Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 89

1833 оны хоёрдугаар сарын 2-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:327–329). Анхны ах нар цуглаанууд дээр тамхи хэрэглэдэг байсны улмаас Бошиглогч энэ асуудлыг тунгаан бодоход хөтлөгдсөн байлаа; иймээс тэрээр энэ тухай Их Эзэнээс асуужээ. Мэргэн Ухааны Үг хэмээн нэрлэгддэг энэхүү илчлэлт үр дүн нь бөлгөө. Эхний гурван шүлэг нь тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн оршил хийгээд дүрслэл болон анх удаа Бошиглогчоор бичигдсэн байв.

1–9, Дарс хүчтэй ундаанууд, тамхи, мөн халуун ундаануудыг хэрэглэх ньхориглогдов; 10–17, Ургамлууд, жимс, мах мөн үр тариа хүмүүн ба амьтдын хэрэглээний тулд томилогдов; 18–21, Сайн мэдээний хуульд, түүний дотор Мэргэн Ухааны Үгэнд дуулгавартай байх нь цаг зуурын хийгээд сүнсний адислалуудыг авчирдаг.

1Мэргэн ухааны үг нь Көртландад цугласан дээд санваартнууд, мөн сүм, мөн тэрчлэн Сион дахь гэгээнтнүүдийн ашиг тусын тулд бөлгөө—

2Мэндчилгээ илгээгдэхийн тулд; зарлигаар буюу албадлагаар бус харин эцсийн өдрүүдэд бүх гэгээнтний цаг зуурын аврал дахь Бурханы тогтсон журам хийгээд тааллыг урагш үзүүлэх илчлэлтээр хийгээд мэргэн ухааны үгээр болой—

3Гэгээнтнүүд, эсвээс гэгээнтнүүд хэмээн нэрлэгдэж болох бүх гэгээнтнүүдийн сул доройчууд эсвээс хамгийн сул доройчуудын чадал боломжид тохирсон амлалт бүхий зарчмын тулд өгөгдсөн болой.

4Болгоогтун, ийн Их Эзэн үнэнээр та нарт хэлдэг: Хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа мөн эцсийн өдрүүдэд байх хилэнц хийгээд бодлуудын улмаас энэхүү мэргэн ухааны үгийг илчлэлтээр та нарт өгснөөр би та нарыг сэрэмжлүүлсэн билээ, мөн урьдаас сэрэмжлүүлж байна—

5Та нарын дундах хэн нь ч гэсэн дарс буюу хүчтэй ундаа уух тусам, энэ нь сайн бишийг болгоогтун, зөвхөн өөрсдөө түүний өмнө ариун ёслолуудад хамтран цугларахад төдийгүй мөн Эцэгийн тань мэлмийд ч үл нийцэх бөлгөө.

6Мөн, болгоогтун, энэ нь дарс, тийм ээ, та нарын өөрсдийн хийсэн усан үзмийн цэвэр дарс байх ёстой.

7Мөн, дахин, хүчтэй ундаанууд нь гэдэс дотрын тулд биш, харин та нарын биеийг угаахын тулд болой.

8Мөн дахин, тамхи нь биеийн тулд, мөн гэдэс дотрын тулд бус болой, мөн хүмүүнд сайн биш, харин хөх няц, өвчтэй бүх малд шийдвэр мөн ур чадвараар ашиглагдах ёстой.

9Мөн дахин, халуун ундаанууд нь бие буюу гэдэс дотрын тулд биш бөлгөө.

10Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хүмүүний үндсэн нөхцөл, мөн чанар хийгээд ашиглалтын тулд бүх эрүүл мэндэд тустай ургамлуудыг Бурхан томилсон билээ –

11Улирал дахь ургамал бүрийг, мөн улирал дахь жимс болгоныг, эдгээр бүгд нь, ухаалгаар хийгээд талархалтайгаар ашиглагдах ёстой.

12Тийм ээ, амьтад хийгээд агаарын жигүүртнүүдийн махыг Их Эзэн бибээр тэрчлэн хүмүүн талархалтайгаар ашиглахын тулд томилсон билээ; гэсэн хэдий ч, тэдгээр нь арвич хямгачаар ашиглагдах ёстой;

13Мөн тэдгээр нь гагцхүү өвлийн цагт, эсвээс хүйтэнд, эсвээс өлсгөлөнгөөс бусад үед ашиглагддаггүй байх нь миний таашаалд нийцнэ.

14Бүх үр тариа нь хүмүүн хийгээд амьтад ашиглахын тулд, амьдралын тулгуур байхын тулд, зөвхөн хүмүүнд төдийгүй тэжээмэл амьтад, мөн тэнгэрийн жигүүртнүүд, мөн газар дээр явдаг буюу мөлхдөг бүх зэрлэг амьтанд томилогдсон болой;

15Мөн эдгээрийг гагцхүү өлсгөлөнгийн хийгээд их өлссөн цагт хүмүүн ашиглахын тулд Бурхан хийсэн юм.

16Бүх үр тариа хүмүүний хүнсэнд сайн; усан үзмийн модны жимс ч тэрчлэн адил; газарт ч байна уу, эсвээс газрын дээгүүр ч байна уу, жимс ургуулдаг тэр нь болой;

17Гэсэн хэдий ч, улаан буудай нь хүмүүний тулд, мөн эрдэнэ шиш нь үхрийн тулд, мөн овъёос нь адууны тулд, мөн хөх тариа нь шувууд болоод гахайн тулд, мөн тэжээмэл амьтдын тулд, мөн арвай нь бүх ашигтай амьтдын тулд, мөн тэрчлэн бусад үр тариа нь зөөлөн ундаануудын тулд бөлгөө.

18Мөн зарлигуудад дуулгавартай байдалд алхан, эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно;

19Мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно;

20Мөн гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно.

21Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна. Амен.