Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 38

1831 оны нэгдүгээр сарын 2-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:140–143). Уг үйл явдал нь Сүмийн чуулган байлаа.

1–6, Христ бүх зүйлийг бүтээв; 7–8,Тэрбээр удахгүй өөрийг нь харах Гэгээнтнүүдийнхээ дунд байна; 9–12, Бүх махбодь түүний өмнө ялзарчээ; 13–22, Тэрээр амлалтын нутгийг өөрийн Гэгээнтнүүдэд зориулан энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд хадгалан үлдээжээ; 23–27, Нэг байж мөн бие биенээ ах дүүс мэтээр хүндэтгэхийг Гэгээнтнүүдэд зарлиг болгов; 28–29, Дайнууд угтан хэлэгдэв; 30–33, Гэгээнтнүүдэд тэнгэрээс хүч өгөгдөх болно мөн бүх үндэстнүүдийн дунд урагш одох ёстой; 34–42, Ядуус хийгээд гачигдагсдынтөлөө халамж тавьж мөн үүрд мөнхийн баялгуудыг эрэлхийлэхийг Сүмд зарлиг болгов.

1ЧИНИЙ Их Эзэн Бурхан, бүр Есүс Христ, Агуу Би байдаг, Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, үүрд мөнхийн өргөн уудмыг, мөн тэнгэрийн бүх серафим түмнийг дэлхий бүтээгдэхээс өмнө хардаг байсан мөнхүү тэр нь буюу;

2Бүх зүйлүүдийг мэддэг, учир нь бүх зүйлүүд мэлмийнх нь өмнө байдаг тэрбээр ийн хэлдэг билээ.

3Мөн ярьсан тэр нь би бөлгөө, мөн дэлхий хийгдсэн, мөн бүх зүйл надаар дамжин ирсэн билээ.

4Енохын Сионыг цээжиндээ тэврэн аваачсан тэр нь би бөлгөө;мөн үнэнээр, би хэлнэ, бүр миний нэрэнд итгэсэн болгоныг буюу, учир нь би бол Христ, мөн өөрийн нэрээр, урсгасан цусаараа дамжуулан, тэдний төлөө би Эцэгийн өмнө гуйсан бөлгөө.

5Гэвч болгоогтун, дэлхийн төгсгөлд тохиох тэрхүү агуу өдрийн шүүлт хүртэл ёс бусчуудын үлдсэнийг нь би харанхуйн гинжинд хадгалсаар байгаа болой;

6Мөн миний дуу хоолойг үл сонсох атлаа зүрх сэтгэлээ хатууруулах тэднийг, бүр ёс бусыг үйлдэгчдийг бибээр тэрхүү байдалд нь энэчлэн хадгалсаар байх болгоно, мөн ай халаг, ай халаг, ай халаг, тэдний муу заяа.

7Гэвч болгоогтун, миний мэлмий та нарын дээр байна гэдгийг үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ. Би та нарын дунд байна мөн та нар намайг харж чадах нь үгүй болой;

8Гэвч та нар намайг харах, мөн би байдгийг мэдэх тэр өдөр удахгүй ирнэ;учир нь харанхуйн хөшиг удахгүй урагдах болно, мөн цэвэршээгүй тэр нь уг өдрийг тэсвэрлэх нь үгүй бөлгөө.

9Иймийн тул, хормойгоо шууж мөн бэлтгэгдсэн байгтун. Болгоогтун, хаант улс та нарынх болой, мөн дайсан дийлэх нь үгүй болно.

10Үнэнээр би та нарт хэлнэ, цэвэр ариун болой та нар, гэвч бүгдээрээ биш;мөн миний таалалднийцэх өөр хэн ч үгүй бөлгөө;

11Учир нь бүх махбодь миний өмнө ялзарчээ; мөн харанхуйн хүчнүүд дэлхий дээр хүмүүний үрсийн дунд, тэнгэрийн бүх түмний дэргэд ноёрхож байна—

12Энэ нь чимээгүй байдал ноёрхоход хүргэсэн ажгуу, мөн бүх үүрд мөнх нь өвчилж мөн тэнгэр элчүүд дэлхийг хадаж, шатааж болох хогийн ургамлыг цуглуулах агуу зарлигийг тэд хүлээж байна; мөн, болгоогтун, дайсан нэгдээд байна.

