Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 24

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:101–103). Сүм зохион байгуулагдсанаас хойш дөрвөн сар ч өнгөрөөгүй байхад мөрдлөг хавчлага нэн хүчтэй болж, удирдагчид хэсэг хугацаанд нуугдмал байж аюулгүй байдлыг эрэлхийлэхээс аргагүйд хүрэв. Энэ үед тэдэнд хүч өгч, зоригжуулан мөн зааварлахын тулд дараах гурван илчлэлт өгөгдсөн ажээ.

1–9, Иосеф Смит орчуулах, номлох, мөн судруудыг тайлбарлахаар дуудагдав; 10–12, Оливер Каудери сайн мэдээг номлохоор дуудагдав; 13–19, Гайхамшгууд, зүхлүүд, хөлийн тоос гүвэх хийгээд хэтэвч буюу аяны цүнхгүйгээрявахтай холбогдсон хууль илчлэгдэв.

1БОЛГООГТУН, чи Мормоны Номыг бичихээр, мөн миний тохинуулалд дуудагдаж мөн сонгогдсон авай; мөн бибээр чамайг зовлон зүдгүүрүүдээс чинь гарган авлаа, мөн чамд зөвлөгөө өглөө, ингэснээр чи бүх дайснуудаасаа чөлөөлөгдсөн бөлгөө, мөн чи Сатаны хүч хийгээд харанхуйгаас чөлөөлөгдсөн билээ!

2Гэсэн хэдий ч, чи зөрчлүүддээ зөвтгөгдөхгүй; гэсэн хэдий ч, замаараа явж, мөн дахин нүгэл бүү үйлд.

3Албан тушаалаа эрхэмлэн биелүүлэгтүн; мөн чи талбайнуудаа тариалж тэдгээрийг хамгаалсны дараа Колесвилл, Фейетте, мөн Манчестер дахь сүм уруу яаран явагтун, мөн тэд чамайг дэмжих болно; мөн бибээр тэднийг сүнслэг хийгээд эд материалын талаар аль алинаар нь адислах болно;

4Гэвч хэрэв тэд чамайг хүлээн авахгүй бол, адислалын оронд зүхлийг бибээр тэдэн дээр илгээх болно.

5Мөн миний нэрээр Бурханд хандан залбирахаа, мөн Тайтгаруулагчаар чамд өгөгдөх тэр зүйлүүдийг бичихээ, мөн бүх судруудыг сүмд тайлбарлахаа чи үргэлжлүүлэх ёстой.

6Мөн ярьж мөн бичих тэр зүйл чинь яг тэр мөчид чамд өгөгдөх болно, мөн тэд үүнийг сонсох ёстой, эсвээс бибээр тэдэнд адислалын оронд зүхлийг илгээх болно.

7Учир нь чи бүхий л үйлчлэлээ Сионд зориулах ёстой; мөн үүнд чихүч чадалтай байх болно.

8Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд эдгээр нь олон байх болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, би чамтай, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байх болно.

9Мөн цаг зуурын хөдөлмөрүүдэд чи хүчирхэгжих нь үгүй, учир нь энэ бол чиний дуудлага биш. Дуудлагадаа өөрийгөө зориул мөн албан тушаалаа эрхэмлэн биелүүлэх, мөн бүх судруудыг тайлбарлах, мөн гар тавилтыг үргэлжлүүлэх, мөн сүмийнхнийг баталсаар байхад шаардлагатай зүйлс чамд байх болно.

10Мөн Оливер ах чинь дэлхийн өмнө мөн тэрчлэн сүмд миний нэрийг гэрчлэхээ үргэлжлүүлэх ёстой. Мөн тэрээр миний ашиг сонирхолд хангалттайг хэлж чадна хэмээн тэрээр бодох ёсгүй; мөн харагтун, бибээр төгсгөл хүртэл түүнтэй хамт байх болно.

11Сул доройд ч байна уу, чадалд ч байна уу, дарлалд ч байна уу, чөлөөтэй ч байна уу, тэрээр өөрөөсөө бус харин надад алдар сууг олох болно;

12Мөн бүхий л цагт, мөн бүх газарт, тэрбээр амаа нээж мөн өдөр шөнийн алинд ч бүрээн дуугаар мэт миний сайн мэдээг тунхаглах ёстой. Мөн хүмүүний дунд мэдэгдээгүй тийм чадлыг бибээр түүнд өгөх болно.

13Та нарт миний зарлиглахаас бусдаар, чөтгөрүүдийг зайлуулах, өвчтэйг эдгээх, мөн хорт могойнуудын эсрэг мөн үхлийн аюулт хорнуудын эсрэг биш аваас гайхамшгуудыг бүү шаард;

14Судрууд биелэгдэж болохын тулд, энэ нь та нараас үүнийг хүсэгч тэднээр шаардахаас бусдаар, эдгээр зүйлүүдийг та нар хийх ёсгүй бөлгөө; учир нь бичигдсэн тэрний дагуу та нар үйлдэх ёстой.

15Мөн та нар ямар ч газарт орлоо гэсэн, мөн тэд та нарыг миний нэрэнд эс хүлээн авбал, тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвснээр мөн замын хажууд хөлөө цэвэрлэснээр та нар адислалын оронд зүхлийг үлдээх ёстой.

16Мөнхүү улиран тохиох дор та нарын дээр хүчирхийллээр гараа далайх хэн боловч, миний нэрэнд арчигдахыг та нар зарлиглах ёстой; мөн, болгоогтун, өөрийнхөө тогтоосон цагт, та нарын үгсийн дагуу би тэднийг цохих болно.

17Мөн та нартай хуулиар заргалдах хэн боловч тэрхүү хуулиар зүхэгдэх болно.

18Мөн та нар хэтэвч буюу аяны цүнх, мөн таягийг ч, хос цувыг ч, авч явахгүй байх ёстой, учир нь та нарт хэрэгтэй хоол хүнс хийгээд хувцас хунар мөн гутал хийгээд мөнгө бас аяны цүнхийг яг хэрэгтэй цагт чинь сүм та нарт өгөх болно.

19Учир нь миний талбайг хүчирхэг тайралтаар, тийм ээ, бүр эцсийн удаа тайрахаар та нар дуудагдсан билээ; тийм ээ, мөн тэрчлэн та нарын томилсон тэд бүгд болой, мөн тэд бүр энэ загварын дагуу үйлдэх ёстой. Амен.