Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 28

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:109–111). Сионыг байгуулах болон Сүмийн дэг жаягийн талаарх илчлэлтүүдийг үүний тусламжтайгаар хүлээн авдаг хэмээсэн нэгэн чулуу Сүмийн гишүүн Хайрам Пейжид байжээ. Хэд хэдэн гишүүн эдгээр мэдэгдэлд мэхлэгдэж, мөн тэр ч байтугай Оливер Каудери хүртэл үүгээр буруу нөлөөлөгдсөн байлаа. Товлосон нэгэн чуулганы өмнөхөн Бошиглогч уг асуудлын талаар Их Эзэнээс үнэнхүү сэтгэлээр асууж, мөн энэхүү илчлэлт иржээ.

1–7, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг, мөн зөвхөн тэрбээр Сүмд зориулсан илчлэлтүүдийг хүлээн авдаг; 8–10, Оливер Каудери леменчүүдэд номлох ёстой; 11–16, Сатан Хайрам Пейжийг мэхэлж мөн түүнд хуурамч илчлэлтүүдийг өгчээ.

1БОЛГООГТУН, Оливер чамд би хэлж байна, миний өгсөн илчлэлтүүд хийгээд зарлигуудын талаар тэдэнд Тайтгаруулагчаар чиний заах аливаа бүх зүйлд сүм чамайг сонсдог байх нь чамд өгөгдөх болно.

2Гэвч, болгоогтун, үнэнээр, үнэнээр би чамд хэлнэ, миний үйлчлэгч Бага Иосеф Смитээс өөр хэн ч энэ сүмд зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар томилогдох нь үгүй, учир нь тэрбээр бүр Мосегийн адилаар тэдгээрийг хүлээн авдаг болой.

3Мөн түүнд миний өгөх тэр зүйлүүдэд, зарлигууд хийгээд илчлэлтүүдийг, хүч хийгээд сүмд эрх мэдэлтэйгээр, итгэлтэйгээр тунхаглахад чи бүр Аароны адил дуулгавартай байх ёстой.

4Мөн хэрэв чи аливаа нэг үед эсвээс бүх цагт сүмд зарлигийн замаар ярих буюу заахаар Тайтгаруулагчаар хөтлөгдөх аваас, чи үүнийг хийж болно.

5Гэвч чи зарлигийн замаар бичих ёстой бус, харин мэргэн ухаанаар болой;

6Мөн чиний тэргүүнд, мөн сүмийн тэргүүнд байгаа түүнд чи зарлиглах ёсгүй;

7Учир нь түүний оронд би тэдэнд өөр нэгнийг томилох хүртэл нууцуудын түлхүүрүүдийг мөн лацлагдсан тэдгээр илчлэлтүүдийг бибээр түүнд өгсөн билээ.

8Мөн эдүгээ, болгоогтун, чи леменчүүд уруу очиж, мөн миний сайн мэдээг тэдэнд заах ёстой гэдгийг би чамд хэлнэ; мөн тэд чиний заасан зүйлүүдийг хүлээн авахын хэрээр чи миний сүмийг тэдний дунд байгуулагдахаар болгох ёстой; мөн чи илчлэлтүүдийг хүлээн авах болно, гэвч тэдгээрийг зарлигийн замаар бүү бич.

9Мөн эдүгээ, болгоогтун, Сион хот хаана баригдсан байхыг ямар ч хүмүүн мэдэхгүйг, мөн энэ нь илчлэгдээгүйг би чамд хэлж байна, гэвч энэ нь үүнээс хойш өгөгдөх болно. Болгоогтун, энэ нь леменчүүдийн ойролцоох хил дээр байх болно гэдгийг би чамд хэлж байна.

10Чуулганы дарааг хүртэл чи энэ газрыг орхин явах ёсгүй; мөн миний үйлчлэгч Иосеф үүний дуу хоолойгоор чуулганыг тэргүүлэхээр томилогдох ёстой, мөн чамд тэрээр юу хэлнэ, чи хэлэх ёстой.

11Мөн дахин, чи өөрийн ах Хайрам Пейжтэй ганцаарчлан уулзах ёстой, мөн уг чулуунаас түүний бичиж авсан тэдгээр зүйлс нь надаас бус гэдгийг, мөн Сатан түүнийг мэхэлж буйг түүнд хэлэгтүн;

12Учир нь, болгоогтун, эдгээр зүйлүүд түүнд өгөгдсөн нь үгүй, түүнчлэн сүмийн гэрээнүүдэд харшлах ямар ч зүйл энэ сүмийн аль ч гишүүнд өгөгдөх нь үгүй бөлгөө.

13Учир нь сүмд бүх зүйлс эмх цэгцэд, мөн нийтийн дэмжлэгээр, итгэлийн залбирлаар хийгддэг байх ёстой.

14Мөн леменчүүдийн дунд чи аялахаасаа өмнө, чи эдгээр бүх зүйлийг сүмийн гэрээнүүдийн дагуу зохицуулахад туслах ёстой.

15Мөн чиний явах тэр цагаас, чиний буцаж ирэх тэр цагийг хүртэл юу хийх чинь чамд өгөгдөх болно.

16Мөн чи миний сайн мэдээг баяслын дуугаар тунхаглан, ам чинь бүх цаг үед нээлттэй байх ёстой. Амен.