13Мөн эдүгээ би та нарт нэг нууцыг, улирах цагийн явцад бүр та нарын устгалыг тохиолгон авчрах нууц өрөөнд байгаа нэг зүйлийг үзүүлье, мөн та нар үүнийг мэдсэн нь үгүй бөлгөө;

14Гэвч эдүгээ би та нарт үүнийг ярья, мөн адислагдсан болой та нар, та нарын алдсын, бас та нарын итгэлгүй зүрх сэтгэлийн учраас бус болой; учир нь үнэхээр та нарын зарим нь миний өмнө гэмтэй бөлгөө, гэвч та нарын сул дорой байдалд би нигүүлсэнгүй байх болно.

15Тиймийн тул, та нар энэ үеэс хойш хүчтэй байгтун; бүү эмээ, учир нь хаант улс та нарынх болой.

16Мөн та нарын авралын тулд би та нарт нэг зарлиг өгч байна, учир нь би та нарын залбирлуудыг сонссон бөлгөө, мөн ядуус миний өмнө гомдоллов, мөн баячуудыг би бий болгосон, мөн бүх махбодь минийх бөлгөө, мөн бибээр хүмүүсийн нүүр тал харагч биш билээ.

17Мөн бибээр дэлхийг баян болгосон билээ, мөн болгоогтун энэ бол миний хөлийн гишгүүр болой, иймийн тул, би дахин үүн дээр зогсох болно.

18Мөн Их Эзэнийг ирэхэд үүн дээр зүхэл байх нь үгүй сүү хийгээд зөгийн балаар бялхагч нутгийг, бүр амлалтын нутгийг бас агуу баялгуудыг та нарт соёрхон өгөхөөр бибээр урагш өргөн барьж байна;

19Мөн хэрэв та нар үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ эрэлхийлэх аваас, бибээр үүнийг та нарын өвийн нутаг болгон та нарт өгөх болно.

20Мөн энэ нь та нартай хийх миний гэрээ байх болно, өвийн чинь нутгийн тул, мөн дэлхий оршин байх цагт та нарын үр хүүхдүүдийн үүрдийн өвийн тул энэ нь та нарт байх болно, мөн та нар үүнийг үүрд мөнхөд дахин эзэмших болно, дахин алга болох нь үгүй бөлгөө.

21Гэвч, цаг нь болоход та нар хаан, эсвээс захирагчгүй байх болно гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна, учир нь бибээр та нарын хаан байж мөн та нарыг харж хандаж байх болно.

22Иймийн тул, дуу хоолойг минь сонсож мөн намайг дагагтун, мөн та нар чөлөөт хүмүүс байх болно, мөн намайг ирэхэд байх миний хуулиудаас өөр хуулиуд та нарт байхгүй байх болно, учир нь бибээр та нарын хууль тогтоогч болой, мөн миний мутрыг юу зогсоож чадах билээ

23Гэвч, үнэнээр би та нарт хэлнэ, би та нарыг томилсон тэрхүү албан тушаалын дагуу бие биендээ заагтун;

24Мөн хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг, мөн ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг миний өмнө байнга үйлдэгтүн.

25Мөн дахин би та нарт хэлж байна, хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг.

26Учир нь та нарын дунд хэн чинь арванхоёр хүүтэй байгаад, тэднийгээ ялгаварлан үздэггүй, мөн тэд түүнд дуулгавартай үйлчилдэг байхад, мөн тэрээр нэгэнд нь: Чи сайхан хувцас өмсөн мөн чи энд суу хэмээн хэлэхүл; мөн нөгөөд нь: Чи ноорхой хувцас өмсөн мөн чи тэнд суу гээд—мөн хөвгүүдээ харж тэгээд би шударга байна гэж хэлэх вэ

27Болгоогтун, үүнийг би та нартсургаалт зүйрлэл өглөө, мөн энэ нь бүр миний нэгэн адил билээ. Би та нарт хэлнэ, нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой.

