Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 49

1831 оны гуравдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сидней Ригдон, Парлей П.Пратт мөн Леман Коплей нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:167–169). (Түүхийн зарим эх сурвалжууд энэ илчлэлтийн өдрийг 1831 оны тавдугаар сар гэсэн байдаг). Леман Коплей сайн мэдээг тэврэн авав, гэвч тэрээр урьд нь харьяалагддаг байсан Шейкерийн зарим заадаг зүйлүүдийг хадгалсан хэвээр байлаа. (Христийн Хоёр дахь Ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэг). Шейкерийн зарим итгэл нь Христийн Хоёр дахь Ирэлт аль хэдийн тохиосон бөгөөд, тэрээр Анн Лий хэмээх эмэгтэй хүний дүрээр хүрч ирсэн; усаар баптисм хүртээх нь зайлшгүй чухал биш хэмээн үздэг байв; гахайн мах идэх нь онцгойлон хориглогдсон, мөн олон нь ямар ч мах иддэггүй байв; мөн ганц бие амьдрал гэрлэлтээс илүү өндөрт тооцогддог байв. Энэхүү илчлэлтийн оршилд Бошиглогч бичихдээ, "Энэ сэдвийн талаар илүү төгс ойлголттой болохын тулд Их Эзэнээс би асууж, мөн дараах зүйлийг хүлээн авсан болой" хэмээжээ (History of the Church, 1:167). Илчлэлт Шейкерийн бүлгийн үндсэн үзэл баримтлалын заримыг нь няцаав. Өмнө дурдсан ах нар уг илчлэлтийн нэг хувийг Шейкерийн бүлэгт аваачиж өгөн (Огайогийн Клевландын ойролцоо) мөн үүнийг бүгдийг нь тэдэнд уншиж өгсөн боловч энэ нь няцаагджээ.

1–7, Христийн ирэлтийн өдөр хийгээд цаг нь түүнийг иртэл мэдэгдэхгүй хэвээр үлдэнэ; 8–14, Хүмүүн авралыг олохын тулд наманчилж, сайн мэдээнд итгэн, мөн ёслолуудыг дуулгавартай дагах ёстой; 15–16, Гэрлэлт нь Бурханаар томилогдсон бөлгөө; 17–21, Мах идэх нь зөвшөөрөгддөг; 22–28, Сион цэцэглэн хөгжиж мөн леменчүүд Хоёрдахь Ирэлтийн өмнө сарнай цэцэг лугаа адил дэлгэрэх болно.

1АНХААРАГТУН миний үгийг, миний үйлчлэгчид Сидней, мөн Парлей, мөн Леман; учрыг болгоогтун, өөрсдийнхөө хүлээн авсан миний сайн мэдээг, бүр үүнийг та нар хүлээн авсныхаа дагуу та нар явж Шейкерийнхэнд номлох ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.

2Болгоогтун, би та нарт хэлнэ, тэд үнэнийг зарим талаар мэдэхийг хүсч байна, гэвч бүгдийг бус, учир нь тэд миний өмнө зөвт бус бөгөөд наманчлах ёстой нь шаардлагатай болой .

3Иймийн тул, миний үйлчлэгчид Сидней, мөн Парлей, сайн мэдээг тэдэнд номлохоор би та нарыг илгээж байна.

4Мөн тэрээр тэднээс юу хүлээж авснаараа бус, харин миний үйлчлэгчид та нараар юу заалгаснаараа тэдэнтэй хэлэлцэж болохын тулд миний үйлчлэгч Леман энэ ажилд томилогдох болно; мөн ийнхүү хийснээр нь би түүнийг адислах болно, өөрөөр тэрээр дэвжин хөгжих нь үгүй бөлгөө.

5Их Эзэн ийнхүү хэлдэг; учир нь бибээр Бурхан билээ, мөн дэлхийн гэтэлгэлийн төлөө Төрсөн Ганц Хүүгээ дэлхийд илгээсэн болой, мөн түүнийг хүлээн авсан нь аврагдах болно, мөн түүнийг хүлээн аваагүй нь яллагдах болно гэдгийг тогтоосон ажгуу—

6Мөн Хүний Хүүд тэдөөрсдийнхөө хүссэнийг үйлдсэн билээ; мөн тэрээр өөрийн сүр хүчийг алдар суугийнхаа баруун гар дээр авч, мөн эдүгээ тэнгэрт хаанчилж буй, мөн дэлхий дээр бууж ирэн бүх дайснуудыг хөл дороо оруулах хүртлээ хаанчлах болно, энэ цаг ойрхон байна—

7Их Эзэн, бибээр, үүнийг ярилаа; гэвч тэрхүү цаг хийгээд өдрийг мэдэх хүмүүн үгүй, тэрчлэн тэнгэрт буй тэнгэр элчүүд ч үгүй бөгөөд, тэдтүүнийг иртэлмэдэх нь үгүй.

