Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 22

1830 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Манчестерт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1: 79–80). Энэхүү илчлэлт өмнө нь баптисм хүртсэнийулмаас зарим хүмүүс баптисмыг дахин хийлгэхгүйгээр Сүмтэй нэгдэх хүсэлтэй байсны учир Сүмд өгөгдсөн ажээ.

1, Баптисм бол шинэ бөгөөд үүрдийн гэрээ мөн; 2–4, Эрх мэдэл бүхий баптисм шаардлагатай.

1БОЛГООГТУН, хуучин бүх гэрээнүүд энэ зүйлээр дуусгавар болсон байхаар би болгосныг би та нарт хэлж байна; мөн энэ бол бүр эхлэлээс байсан тэрхүү шинэ бөгөөд үүрдийн гэрээ юм.

2Иймийн тул, хэдийгээр хүн зуун удаа баптисм хүртсэн байлаа ч гэсэн энэ нь түүний хувьд ямар ч хэрэггүй юм, учир нь та нар Мосегийн хуулиар, бас өөрсдийн үхмэл ажлуудаар ч шулуун хаалганд орж чадах нь үгүй.

3Учир нь энэ нь та нарын үхмэл ажлуудын улмаас би энэ сүүлчийн гэрээ болон энэ сүм бүр эрт дээр үеийнхтэй адилаар надад өсгөн бэхжүүлэгдэхэд хүргэсэн бөлгөө.

4Иймийн тул, миний зарлигласанчлан, тэр хаалганд орогтун та нар, мөн Бурхандаа зөвлөгөө өгөхийг бүү эрэлхийл. Амен.