Судрууд
Сургаал ба Гэрээ

АЛБАН ТУНХАГ—1

Холбогдох хүмүүсийн сонорт:

Улс төрийн зорилгоор Солт Лейк хотоос илгээж буй, өргөнөөр нийтлэгдсэн хэвлэлийн мэдэгдлүүд, Ютагийн Комиссоос Дотоод Хэргийн Төрийн Нарийн Бичгийн даргад явуулсан саяхны илтгэлдээ олон эхнэр авах ёсыг өдгөө хүртэл онцгой ариун ёслол болгон гүйцэтгэж байгаа бөгөөд Ютад өнгөрсөн зургадугаар сараас хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд дөч буюу түүнээс олон ийм гэрлэлт бүртгэгдсэн хийгээд мөн түүнчлэн Сүмийн удирдагчид олон эхнэртэй байх ёсыг үргэлжлүүлэхийг олны өмнө өөгшүүлэн дэмжиж, мөн шавдуулдаг хэмээн мэдээлжээ—

Тиймийн тул, үүгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч миний бие, эдгээр мэдэгдлүүд худал гэдгийг хамгийн эрс хатуугаар мэдэгдэж байна. Бид олон эхнэртэй байх ёс буюу эхнэр авах ёсыг заадаггүй, мөн ийм дадал зуршилтай байхыг хэнд ч зөвшөөрдөггүй бөгөөд манай Ариун сүмүүдэд юм уу эсвэл Нутаг дэвсгэрийн аль ч газарт дөч юм уу өөр ямар нэг тооны олон эхнэр авсан гэрлэлт энэ хугацаанд онцгой ариун ёслолын байдалтайгаар болсон гэдгийг миний бие үгүйсгэж байна.

Ийм гэрлэлт 1889 оны Хавар Солт Лейк хотод, Хишигийн өргөөнд гүйцэтгэгдсэн мэтээр талууд мэдэгдсэн хэмээх нэгэн баримт мэдээлэгджээ, гэвч ёслолыг хэн гүйцэтгэснийг мэдэх боломж надад үгүй байна; энэ асуудлаарх аливаа зүйл надад мэдэгдэлгүйгээр хийгджээ. Мэдээлэгдсэн тохиолдол нь Хишигийн өргөө байсны улмаас, миний заавраар, хойшлуулалгүйгээр хаагдсан болно.

Олон эхнэр авах ёсыг хориглосон хуулиуд Конгрессоор боловсруулагдан, эдгээр хуулиудыг үндсэн хуульд нийцүүлснээр эцсийн шийдвэр гаргах нь шүүхээр тунхаглагдсан учраас, миний зорилго бол эдгээр хуулиудыг дагаж мөн өөрийн тэргүүлдэг Сүмийн гишүүдийн талаарх нөлөөгөө ашиглан, тэднийг мөн адил дагахыг миний бие мэдэгдэх явдал мөн.

Дээр дурдсан хугацаанд Сүм дэх буюу өөрийн хэлхээ холбоотой байдаг хүмүүст миний заасан зүйлүүдэд, олон эхнэртэй байх ёсыг зөвтгөн тайлбарлаж ухуулсан буюу хөхиүлэн дэмжсэн гэхээр зүйл юу ч байхгүй; мөн тус Сүмийн аль ч Ахлагч иймэрхүү аливаа заалтыг дамжуулсан гэхээр үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд тэрээр тэр даруй зэмлэгддэг билээ. Тийнхүү Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд өгдөг миний зөвлөгөө бол улс орны хуулиар хориглогдсон аливаа гэрлэлтхийхийг цээрлэх явдал мөн гэдгийг миний бие эдүгээ олон нийтийн өмнө зарлан мэдэгдэж байна.

ВИЛФОРД ВУДРАФФ

Есүс Христийн Хожмын ҮеийнГэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Лорензо Снөү дараах зүйлийг санал болгов:

“Вилфорд Вудраффыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, мөн өнөө үед лацдан холбох ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг, дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн хүлээн зөвшөөрдгийн хувьд, 1890 оны есдүгээр сарын 24-ний өдрөөр хаяглагдсан, мөн бидэнд уншиж сонсгосон Тунхаг Бичгийг албан тушаалынхаа хүч нөлөөгөөр гаргахад тэрбээр бүрэн эрх мэдэлтэй хэмээн бид үзэж, мөн Ерөнхий чуулганд цугласан Сүмийн хувиар, бид олон эхнэр авах ёсны талаарх түүний тунхгийг эрх мэдэлтэй хийгээд хүчин төгөлдөр үүрэг хүлээлгэсэн хэмээн хүлээн авахыг миний биесанал болгож байна”.

