Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 71

1831 оны арванхоёрдугаар сарын 1-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:238–239). Бошиглогч энэхүү илчлэлтийг хүлээн авагдтал өөрийн бичээч Сидней Ригдоны хамт Библийг орчуулахаа үргэлжлүүлж байлаа, энэ үед үүнийг түр хойш тавьснаар энд өгөгдсөн зааврыг хэрэгжүүлэх нь тэдэнд боломжтой байв. Урвасан Эзра Бутын нийтлүүлсэн сонины зарим өгүүллэгүүдээс болж Сүмийн эсрэг дэгдсэн найрсаг бус санаа бодлуудыг арилгахын тулд ах нар номлохоор явах ёстой байв.

1–4, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр сайн мэдээг тунхаглахаар урагш илгээгдэв; 5–11, Гэгээнтнүүдийн дайснууд мадлуулах болно.

1БОЛГООГТУН, миний үйлчлэгчид Бага Иосеф Смит мөн Сидней Ригдон хоёр, та нар миний сайн мэдээг, хаант улсын зүйлүүдийг, бүр миний хүссэнээр та нарт өгөгдөх Сүнсний тэрхүү хэмжээ хийгээд хүчний дагуу тунхаглахаар, тэдгээрийн нууцуудыг судруудаас тайлбарлахаар та нар амаа нээх ёстой нь надад шаардлагатай хийгээд зүйтэй болсон тэрхүү цаг үнэхээр ирлээ хэмээн Их Эзэн ийн та нарт хэлж байна.

2Үнэнээр би та нарт хэлнэ, дэлхийд эргэн тойрныхоо нутгуудад мөн тэрчлэн сүмд, хэсэг хугацаанд, бүр энэ нь та нарт мэдүүлэгдэхийг хүртэл тунхаглагтун.

3Үнэнээр энэ бол та нарт миний өгч буй түр хугацааны үүрэг даалгавар болой.

4Иймийн тул, миний талбайд хөдөлмөрлө та нар, дэлхийн оршин суугчдыг дууд, мөн гэрчил, мөн ирэх тэрхүү зарлигууд хийгээд илчлэлтийн замыг бэлтгэгтүн.

5Эдүгээ, болгоогтун энэ бол мэргэн ухаан болой; унших хэн ч болов тэрээр ойлгож мөн тэрчлэн хүлээн аваг;

6Учир нь хүлээн авагч түүнд энэ нь, элбэг дэлбэгээр, бүр илүү хүчтэйгээр өгөгдөх болно.

7Иймийн тул, дайснуудаа мадлагтун; тэд та нартай нийтийн өмнө хийгээд ганцаарчлан уулзахаар тэднийг дуудагтун; мөн та нар итгэлтэй байхын хэрээр тэдний ичгүүртэй байдал илчлэгдэх болно.

8Иймийн тул, тэд Их Эзэний эсрэг хүчирхэг шалтгаануудаа урагш авчраг.

9Үнэнээр, Их Эзэн та нарт ийн хэлж байна—та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй;

10Мөн хэрэв хэн нэгэн нь та нарын эсрэг дуу хоолойгоо өргөх аваас, миний өөрийн тогтоосон цагт тэрээр мадлуулах болно.

11Иймийн тул, миний зарлигуудыг сахигтун; тэдгээр нь үнэн бөгөөд итгэгдсэн болой. Бүр тийм буюу. Амен.