Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 119

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд, “Ай Их Эзэн минь Аравны нэгийн тул та өөрийн хүмүүсийн өмч хөрөнгөнөөс хичнээнийг шаардахыг өөрийн үйлчлэгчид үзүүлнэ үү” хэмээсэн түүний даруухан залбирлын хариуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:44). Өнөөдөр ойлгодгоор, аравны нэгийн хууль нь энэ илчлэлтээс өмнө Сүмд өгөгдөөгүй байсан ажээ. Аравны нэг гэдэг нэр томьёо нь уг залбиралд хийгээд өмнөх илчлэлтүүдэд (64:23, 85:3, 97:11,) зөвхөн аравны нэг хэмээн иш татагдсан төдийгүй харин Сүмийн санд оруулах бүх сайн дурын өргөлүүд эсвээс хандивууд гэсэн утгатай байжээ. Их Эзэн өмнө нь өргөлийн хууль болон үүрдийнх байхаар гэрээгээр түүнд гишүүдийн өргөсөн өмчхөрөнгийг эрхлэх хуулийг Сүмд өгсөн байлаа. Энэ гэрээг дагах нь олны хувьд бүтэхгүй байсны улмаас Их Эзэн үүнийг түр хугацаагаар буцаан татаж, мөн оронд нь аравны нэгийн хуулийг Сүм даяарт өгчээ. Тэдний өмч хөрөнгийн хичнээнийг нь ариун зарлигуудын тулд тэрээр шаарддагийг Бошиглогч Их Эзэнээс асуужээ. Хариулт нь энэ илчлэлт байлаа.

1–5, Гэгээнтнүүд өөрсдийн илүү өмч хөрөнгийг төлж мөн тийнхүү аравны нэг болгон жил тутмын ашгийнхаа аравны нэгийг өгөх ёстой; 6–7, Иймжурам нь Сионы нутгийг ариусгах болно.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн хэлж байна, тэдний бүх илүү өмч хөрөнгө Сион дахь миний сүмийн бишопын гарт тавигдахыг би шаардаж байна.

2Миний өргөөг барихын тулд, мөн Сионы суурийг тавихын тулд мөн санваарын тулд, мөн миний Сүмийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн өрийн тулд болой.

3Мөн энэ нь миний хүмүүсийн аравны нэгийн эхлэл болой.

4Мөн үүний дараа, ийнхүү аравны нэгийг төлөх тэд жил тутмын ашгийнхаа аравны нэг хэсгийг төлөх ёстой; мөн энэ нь миний ариун санваарын тулд тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой хэмээн Их Эзэн хэлдэг.

5Үнэнээр би та нарт хэлнэ, мөнхүү улиран тохиох дор Сионы нутагт цуглах тэд бүгд илүү өмч хөрөнгөнөөсөө аравны нэгийг нь төлөх ёстой, мөн энэхүү хуулийг сахих ёстой, эс бөгөөс тэд та нарын дунд орших нь зохистой бус байх болно.

6Мөн бибээр та нарт хэлнэ, хэрэв миний хүмүүс энэ хуулийг үл сахин, үүнийг ариунаар нь хадгалахгүй, мөн энэ хуулиар Сионы нутгийг надад ариусгахгүй аваас, миний дүрмүүд хийгээд шүүлтүүд үүн дээр хадгалагдаж байхын тулд, энэ нь хамгаас ариун байж болохын тулд, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь та нарт Сионы нутаг байх нь үгүй бөлгөө.

7Мөн энэ нь Сионы бүх гадаснуудад үлгэр жишээ байх ёстой. Бүр тийм буюу. Амен.