Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 41

1831 оны хоёрдугаар сарын 4-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:146–147). Сүмийн Көртланд Салбар энэ үед тоогоороо түргэн өсч байв. Энэхүү илчлэлтийн өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ, “Гишүүд … тэд Бурханы тааллыг мэдэж байсныхаа хэрээр үүнийг гүйцэлдүүлэхийг хичээж байлаа, хэдий тийм ч зарим хачирхалтай үзэл санаанууд мөн хуурмаг сүнснүүд тэдний дунд сэм шургалжээ … [мөн] Их Эзэн Сүмд дараах зүйлийг өгчээ” (History of the Church, 1:146–147).

1–3, Илчлэлтийн сүнсээр ахлагч нар Сүмийг эрхлэх болно; 4–6, Үнэнч шавь нар Их Эзэний хуулийг хүлээн авч мөн сахих болно; 7–12, Эдвард Партриж Сүмд бишопоор томилогдов.

1АНХААРАГТУН мөн сонс, Ай, миний хүмүүс, хэмээн та нарын Бурхан, Их Эзэн хэлнэм, та нарыг бүх адислалуудын хамгийн агуугаар нь адислахдаа баяртай байна би, намайг сонсдог нь та нар бөлгөө; мөн намайг эссонсох та нарыг, миний нэрийг хүлээн зөвшөөрдөг мэт дүр эсгэгч та нарыг бүх зүхлүүдээс хамгийн хүндээр нь зүхэх болно би.

2Анхаарагтун, Ай миний дуудсан сүмийн минь ахлагчид, болгоогтун миний үгэнд санал нэгтэй байхын тулд өөрсдийгөө цуглуул хэмээх зарлигийг та нарт өгч байна би;

3Мөн та нар миний сүмийг хэрхэн эрхлэхээ мэдэж мөн бүх зүйлийг миний өмнө зөвөөр байлгахын тулд та нар итгэлийнхээ залбирлаар миний хуулийг хүлээн авах болно.

4Мөн бибээр ирэхдээ та нарын жолоодогч байх болно; мөн болгоогтун, би гэнэт ирнэ, мөн та нар миний хууль сахигдахыг мэдэгтүн.

5Миний хуулийг хүлээн авч мөн үүнийг үйлддэг тэр нь миний шавь болой; мөн үүнийг хүлээн авдаг хэмээн хэлдэг атлаа мөн үүнийг эс хийдэг мөнөөх тэр нь миний шавь биш болой, мөн та нарын дундаас зайлуулагдах ёстой;

6Учир нь хаант улсын хүүхдүүдэд хамааралтай зүйлүүд зохисгүй тэдэнд, эсвээс нохдод өгөгдөх буюу, гахайн өмнө сувднууд хаягдах нь зүйд үл нийцэх бөлгөө.

7Мөн дахин, миний үйлчлэгч Бага Иосеф Смит амьдрах мөн орчуулах байр бариулах ёстой нь зүйд нийцэх бөлгөө.

8Мөн дахин, миний үйлчлэгч Сидней Ригдон миний зарлигуудыг сахьж, түүнд сайн санагдсанаар амьдрах ёстой нь зүйд нийцэх авай.

9Мөн дахин, би өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг дуудсан билээ; мөн худалдаа наймааныхаа ажлыг орхиод мөн бүх цагаа сүмийн хөдөлмөрүүдэд зориулахын тулд тэрээр сүмийн дуу хоолойгоор томилогдох, мөн сүмд бишопоор томилогдох ёстой хэмээх зарлигийг би өгч байна;

10Миний хуулиудад энэ нь түүнд өгөгдөх тэрхүү хуулиудыг бибээр өгөх тэр өдөр тэрбээр бүх зүйлд санаа тавих ёстой.

11Мөн энэ нь түүний зүрх сэтгэл миний өмнө цэвэр ариун байгаагийнх билээ, учир нь дотроо заль мэхгүй эртний Натаньелтэй тэрээр адил болой.

12Эдгээр үгс та нарт өгөгдсөн, мөн тэдгээр нь миний өмнө цэвэр ариун болой; иймийн тул, тэдгээрийг хэрхэн авч үзэх тухайд та нар болгоомжил, учир нь тэдгээр нь шүүлтийн өдөр та нарын бодгалиудад хариулагдах ёстой. Бүр тийм буюу. Амен.