Энэхүү байр суурийг дэмжих санал хураалт бүрэн нэгдмэл байв.

Юта, Солт Лейк хот, 1890 оны аравдугаар сарын 6

ТУНХАГ БИЧГИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙЛӨГЧВИЛФОРД ВУДРАФФЫН ГУРВАН УДААГИЙНХЭЛСЭН ҮГНЭЭС АВСАН ХЭСЭГ

Та нарыг замыг нь алдагдуулахыг надад буюу энэ Сүмийн Ерөнхийлөгчөөс өөр хэнд ч, хэзээ ч Их Эзэн үл зөвшөөрөх болно. Энэ нь хөтөлбөрт байхгүй. Энэ нь Бурханы оюунд байхгүй. Хэрэв би үүнийг хийхээр хичээх аваас, Их Эзэн намайг албан тушаалаас минь зайлуулах буйза, мөн хүмүүний үрсийг Бурханы илчлэлтүүд хийгээд өөрсдийнх нь үүргээс гажуудуулахаар оролдсон бусад хэнийг ч Тэрбээр мөн үүнчлэн зайлуулах болно (Сүмийн хагас жил тутмын жараннэг дэх ерөнхий чуулган, 1890 оны аравдугаар сарын 6, Даваа гараг, Солт Лейк Хот, Юта Deseret Evening News-д 1890 оны аравдугаар сарын 11-нд нийтлэгджээ, хуудас 2.)

Хэн амьдарч байгаа, эсвээс хэн нас барсан, эсвээс хэн энэ Сүмийг удирдахаар дуудагдсан нь хамаагүй, тэд Бүхнийг Чадагч Бурханы нөлөөллөөр үүнийг удирддаг билээ. Хэрэв тэд үүнийг ийм замаар хийж үл чадах аваас тэд үүнийг ерөөсөө хийж чадахгүй…

Мөн сүүлийн үед миний хувьд нэн чухал ач холбогдолтой илчлэлтүүдийг би хүлээн авсан билээ, мөн Их Эзэн надад хэлсэн зүйлийг би та нарт ярих болно. Тунхаг бичиг хэмээн томьёологдсон тэрхүү зүйлд та нарын оюун санааг хандуулахыг надад зөвшөөрнө үү...

Хожмын Үеийн Гэгээнтнүүдээс нэг асуулт асуухыг Их Эзэн надад хэлсэн билээ, мөн хэрэв тэдэнд миний хэлснийг тэд сонсож мөн тэдэнд тавьсан асуултад Сүнсээр хийгээд Бурханы хүчээр хариулах аваас, тэд бүгдээрээ нэгэн адилаар хариулах болно, мөн тэд бүгдээрээ энэ асуудлын талаар адилхан итгэх болно хэмээн Тэрбээр тэрчлэн надад ярьсан бөлгөө.

Тэр асуулт нь энэ байна: Улс орны хуулиудын эсрэг, мөн жаран сая хүмүүсийн эсрэг олон эхнэр авах ёсны дадал зуршлыг үргэлжлүүлэхийг хичээж, мөн бүх Ариун сүмүүдийг хураалган бас алдахын үнэ цэнээр, бас тэдгээр дэх бүх ёслолуудыг, амьд байгаа хүмүүсийн болон нас барагсдын төлөөх аль алиныг нь зогсоон, бас Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрыг мөн Сүм дэх гэр бүлийн тэргүүнүүдийг шоронд суулгаж, мөн хүмүүсийн (тэд бүгд өөрсдөө уг зуршлыг орхих болно) хувийн өмчийг хураалгах уу; эсвэл, уг зуршлыг орхиж, мөн хуулинд захирагдах энэхүү зарчимд дуулгавартай байхаар дамжууланөөртөө байгаа юмыг гүйцэтгэж мөн хүлцэн тэвчсэний дараа, мөн үүнийг хийснээрээ тэд хүмүүст зааварлаж мөн Сүнсний үүргүүдийг биелүүлж, мөн түүнчлэн Ариун Сүмүүдийг Гэгээнтнүүдийн гарт үлдээн, тэрчлэн тэд Сайн мэдээний ёслолуудыг, амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын төлөө аль алиныг нь гүйцэтгэж болохын тулд Бошиглогчид, Төлөөлөгчид хийгээд гэр бүл дэх эцгүүдийг хэвээр үлдээх үү гэдгийн аль нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд хамгийн ухаалаг зам бэ