28Мөн дахин, дайсан нууц хуйвалдаануудад та нарын амийг эрэлхийлж байгааг би та нарт хэлж байна.

29Та нар алс холын орнууд дахь дайнуудын тухай сонсдог, мөн алс холын орнуудад мөд агуу дайнууд байх болно хэмээн та нар ярьдаг, гэвч та нар өөрийнхөө нутаг дахь хүмүүсийн зүрх сэтгэлийг мэдэх нь үгүй.

30Та нарын залбирлуудын улмаас би эдгээр зүйлүүдийг та нарт ярилаа; иймийн тул, хүмүүний ёс бус явдал нь тэдний ёс бус явдлаар эдгээр зүйлүүдийг, дэлхийг сэгсрэхээс илүү чанга дуугаар та нарын чихэнд ярих байдлаар та нарт илчлэхгүйн тулд цээжиндээ мэргэн ухааныг нөөцөл; харин хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй.

31Мөн та нар дайсны хүчнээс зугтааж, мөн толбогүй хийгээд буруугүй зөв шударга хүмүүс болж надад цугларч болохын тулд буюу —

32Иймийн тул, энэ шалтгааны учир та нар Огайо уруу явах ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна; мөн тэнд би та нарт өөрийн хуулийг өгөх болно; мөн тэнд та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно;

33Мөн тэндээс, миний хүссэн хэн ч бай бүх үндэстнүүдийн дотор урагш одох ёстой бөгөөд тэд юу хийх ёстой нь тэдэнд хэлэгдэх болно; учир нь агуулахад нөөцлөгдсөн агуу ажил надад байна, учир нь Израил аврагдах болно, мөн бибээр тэднийг хүссэн тийшээгээ хөтлөн дагуулах болно, мөн миний мутрыг зогсоох хүч гэж үгүй байх болно.

34Мөн эдүгээ, тэдний дундаас тодорхой эрчүүд томилогдох ёстой, мөн тэд сүмийн дуу хоолойгоор томилогдох ёстой хэмээх зарлигийг бибээр эдгээр газрууд дахь сүмд өгч байна;

35Мөн тэд ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж, мөн тэд зовохгүй байхын тулд тэднийг хөнгөвчлөхөөр тусламж үзүүлэх ёстой; мөн тэдэнд миний зарлигласан газарт тэднийг урагш илгээх болно;

36Мөн энэ сүмийн өмч хөрөнгийн хэрэг явдлуудыг эрхлэх нь тэдний ажил байх болно.

37Мөн зарж чадахгүй байгаа фермүүдтэй тэд, аль нь сайн болохыг харгалзан тэдгээрийг үлдээх буюу түрээслэг.

38Бүх зүйлүүд хамгаалагдсан байхыг анхаарагтун; мөн хүмүүс тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэж мөн урагш илгээгдэхэд эдгээр бүх зүйл сүмийн цээжинд цуглуулагдах болно.

39Мөн хэрэв та нарт өгөх нь Эцэгийн таалал болох тэрхүү баялгуудыг та нар эрэлхийлэх аваас, та нар бүх хүмүүсээс хамгийн баян нь байх болно, учир нь та нар үүрд мөнхийн баялгуудтай байх болно; мөн өгөгдөх дэлхийн баялгууд минийх байх нь зайлшгүй шаардлагатай бөлгөө; гэвч та нар эртний нифайчуудын адил болохгүйн тулд бардамналаас болгоомжлогтун.

40Мөн дахин, би та нарт хэлнэ, хүн бүр, ахлагч, санваартан, багш мөн тэрчлэн гишүүн аль аль нь миний зарлигласан зүйлүүдэд бэлтгэж мөн биелүүлэхийн тулд өөрийн чадалтайгаар, өөрийн гарын хөдөлмөртэйгөөр явагтун хэмээх зарлигийг би өгье.

41Мөн та нарын номлол хүн болгон хөршдөө эвтэй зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдалд сэрэмжлүүлэх дуу хоолой байг.

42Мөн та нар ёс бусчуудын дундаас гарч явагтун. Өөрсдийгөө аврагтун. Их Эзэний сав тээгчид та нар цэвэр ариун байгтун. Бүр тийм буюу. Амен.