Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 83

1832 оны дөрөвдүгээр сарын 30-нд Миссурийн Индепенденст Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:269–270). Бошиглогч ах нартайгаа хамт зөвлөлд хуралдаж байхад энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–4, Эмэгтэйчүүд хийгээд хүүхдүүд өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд өөрсдийн нөхөр хийгээд эцгүүдээс нэхэх эрхтэй; 5–6, Бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд Сүмээс нэхэх эрхтэй.

1ҮНЭНЭЭР, нөхрөө буюу эцгээ алдсан сүмд харьяалагддаг эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн талаарх сүмийн хуулиудад нэмэлт болгон, Их Эзэн ийн хэлдэг бөлгөө:

2Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөхрийг авагдах хүртэл өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд нөхрөөсөө нэхэх эрхтэй; мөн хэрэв тэд зөрчил гаргагчид биш аваас, тэд сүмд нөхөрлөлтэй байх ёстой.

3Мөн хэрэв тэд итгэлтэй биш аваас, тэд сүмд нөхөрлөлтэй байхгүй болно; гэвч тэд нутгийн хуулиудын дагуу өв хөрөнгөн дээрээ үлдэж болох буюу.

4Бүх хүүхэд насанд хүртлээ өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд эцэг эхээсээ нэхэх эрхтэй.

5Мөн үүний дараа хэрэв тэдний эцэг эх тэдэнд өвийг өгч үл чадах аваас, тэд сүмээс, эсвээс өөрөөр хэлбэл, Их Эзэний агуулахаас нэхэх эрхтэй.

6Мөн агуулах нь сүмийн өргөлүүдээр зохицуулагддаг байх ёстой; мөн бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс тэрчлэн ядуусын адилаар хангагдах ёстой. Амен.