Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 90

1833 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:329–331). Энэхүү илчлэлт нь Тэргүүн Зөвлөл байгуулахад хийсэн алхмын үргэлжлэл (хэсэг 81-ийн толгой гарчгийг үз) болой; үүний дүнд, дурдагдсан зөвлөхүүд 1833 оны гуравдугаар сарын 18-нд томилогдсон ажээ.

1–5, Хаант улсын түлхүүрүүд Иосеф Смитэд мөн түүгээр дамжин Сүмд итгэмжлэгдэв; 6–7, Сидней Ригдон мөн Фредерик Г. Виллямс нар Тэргүүн Зөвлөлд үйлчлэх ёстой; 8–11, Сайн мэдээ Израилын үндэстнүүдэд, харийнханд, мөн иудейчүүдэд, өөрийнхөө хэлээр сонсох хүн болгонд номлогдох ёстой; 12–18, Иосеф Смит мөн түүний зөвлөхүүд Сүмийг цэгцлэх ёстой; 19–37, Өөр өөр хувь хүмүүс цэх шулуун алхаж мөн түүний хаант улсад үйлчлэхээр Их Эзэнээр зөвлөгдөв.

1ҮНЭНЭЭР, үнэнээр гуйлтын чинь дагуу нүглүүд чинь чамдөршөөгдсөн болой хүү минь, учир нь чиний залбирлууд хийгээд ах нарын чинь залбирлууд миний сонорт ирсэн хэмээн Их Эзэн би ийн хэлж байна.

2Тиймийн тул, энэ цагаас эхлэн чамд өгөгдсөн хаант улсын түлхүүрүүдийг, эцсийн удаа урагш ирэх тэрхүү хаант улсынхыг авч явахаар адислагдсан болой чи.

3Үнэнээр би чамд хэлж байна, энэ хаант улсын түлхүүрүүд чамайг дэлхийд байхад, мөн ирэх дэлхийд ч, хэзээ ч чамаас авагдах нь үгүй;

4Гэсэн хэдий ч, чамаар дамжин зөгнөлүүд, өөр нэгэнд, тийм ээ, бүр сүмд өгөгдөх ёстой.

5Мөн тэдгээр нь хөнгөмсөг зүйл хэмээн тооцогдож, мөн үүний улмаас буруушаалт дор авчрагдан, мөн шуурга бууж ирэн мөн салхи үлээхэд бас бороо бууж, мөн орон байрыг нь цохих үед бүдэрч мөн унахгүйн тулд Бурханы зөгнөлүүдийг хүлээн авдаг тэд бүгд, тэдгээрийг хэрхэн авч явахад болгоомжтой байг.

6Мөн дахин, чиний ах нар, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрт би үнэнээр хэлж байна, нүглүүд нь тэрчлэн тэдэнд өршөөгдсөн болой, энэхүү эцсийн хаант улсын түлхүүрүүдийг атгахад тэд чамтай адил тэгшид тооцогдох болой;

7Тэрчлэн миний үйлчлэлээр дамжуулан зохион байгуулагдахыг нь миний зарлигласан бошиглогчдын сургуулийн түлхүүрүүдийг мөн адил;

8Сионы мөн Израилын үндэстнүүдийн, мөн харийнханы, итгэх болгоны авралын төлөөх өөрсдийн тохинуулалд тэд үүгээр төгөлдөржиж болохын тулд бөлгөө;

9Чиний үйлчлэлээр дамжуулан тэд үгийг хүлээн авч болохын тулд, мөн тэдний үйлчлэлээр дамжин үг нь дэлхийн хязгааруудад, эхлээд харийнханд, мөн тэгээд болгоогтун, мөн харагтун, тэд иудейчүүд уруу эргэхийн тулд урагш одож болохын тулд бөлгөө;

10Мөн тэгээд үндэстнүүдийг, Бурханыг мэддэггүй үндэстнүүдийг, Иосефын угсааг, тэдний авралын сайн мэдээнд итгүүлэхийн тулд Их Эзэний гар сүр хүчээрээ дамжин илчлэгдэх тэрхүү өдөр ирэх болой.

11Учир нь мөнхүү улиран тохиох дор Есүс Христийн илчлэлтийн учир тэдэн дээр урагш юүлэгдэх Тайтгаруулагчийн чиглүүллээр энэ хүчинд томилогдсон тэднээр дамжуулан тэрхүү өдөр хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно.

12Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, тохинуулалд хийгээд ерөнхийлөгчийн зөвлөлүүддээ та нар үргэлжлүүл хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

13Мөн та нар бошиглогчдын орчуулгыг дуусгасан үеэсээ хойш сүмийн хийгээд уг сургуулийн ажил хэргүүдийг тэргүүлэх ёстой.

14Мөн Тайтгаруулагчаар илэрхийлэгдэх үед цагаас цагт хаант улсын нууцуудыг нээх илчлэлтүүдийг хүлээн авах болой;

15Мөн сүмүүдийг цэгцэл, мөн судалж мөн суралц, мөн бүх сайн номнууд, хэлнүүд, мөн хүмүүстэй танилц.

