Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 118

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, “Ай Их Эзэн минь, Арванхоёрын талаарх өөрийн тааллыг бидэнд үзүүлээч” хэмээсэн даруухан залбирлын хариуд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:46).

1–3, Арванхоёрын гэр бүлүүдийг Их Эзэн хангах болно; 4–6, Арванхоёр дахь сул орон тоонууд бөглөгдөв.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн хэлж байна: Чуулган нэн даруй болог; Арванхоёр зохион байгуулагдаг; мөн унасан тэдний ормыг нөхөхөөр эрчүүд томилогдог.

2Миний үйлчлэгч Томас миний үгийг нийтлэхийн тулд Сионы нутагт багахан хугацаагаар үлдэг.

3Үлдэгсэд нь тэр цагаас эхлэн номлохоо үргэлжлүүлэг, мөн хэрэв тэд үүнийг зүрх сэтгэлийн бүхий л номхон дөлгөөнд хийгээд даруу байдалд мөн тэвчээрт хийх аваас, тэдний гэр бүлүүдийг би хангах болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна; мөн үүнээс хойш үр дүнтэй хаалга тэдний төлөө нээгдэх болно.

4Мөн ирэх хавар тэд агуу их усан дээгүүр алс одог, мөн тэнд миний сайн мэдээг, үүний бүрэн байдлыг дэлгэрүүлж, мөн миний нэрийг гэрчлэг.

5Дөрөвдүгээр сарын хорин зургаа дахь өдөр миний өргөөг барих газар уруу Фар Вестийн хот дахь миний гэгээнтнүүдээс тэд салж яваг хэмээн Их Эзэн өгүүлж байна.

6Миний үйлчлэгч Жон Тейлор мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Е.Пейж, бас тэрчлэн миний үйлчлэгч Вилфорд Вудрафф, мөн тэрчлэн миний үйлчлэгч Виллард Ричардс, унасан тэдний орыг бөглөхөөр томилогдог, мөн тэдний томилолтын тухай албан ёсоор мэдэгдэг.