Хэрэв бид энэ зуршлыг эс зогсоовол, чухам юу тохиохыг Их Эзэн үзэгдлээр хийгээд илчлэлтээр надад үзүүлсэн бөлгөө. Хэрэв бид үүнийг эс зогсоох аваас, Логан дахь энэ ариун сүм дэх аль ч хүмүүн нь та нарын хувьд ямар ч ашиг тусгүй байх болно; учир нь Сионы нутаг даяар бүх ёслолууд зогсоно. Израил даяар эмх замбараагүй явдал газар авч, мөн олон эрчүүд хоригдол болохвий. Энэхүү таагүй хэрэг явдал Сүм даяар тархаж, мөн уг зуршлыг зогсоохоор бид албадуулагдах болно. Эдүгээ, энэ нь ийм байдлаар албадлагаар зогсох ёстой юу эсвэл, Их Эзэн бидэнд үзүүлсэн тэр замаар өөрсдийн Бошиглогчид хийгээд Төлөөлөгчид түүнчлэн эцгүүдээ чөлөөт хүмүүс хэвээр, мөн нас барагсад гэтэлгэгдэж, ариун сүмүүдийг хүмүүсийн гарт хэвээр үлдээх үүгэдэг нь асуудал болоод байна. Сүнсний дэлхийд энэ хүмүүсээр асар олон тоотой нь шоронгийн байрнаас аль хэдийн чөлөөлөгдөөд байгаа бөгөөд, уг ажил цаашид үргэлжлэх үү, эсвэл зогсох уу? Энэ нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн өмнө тавих миний асуулт болой. Та нар өөрсдөө шүүн тунгаах ёстой. Үүнд та нар өөрсдөө хариулахыг би хүсч байна. Би үүнд хариулахгүй; харин энэ бол бидэнд буй тэр замыг бид эс сонговоос, хүмүүсийн хувьд бидэнд тулгарч болох тэрхүү нөхцөл байдал яах аргагүй мөн гэдгийг би та нарт хэлж байна.

...Хэрэв ямар нэг юм хийхгүй бол юу тохиохыг би яг харсан. Урт удаан хугацааны турш энэ сүнс над дээр байгаа билээ. Харин бибээр үүнийг хэлэхийг хүснэ: Бүх ариун сүм бидний гараас гарахад би хүргэх болно; би өөрөө шоронд орохоос аргагүйд хүргэнэ, мөн өөр бусад хүн болгоныг тийшээ очиход хүрнэ, миний хийснийг хий хэмээн тэнгэрийн Бурхан надад зарлиглаагүй; мөн цаг нь ирэхэд үүнийг хийхээр би зарлиг болгогдсон бөлгөө, энэ бүгд надад тодорхой байлаа. Би Их Эзэний өмнө очиж, мөн Их Эзэн бич хэмээн надад хэлснийг бибээр бичсэн билээ...

Та нарыг тунгаан бодож мөн эргэцүүлэг хэмээн үүнийг миний бие та нарт үлдээе, Их Эзэн бидэнтэй хамт ажиллаж байна. (Cache Stake Conference, Logan, Utah, Sunday, November 1, 1891. Reported in Deseret Weekly, November 14, 1891.)

Надад юу үзүүлэгдсэн хийгээд Бурханы Хүү энэ зүйлд юу гүйцэтгэснийг одоо би та нарт ярья… мөн уг Тунхаг бичиг өгөгдөөгүй бол Бүхнийг Чадагч Бурхан амьдардгийн адил эдгээр бүх зүйл тохиох байлаа. Тиймийн тул, Бурханы Хүү өөрийн оюун дахь зорилгуудын учир энэ зүйлийг Сүмд, мөн дэлхийд толилуулах хүсэлтэй байна. Сионыг үндэслэн байгуулахыг Их Эзэн тогтоосон билээ. Тэрээр энэ ариун сүмийг дуусгахыг тогтоосон билээ. Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын аврал нь уулсын эдгээр хөндийнүүдэд өгөгдөх ёстой хэмээн Тэрбээр тогтоосон билээ. Мөн Чөтгөр үүнийг саатуулах ёсгүйг Бүхнийг Чадагч Бурхан тогтоосон билээ. Хэрэв та нар үүнийг ойлгож чадах аваас, тэр нь үүний түлхүүр мөн. (1893 оны дөрөвдүгээр сард Солт Лейкийн Ариун Сүмийг онцгойлон адислах зургадугаар хуралдаан дээрх ярианаас . Онцгойлон адислах Үйлчлэлийн баримт бичиг, Church Historical Department-ийн Газар, Юта, Солт Лейк Хотын Архив).