16Мөн зөвлөлд тэргүүлэх, мөн энэ сүмийн хийгээд хаант улсын бүх ажил хэргийг цэгцлэх нь та нарын бүх амьдрал дахь та нарын ажил хийгээд үүрэг даалгавар байх болно.

17Ичгүүрлэгдсэн, мөн мадлагдсан бүү бай; харин өөрийн бүхий л ихэмсэг зан хийгээд бардамналд сануулагдаж бай, учир нь энэ нь сүнсэнд чинь занга тавьдаг билээ.

18Гэр орноо цэгцэл; залхуу хойрго байдал хийгээд цэвэр ариун бус явдлыг өөрөөсөө холдуул.

19Эдүгээ, үнэнээр би чамд хэлж байна, чиний зөвлөх хийгээд бичээч, бүр Фредерик Г.Виллямсын гэр бүлийн тулд, нэг газар аль болох түргэн бий болгогдог.

20Мөн миний настай үйлчлэгч, Ахмад Иосеф Смит одоогийн амьдарч байгаа газартаа гэр бүлийнхээ хамт үргэлжлүүлэн амьдраг, мөн Их Эзэний ам нэрлэх хүртэл энэ нь бүү зарагдаг;

21Миний зөвлөх бүр Сидней Ригдон, Их Эзэний ам нэрлэх хүртэл одоогийн амьдарч байгаа газартаа үлдэг.

22Мөн бишоп, төлөөний хүнийг олж авахаар хичээнгүйлэн эрэг, мөн тэр нь баялагууд хураасан—хүчтэй итгэл бүхий, Бурханы хүн байг—

23Их Эзэний агуулах хүмүүсийн нүдний өмнө муу нэрэнд авчрагдахгүйн тулд тэрээр өр болгоныг төлөх боломжтой байж болно;

24Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, мөн хэрэв та нар цэх шулуун алхаж мөн та нар бие биентэйгээ гэрээнд орсон тэрхүү гэрээг санах аваас, мөн та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно.

25Та нарын, ялангуяа миний настай үйлчлэгч Ахмад Иосеф Смитийн гэр бүл, та нарын гэр бүлд үл хамаарах тэднийг оролцуулан, цөөн байг;

26Миний ажлыг тохиолгохоор авчрахын тулд та нарын тулд бий болгогдсон тэдгээр зүйлүүд та нараас авагдаж мөн зохистой бус тэдэнд өгөгдөхгүйн тулд буюу—

27Мөн үүгээр та нарт миний зарлигласан тэдгээр зүйлүүдийг гүйцэлдүүлэхэд та нарт саад учруулагдах болно.

28Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, миний гарын үйлчлэгч Виенна Жаквес зардлуудаа төлөх мөн Сионы нутагт өгсөн очихын тулд мөнгө хүлээн авах ёстой нь миний таалал юм;

29Мөн үлдсэн мөнгө нь надад ариулан адислагдаж болох бөлгөө, мөн тэрбээр миний өөрийн тогтоосон цагт шагнагдах болно.

30Үнэнээр би та нарт хэлж байна, тэрбээр Сионы нутагт өгсөн очиж, мөн бишопын гараас өвийг хүлээн авах нь миний мэлмийд нийцэх буюу;

31Тэрбээр итгэлтэй байж, мөн үүнээс хойш өөрийн өдрүүддээ залхуу байхгүйн хэрээр, тэрбээр амар амгаланд суурьшиж болохын тулд бөлгөө.

32Мөн болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, та нар энэ зарлигийг бичиж, мөн би өөрийнхөө тогтоосон цагт та нарыг тэрчлэн Сионы дээр тэргүүлэхээр дуудсаныг Сион дахь ахан дүүстээ хайраар мэндчилэн хэлэх ёстой.

33Тиймийн тул, энэ асуудлын талаар тэд намайг ядраахаа болиг.

34Болгоогтун, Сион дахь та нарын ахан дүүс наманчилж эхлэн, мөн тэнгэр элчүүд тэдний дээр баясах ажгуу гэдгийг би та нарт хэлж байна.

35Гэсэн хэдий ч, олон зүйл миний таашаалд эс нийцэх бөлгөө; мөн миний үйлчлэгч Виллям Э.МакЛелин, мөн миний үйлчлэгч Сидней Гилберт ч, миний таашаалд үл нийцэх бөлгөө; мөн тэрчлэн бишопт ч, мөн бусдад нь ч наманчлах зүйл олон буй.

36Гэвч үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэн бибээр Сионтой тэмцэж, мөн түүний хүчирхэг нэгнүүдийг өмгөөлж, мөн тэр ялж мөн миний өмнө цэвэр ариун байх хүртэл түүнийг гэсгээн цээрлүүлэх болно.

37Учир нь тэр байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй. Их Эзэн, бибээр үүнийг ярилаа. Амен.