8Иймийн тул, бүх хүмүүн наманчлах ёстой хэмээн хүснэ би, учир нь миний өөртөө нөөцөлсөн, та нарын үл мэдэх тэрхүү ариун хүмүүсээс бусад нь бүгд нүгэл дор буй.

9Иймийн тул, бүр эхлэлээс байсан өөрийн үүрдийн гэрээг та нарт би илгээсэн гэдгийг би та нарт хэлж байна.

10Мөн би амласан зүйлээ тэрчлэн биелүүлсэн болой, мөн дэлхийн үндэстнүүд үүнд мэхийх болно; мөн хэрэв тэднээс өөрсдөөс нь бус аваас, тэд дорд болгогдох болно, учир нь эдүгээ өөрөөсөө өргөмжлөгдсөн тэр нь дорд хүчинд тавигдах болно.

11Иймийн тул, би та нарт нэг зарлиг өгч байна, та нар энэ хүмүүсийн дунд яв мөн нэр нь Петр болох миний эртний төлөөлөгчийн адилаар тэдэнд хэл:

12Дэлхий дээр байсан, мөн ирэх, эхлэл ба төгсгөл болох Их Эзэн Есүс Христийн нэрэнд итгэ;

13Наманчил, мөн ариун зарлигийн дагуу нүглүүдийнхээ ангижралын тулд Есүс Христийн нэрээр баптисм хүртэгтүн;

14Мөн үүнийг хийдэг хэн боловч сүмийн ахлагчид толгой дээр нь гар тавьснаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно.

15Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, гэрлэхийг хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй болой, учир нь гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ.

16Иймийн тул, хүн нэг эхнэртэй байх ёстой нь хууль ёсны юм, мөн хоёул нэг махбодь байх болно, мөн энэ бүгд нь өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд юм;

17Мөн ийнхүү дэлхий бий болгогдохоос өмнөх түүний бүтээлтийн дагуу энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэх болно.

18Мөн хүмүүнмахнаас татгалзаж, үүнийг идэх ёсгүй хэмээн хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй бөлгөө;

19Учир нь, болгоогтун, хээрийн амьтад мөн огторгуйн жигүүртнүүд, мөн газраас гардаг зүйл нь хоол хүнс хийгээд хувцас хунарын тулд хүмүүний хэрэгцээнд мөн түүнд элбэг дэлбэгээр байж болохын тулд томилогдсон бөлгөө.

20Гэвч энэ нь нэг хүн нөгөөгөөс илүү ихийг эзэмшихийн тулд өгөгддөггүй, үүний улмаас дэлхий нүгэлд байдаг буюу.

21Мөн хэрэгцээгүй атлаа цус урсгагч эсвээс махыг үрэгч хүмүүнд халаг.

22Мөн дахин, Хүний Хүү эмэгтэй хүний дүрээр эсвээс дэлхий дээр аялагч эрэгтэй хүний дүрээр ч ирэх нь үгүй гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.

23Иймийн тул, бүү мэхлэгд, харин тэнгэр сэгсрэгдэхийг, мөн дэлхий чичирхийлж согтуу хүн мэт ийш тийш дайвалзан ганхахыг, мөн хөндий талууд өргөгдөхийг, мөн уулс намхан болгогдохыг, мөн бартаатай газрууд тэгш болохыг—мөн тэнгэр элч бүрээгээ үлээхэд энэ бүхэн тохиохыг хүлээн гуйвшгүй байдалд үргэлжлүүл.

24Гэвч Их Эзэний агуу өдөр ирэхийн өмнө Иаков аглаг буйдад цэцэглэн хөгжих болно, мөн леменчүүд сарнай цэцэг лугаа адил дэлгэрэх болно.

25Сион толгод дээр цэцэглэн хөгжиж мөн уулс дээр баясах болно, мөн миний томилсон тэрхүү газарт хамтдаа цугларах болно.

26Болгоогтун, би та нарт хэлнэ, та нарт миний зарлигласнаар урагш явагтун; бүх нүглээсээ наманчил; асуу, тэгвэл та нар хүлээж авах болно, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

27Болгоогтун, би та нарын өмнө явж мөн та нарын ар талын хамгаалагч байх болно; мөн би та нарын дунд байх болно, бас та нар дийлэгдэх нь үгүй.

28Болгоогтун, бибээр Есүс Христ билээ, мөн би гэнэт ирнэ. Бүр тийм буюу. Амен.