Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 96

1833 оны зургадугаар сарын 4-нд Огайогийн Көртланд дахь Сионы хот буюу гадасны дэг журмыг Көртланд дахь Гэгээнтнүүдэд үлгэр жишээ болгон үзүүлж, Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:352–353). Уг үйл явдал нь дээд санваартнуудын чуулган байсан бөгөөд хэлэлцсэн үндсэн гол асуудал нь Көртландын ойролцоо Сүмийн эзэмшдэг байсан Френчийн ферм хэмээгддэг байсан хэсэг газрыг зарах явдал байв. Фермийн үнийг хэн хариуцах ёстой талаар чуулган санал нэгдэж чадаагүй учраас уг асуудлын талаар Их Эзэнээс асуухаар бүгд санал нэгдэв.

1, Сионы Көртланд Гадас хүчтэй болгогдох ёстой; 2–5, Бишоп Гэгээнтнүүдэд зориулан өвүүдийг хуваах ёстой; 6–9, Жон Жонсон нэгдсэн журмын гишүүн байх ёстой.

1БОЛГООГТУН, би та нарт хэлж байна, энэ асуудлын талаар та нар хэрхэн үйлдэхийг мэдэж болох нь мэргэн ухаан болой, учир нь Сионы хүчирхэгжилтийн тулд миний үндэслэсэн энэ гадас хүчтэй болгогдох ёстой нь надад шаардлагатай байна.

2Тиймийн тул, өөрийн ариун өргөөг дээр нь барихаар миний төлөвлөж буй, та нарын дунд нэрлэгдсэн тэр газрын үнийг миний үйлчлэгч Ньюел К.Витней хариуцаг.

3Мөн дахин, мэргэн ухааны дагуу, өвүүдийг эрэлхийлж буй тэдний ашиг тусын тулд, энэ нь та нарын дундах зөвлөлд тодорхойлогдохын дагуу хэсэг газруудад хуваагдаг.

4Тиймийн тул, та нар энэ асуудлыг мөн миний журамд шаардагдах хувийг авч үзэн миний үгийг хүмүүний үрст урагш авчрах зорилгын төлөө байхад мэдэгтүн.

5Учрыг болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, хүмүүний үрсийн зүрх сэтгэлийг та нарын сайн сайхны төлөө захируулах зорилгын тулд миний үг хүмүүний үрст урагш одох ёстой нь надад нэн шаардлагатай байна. Бүр тийм буюу. Амен.

6Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь мэргэн ухаан бөгөөд надад шаардлагатай болой, өргөлийг нь би хүлээн авсан, мөн залбирлыг нь би сонссон, энэ цагаас хойш зарлигуудыг минь сахихын хэрээр мөнх амьдралын амлалтыг түүнд би өгсөн миний үйлчлэгч Жон Жонсон—

7Учир нь тэрээр Иосефын удам мөн түүний эцгүүдэд хийгдсэн адислалуудыг хүртэгч билээ—

8Үнэнээр би та нарт хэлж байна, тэрээр миний үгийг хүмүүний үрст урагш авчрахад тусалж болохын тулд тэрээр уг журмын гишүүн байх ёстой нь надад шаардлагатай байна.

9Тиймийн тул, та нар түүнийг энэ адислалд томилох ёстой, тэрээр тэнд амьдарч болохын тулд мөн та нарын дунд нэрлэгдсэн өргөөний барьцааг тэрээрхичээнгүйлэн эрэлхийлэх ёстой. Бүр тийм буюу. Амен.