрхүү хүчинд, агуу баяр хөөрийн баярт мэдээг, бүр үүрдийн сайн мэдээг тунхаглан дорнод мужууд уруу, газраас газарт мөн хотоос хотод дахин явах ёстой нь миний таалал бөлгөө гэдгийг үнэнээр би чамд хэлж байна.

2Мөн үнэнийг хийгээд хаашаа явах замыг нь түүнд заах Тайтгаруулагчийг бибээр түүнд илгээх болно;

3Мөн тэрээр итгэлтэй байхын хэрээр, би түүнд тариан боодлуудаар дахин титэм хүртээх болно.

4Иймийн тул, миний үйлчлэгч Жаред Картер зүрх сэтгэл чинь баяртай байг, мөн бүү эмээ хэмээн чиний Их Эзэн, бүр Есүс Христ бибээр хэлж байна. Амен.