Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 65

1831 оны аравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:128). Бошиглогч энэхүү илчлэлтийг залбирал гэж үздэг ажээ.

1-2, Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдэв, мөн сайн мэдээний зарчим ялан мандах болно; 3-6, Тэнгэрийн мянган жилийн хаант улс ирж мөн дэлхий дээрх Бурханы хаант улсад нэгдэх болно.

1АНХААРАГТУН, мөн харагтун, тэнгэрээс доош илгээгдсэн, хүч чадалтай хийгээд хүчтэй нэгний, дэлхийн өнцөг булан бүрд, тийм ээ, дуу хоолой нь хүмүүнд урагш одон—Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар, түүний замуудыг шулуун болгогтун хэмээх түүний дуу хоолойг буюу.

2Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ өвч дэлхийг дүүргэххүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно.

3Тийм ээ, Их Эзэний замыг бэлтгэгтүн та нар, Хурганы үдшийн зоогийг бэлтгэгтүн та нар, Хүргэн Хүүгийн тулд бэлэн болгогтун—хэмээн хашгирах дуу хоолойг буюу.

4Их Эзэнд залбирагтун, түүний ариун нэрийг дуудагтун, түүний гайхамшигт ажлуудыг хүмүүсийн дунд мэдүүлэгтүн.

5Түүний хаант улс дэлхий дээгүүр урагш одож болохын тулд, үүний оршин суугчид үүнийг хүлээн авч болохын тулд Их Эзэнийг дуудагтун, мөн Хүний Хүү алдар суугийнхаа гялбаанд хувцаслагдан, дэлхий дээр бий болох Бурханы хаант улсыг угтахаар тэнгэрт доош бууж ирэх тэрхүү өдрүүдэд бэлтгэгдэгтүн.

6Иймийн тул, тэнгэрийн хаант улс ирж болохын тулд, Ай Бурхан, та тэнгэрт мөн түүнчлэн дэлхий дээр алдаршиж болохын тулд, дайснууд чинь дарагдаж болохын тулд Бурханы хаант улс урагш одох болтугай; учир нь алдар хүнд, сүр хүч хийгээд алдар суу нь үүрд мөн мөнхөд таных билээ. Амен.