Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 123

1839 оны гуравдугаар сард Либерти шоронд хоригдол байх үед нь Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өөрсдийг нь мөрдөн мөшгөгчдийн талаар өгөгдсөн илчлэлтэд толилуулагдсан Гэгээнтнүүдийн үүрэг оршвой (History of the Church, 3:302–303).

1–6, Гэгээнтнүүд өөрсдийн зовлонгууд мөн хавчлагуудын шастирыг цуглуулж мөн нийтлүүлэх ёстой; 7–10, Хуурамч итгэлийг бий болгосон тэрхүү сүнс тэрчлэн Гэгээнтнүүдийг мөшгихөд удирддаг; 11–17, Бүх бүлэглэлүүдийн дундах олон нь үнэнийг чухамхүү хүлээн авах болно.

1МӨН дахин, энэ Муж улсын хүмүүсээр тэдэн дээр тавигдсан зовлон хэлмэгдлүүд хийгээд доромжлолууд, мөн бүх гэгээнтнүүдийн бүх баримтынмэдлэгийг цуглуулах тухай анхааралдаа авахыг бид санал болгомоор байна;

2Мөн тэрчлэн бүх өмч хөрөнгийн тухай мөн хүний хийгээд зан чанар аль алиных нь бэртэл гэмтлүүд мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн талаарх эвдрэлийн тоо хэмжээг буюу;

3Мөн тэрчлэн тэднийг доромжлоход гар бие оролцсон бүх хүмүүсийн нэрсийг тэднээс олж авч, бас үүнчлэн тэдгээрийг мэдэж авч болох бөлгөө.

4Мөн эдгээр зүйлүүдийг олж авах мөн нотолгоонууд хийгээд албан мэдүүлгүүдийг олж авах мөн тэрчлэн эдүгээ гарч байгаа гүжир гүтгэлгийн нийтлэлүүдийг цуглуулах хороо томилогдох боломжтой бөлгөө;

5Мөн сэтгүүлүүдэд бас нэвтэрхий толь бичгүүдэд нийтлэгдэж байгаа гүжир гүтгэлгийн бүх түүх, мөн тэдний бичиж, мөн толилуулдаг чөтгөрийн санаат луйвар мөн энэ хүмүүс дээр хэрэглэж буй бусармаг хийгээд алан хядах ажиллагааны бүхий л хоорондоо холбоотой байдлыг буюу—

6Бид үүнийг бүх дэлхийд мэдэгдэж болох төдийгүй, харин тэдгээрийг тэдний харанхуйд хийгээд тамын аяст нь засгийн газрын тэргүүнүүдэд танилцуулж бидний Тэнгэрлэг Эцэг бидний талаар тавьсан сүүлчийн тэрхүү хүчин чармайлтын учир түүний нуугдан байгаа газраас түүнийг урагш дуудах амлалтыг өмнө нь бид бүрэн хийгээд дүүрнээр нэхэж болохын тулд болой; мөн тэрчлэн тэрээр хүчирхэг гарынхаа чадлыг урагш илгээхээс өмнө бүхэл үндэстэн шалтаггүйгээр үлдэж болохын тулд буюу.

7Бид Бурханд, тэдэнтэй хамт зогсохоор бидний аваачигдах тэнгэр элчүүдэд, мөн түүнчлэн өөрсдөдөө, хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд худал хуурмагийг өвлөн авсан эцгүүдийнх нь сүсэг бишрэлд ихэд хүчтэйгээр шигдсэн тэрхүү сүнсний нөлөөгөөр тэтгэгдэн, мөн урамшуулагдаж бас хөхиүлэн дэмжигдэн, хамгийн ихээр хараал идсэн аллагын гар, харгислал хийгээд доромжлол, гомдол, уй гашуу дор, түүнчлэн хүнд ачаа дарамтанд толгой гудайх болгогдсон эхнэр хийгээд хүүхдүүддээ өр төлөөстэй нь бидэнд тохоогдсон үүрэг хариуцлага юм, мөн дэлхий төөрөгдлөөр дүүрч, энэ нь улам бүр хүчтэй болж байна, мөн дэлхий эдүгээ бүхий л ялзралын чухамхүү хөдөлгөгч эх үүсвэр болж,мөн бүхэл газар дэлхий алдсынхаа хүндийн дор ёолж байна.

8Энэ бол төмөр буулга болой; энэ бол хүчтэй хүлээс бөлгөө; тэдгээр нь үнэхээр гав, мөн гинж, мөн дөнгө, мөн тамын хөлийн дөнгө болой.

9Тиймийн тул, бид зөвхөн эхнэр болон хүүхдүүддээ төдийгүй түүнчлэн төмөр нударган дор нөхрүүд хийгээд эцгүүд нь алагдсан бэлэвсэн эхнэрүүд хийгээд эцэггүй үлдэгсдэд өртэй байгаа нь бидний заавал биелүүлэх үүрэг болой.

10Энэ харанхуй хийгээд бараантуулагч үйлс нь тамыг өөрийг нь дагжин чичирч мөн хэрдхийн цочиж мөн зэвхий царайлан зогсоход, мөн чухам тэрхүү чөтгөрийн гар чичирч мөн салгалах болгоход хангалттай бөлгөө.

11Мөн тэрчлэн бид өсч өндийн байгаа бүх үеийнхэнд, зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд бүгдэд өртэй байгаа нь заавал биелүүлэх үүрэг болой—

12Учир нь дэлхий даяар бүх бүлэглэлүүд, намууд хийгээд сүсэг бишрэлүүдийн дунд хүмүүний овжин заль мэхээр харалган болж, үүгээр тэд мэхлэхийг хүлээн худал хэлдэг, мөн тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй—

13Тиймийн тул, тэдгээрийг хаана байгааг нь бид мэддэг харанхуйн бүх нуугдсан зүйлүүдийг гэрэлд авчрахад бид амьдралаа зориулж мөн элээх учиртай ажгуу; мөн тэдгээр нь жинхэнэ ёсоор тэнгэрээс үзүүлэгддэг болой—

14Эдгээр нь тийнхүү агуу их шаргуу чанартай дагалдах ёстой.

15Хүмүүн тэдгээрийг жижиг зүйлүүд хэмээн бүү тооцог; учир нь эдгээр зүйлүүдээс хамаарах, гэгээнтнүүдэд холбогдох ирээдүйд орших их зүйл тэнд буй.

16Шуурганы үед маш том хөлөг онгоц нэн жижигхэн залууртай явснаар салхи хийгээд давалгаатай зохицолдон нэн их ашигтай байдгийг, ах дүүс минь та нар мэднэ.

17Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно.