Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 5

1829 оны гуравдугаар сард Пеннсильванийн Хармонид Мартин Харрисын хүсэлтээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:28–31).

1–10, Энэ үеийнхэн Их Эзэний үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээж авах болно; 11–18, Гурван гэрч Мормоны Номыг гэрчлэх болно; 19–20, Өмнөх үеүдийн адил Их Эзэний үг нотлогдох болно; 21–35, Мартин Харрис наманчилж мөн гэрчүүдийн нэг нь байж болно.

1БОЛГООГТУН, Би чамд хэлж байна, миний үйлчлэгч Бага Иосеф Смит чиний надаас хүлээн авсан хэмээн гэрчилсэн ялтсууд чамд байгаа гэсэн гэрчлэлийг миний үйлчлэгч Мартин Харрис гараас минь авахыг хүссэн учраас;

2Мөн эдүгээ, болгоогтун, үүнийг чи түүнд хэлэгтүн—чамд ярьсан тэрээр, чамд хэлэхдээ: Их Эзэн бибээр Бурхан болой, мөн өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смит чамд эдгээр зүйлүүдийг өгсөн, мөн чи эдгээр зүйлүүдийн гэрч болон зогсох ёстой хэмээн чамд зарлигласан бөлгөө;

3Мөн чамайг миний зарлиг болгосноос өөр хүмүүст тэдгээрийг үзүүлэхгүй байх ёстой хэмээх гэрээнд би чамайг надтай орох болгосон билээ; мөн би чамд олгохгүй л юм бол, чамд тэдгээрийн дээр ямар ч хүч байхгүй байх болно.

4Мөн ялтсуудыг орчуулах бэлэг чамд буй; мөн энэ бол чамд миний өгсөн анхны бэлэг болой; мөн энэ талаарх миний зорилго биелэгдэх хүртэл чи өөр бэлэгт санаархах ёсгүй гэдгийг би чамд зарлигласан билээ; учир нь үүнийг дуусах хүртэл би чамд өөр бэлэг өгөхгүй.

5Үнэнээр, би чамд хэлж байна, хэрэв дэлхийн оршин суугчид миний үгийг сонсохгүй бол тэдэнд гаслан тохиох болно;

6Учир нь энэ цагаас хойш чи томилогдож мөн урагш одон мөн хүмүүний үрст миний үгсийг хүргэх болно.

7Болгоогтун, хэрэв тэд миний үгсэд үл итгэх аваас, хэдийгээр энэ нь боломжтойбайгаад чамд миний итгэмжилсэн эдгээр бүх зүйлийг чи тэдэнд үзүүллээ ч гэсэн, тэд чамд итгэхгүй байж болох юм, үйлчлэгч Иосеф минь.

8Ай, итгэлгүй хийгээд гөжүүд энэ үеийнхэн— тэдний эсрэг миний уур дүрэлзэж байна.

9Болгоогтун, би чамд үнэнээр хэлнэ, миний үйлчлэгч Иосеф чамд миний итгэл хүлээлгэн өгсөн тэдгээр зүйлүүдийг би өөрт буй ухаалаг зорилгын учир, мөн энэ нь ирээдүйн үеийнхэнд мэдэгдэхийн тулд хадгалж ирсэн билээ;

10Харин энэ үеийнхэн миний үгийг чамаар дамжуулан хүлээн авах болно;

11Мөн миний дуудаж мөн томилон, эдгээр зүйлүүдийг тэдэнд миний үзүүлэх миний гурван гэрчийн гэрчлэл, чиний гэрчлэл дээр нэмэгдэн, мөн тэд чамаар дамжин өгөгдсөн миний үгстэйгээр урагш одох болно.

12Тийм ээ, эдгээр зүйлүүд үнэн гэдгийг тэд гарцаагүй мэдэх болно, учир нь тэнгэрээс би үүнийг тэдэнд тунхаглах болно.

13Тэд эдгээр зүйлүүдийг байгаагаар нь болгоож мөн үзэх хүчийг би тэдэнд өгөх болно;

14Мөн миний сүм аглаг буйдаас сар мэт тунгалаг, нар мэт гэрэлтэн мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүртэйеэ өндийн өсч урагш гарч ирэхийн эхлэлд, энэ үеийнхний дунд чухам энэхүү гэрчлэлийг хүлээн авах энэ хүчийг би өөр хэнд ч эс соёрхох болой.

15Мөн миний үгний талаарх гурван гэрчийн гэрчлэлийг би илгээх болно.

16Мөн болгоогтун, миний үгст итгэх хэнд ч болов, тэдэнд биСүнснийхээилэрхийллээр айлчлах болно; мөн тэд надаас, бүр ус хийгээд Сүнснээс төрөх болно—

17Мөн та нар бага зэрэг хүлээх ёстой, учир нь та нар хараахан томилогдоогүй байна—

18Мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ тэдний эсрэг хатууруулах аваас тэдний гэрчлэл энэ үеийнхэнд зэмлэл болж тэрчлэн урагш гарч ирэх болно;

19Учир нь, мөн хэрэв тэд үл наманчлах аваас, дэлхий хоосон болж, мөн түүний оршин суугчид миний ирэлтийн гялбаагаар арчигдан мөн бүрмөсөн устгагдах хүртэл эзгүйрүүлэгч аймшигт цээрлүүлэлт дэлхийн оршин суугчдын дунд илгээгдэж, цагаас цагт цутгагдан үргэлжлэх болно.

20Болгоогтун, би чамд эдгээр зүйлүүдийг ярьж байна, бүр Иерусалимын устгалын талаар би түүнчлэн хүмүүст ярьсны адилаар буюу; мөн миний үг өмнө нь нотлогдож байсны адилаар энэ цагтнотлогдох болно.

21Мөн эдүгээ, наманчилж, мөн миний өмнө илүү цэх шулуун алхаж, мөн цаашид хүмүүний ятгалгад автахгүй байхыг миний үйлчлэгч Иосеф, би чамд зарлиглаж байна;

22Мөн чамд миний зарлигласан зарлигуудыг сахихад чи чанд хатуу байгтун; мөн хэрэв чи үүнийг хийх аваас, болгоогтун, бүр чи алагдах байлаа ч гэсэн, би чамд мөнх амьдралыг соёрхоно.

23Мөн эдүгээ, дахин, миний үйлчлэгч Иосеф, чамд тэрхүү гэрчийг хүсэгч хүний талаар би хэлж байна—

24Болгоогтун, би түүнд хэлье, тэрбээр өөрийгөө өргөмжилж, мөн миний өмнө өөрийгөө хангалттайгаар даруу болгосон нь үгүй; гэвч хэрэв тэр зүрх сэтгэлийнхээ эрмэлзлэлээр хүчирхэг залбирал хийгээд итгэлд өөрийгөө даруусган, миний өмнө мэхийвэл, тэгвэл түүний үзэхийг хүсч байгаа тэр зүйлүүдийг үзэх боломжийг би түүнд соёрхох болно.

25Мөн тэгээд тэрээр энэ үеийн хүмүүст хэлэх болно: Болгоогтун, Бага Иосеф Смитэд Их Эзэн үзүүлсэн тэр зүйлүүдийг би үзсэн, мөн тэдгээрийн үнэн гэдгийг би лавтайяа мэднэ, учир нь би тэдгээрийг харсан билээ, учир нь тэдгээр нь хүмүүний бус, харин Бурханы хүчээр надад үзүүлэгдсэн билээ.

26Мөн Их Эзэн бибээр өөрийн үйлчлэгч Мартин Харрист: Би тэдгээрийг харсан, мөн тэдгээр нь Бурханы хүчээр надад үзүүлэгдсэн гэж хэлэхээс бусдаар тэрээр эдгээр зүйлүүдийн талаар тэдэнд илүүг хэлэхгүй байхыг түүнд зарлиглаж байна; мөн эдгээр нь түүний хэлэх үгс болой.

27Гэвч хэрэв тэр үүнийг үгүйсгэх аваас, өмнө нь надтай хийсэн гэрээгээ тэрээр зөрчих болно, мөн болгоогтун, тэрээр буруутгагдах болно.

28Мөн эдүгээ, тэрээр өөрийгөө даруусгаж мөн өөрийн хийсэн тэрхүү буруу зүйлүүдийг надад хүлээж, мөн миний зарлигуудыг дагана хэмээн надтай гэрээнд орж, мөн надад итгэх итгэлээ хөгжүүлэхээс нааш, болгоогтун, тэр ийм зүйлүүдийг үзэх боломжгүй, учир нь өөрийнхөө ярьсан тэр зүйлүүдийг үзэх боломжийг би түүнд өгөх нь үгүй хэмээн би түүнд хэлж байна.

29Мөн хэрэв энэ нь ийм байх аваас, тэрээр цаашид ингэхгүй, энэ асуудлын талаар цаашид надад аливаа төвөг учруулахгүй байхыг миний үйлчлэгч Иосефчи түүнд хэлэхийг би чамд зарлиглаж байна.

30Мөн хэрэв энэ нь ийм байх аваас, болгоогтун, би чамд хэлнэ, Иосеф, чи дахиад хэдэн хуудас орчуулаад чи богинохон хугацаанд зогсох ёстой, бүр намайг чамд дахин зарлиглах хүртэл буюу; тэгээд чи дахин орчуулж болно.

31Мөн чи үүнийг хийхээс бусдаар, болгоогтун, чамд бэлэг цаашид байх нь үгүй, мөн чамд итгэл хүлээлгэсэн тэр зүйлүүдээ би татаж авах болно.

32Мөн эдүгээ, чамайг устгахаар хуйвалдаж буйг би угтан харж байна, тийм ээ, хэрэв миний үйлчлэгч Мартин Харрис өөрийгөө эс даруусгаж мөн миний гараас гэрчийг эс хүлээн авбаас, тэрээр гэм бурууд унах болно гэдгийг би угтан харж байна;

33Мөн чамайг дэлхийн гадаргуугаас устгахаар хуйвалдаж байгаа нь олон буй; мөн чиний өдрүүд уртасч болох энэхүү шалтгааны учир эдгээр зарлигуудыг бичамд өглөө.

34Тийм ээ, энэхүү шалтгааны учир би хэлсэн болой: Зогсогтун, мөн намайг чамд зарлиглаххүртэл хэвээр үлдэгтүн, мөн чамд миний зарлигласан тэр зүйлийг чи биелүүлж болох аргаар би хангах болно.

35Мөн хэрэв чи миний зарлигуудыг дагахад итгэлтэй байх аваас, чи эцсийн өдөр өргөгдөх болно. Амен.