Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 134

1835 оны наймдугаар сарын 17-нд Огайогийн Көртландад Сүмийн ерөнхий чуулган дээр нэгдмэл санал өгөлтөөр батлагдсан засгийн газрууд болон хуулиудад итгэх тухай тунхаг оршвой (History of the Church, 2:247–249). Уг үйл явдал нь Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийн төлөвлөж буй агуулгыг авч хэлэлцэхээр хамтдаа цугласан Сүмийн удирдагчдын цугларалт байлаа. Тэр үед уг тунхагдараах өмнөх үгтэй байв: Дэлхийн засгийн газрууд хийгээд хуулиудад нийтэд нь итгэх бидний итгэл буруу тайлбарлагдах буюу буруу ойлгогдохгүй байж болохын тулд энэ ботийн төгсгөлд мөн уг зүйлийн талаарх өөрсдийн санал бодлыг өнөө үед холбогдуулан танилцуулах нь зүйтэй хэмээн үзэв (History of the Church, 2:247).

1–4, Ухамсар хийгээд шүтэн бишрэх эрх чөлөөг засгийн газрууд хамгаалах ёстой; 5–8, Бүх хүмүүс засгийн газруудаа дэмжиж, мөн хуулийг дээдэлж мөн батлан хамгаалах үүрэгтэй байх ёстой; 9–10, Шашны нийгэмлэгүүд иргэний хүчийг ашиглах ёсгүй; 11–12, Өөрсдийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахад хүмүүс зөвтгөгдөх бөлгөө.

1ЗАСГИЙН газрууд хүмүүний ашиг тусын тулд Бурханаас үндэслэн байгуулагдсан гэдэгт бид итгэдэг; мөн нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө хуулиуд боловсруулах хийгээд тэдгээрийг хэрэглэхийн аль алинтай нь холбогдуулан тэрээр хүмүүнийг ажил үйлсийнхээ төлөө хариуцлага хүлээлгэхээр болгодог билээ.

2Ийм хуулиуд боловсруулж мөрдөн мөн зөрчихгүй, тэрчлэн ухамсрын чөлөөт байдал, өмчийн эрх хийгээд хяналт, мөн амь насаа хамгаалах явдлыг хувь хүн болгонд хангаж өгөхгүйгээр засгийн газар энх тайванд оршиж чадахгүй гэдэгт бид итгэдэг.

3Мөн уг хуулиудыг албадан сахиулахын тулд бүх засгийн газарт иргэний ажилтнууд хийгээд төрийн албан хаагчид зайлшгүй шаардлагатай гэдэгт бид итгэдэг; мөн эдгээр хуулийг албан тушаалтнууд тэгш эрх хийгээд шударга ёсонд хэрэглэхийг эрэлхийлэх ёстой бөгөөд бүгд найрамдах улсын хүмүүсийн, эсвээс бүрэн эрхийн дуу хоолойгоор дэмжигдэх ёстой.

4Шашин нь Бурханаас үндэслэгдэн бий болсон гэдэгт, мөн хүмүүс түүнд, гагцхүү түүнд, үүнийг шүтсэний төлөө хариуцлага хүлээдэг гэдэгт бид итгэдэг, хэрэв тэдний шашны санал бодлууд тэднийг бусдын эрх хийгээд эрх чөлөөнд халдахад тэднийг эс өдөөх аваас буюу; гэвч хүмүүний хууль нь хүмүүний ухамсрыг тогтоох шүтлэгийн дүрмүүдийг тодорхойлоход хөндлөнгөөс оролцох, мөн зориулах зүйлийнх нь хэлбэрүүдийг олон нийт буюу хувь хүнд тулган хүлээлгэх эрхтэй байна гэдэгт бид итгэдэггүй; иргэний шүүгчид гэмт хэргийг хазаарлан тогтоох ёстой боловч ухамсрыг хэзээ ч хянах ёсгүй; гэмийг цээрлүүлэх боловч бодгалийн эрх чөлөөг хэзээ ч нухчин дарах ёсгүй.

5Бүх хүмүүн өөрсдийн харьяалагддаг холбогдох засгийн газруудыг дэмжиж мөн тулах үүрэгтэй байхын сацуу, өөрсдийн зүй ёсны хийгээд салшгүй эрхүүдийг ийм засгийн газруудаар хамгаалуулах ёстой; ийнхүү хамгаалагдсан иргэн бүр үймээн самуунд өдөөн хатгагдах хийгээд бослого тэмцэлд нийцэшгүй бөгөөд зохих ёсоор шийтгэгддэг байх ёстой; мөн бүх засгийн газрууд шүүлтүүдийнхээ дагуу олон нийтийн ашиг сонирхлыг дээд зэргээр хангахад ийм хуулиудыг хэрэгжүүлэх эрхтэй; гэсэн хэдий ч, үүний сацуу, ухамсрын ариун нандин эрх чөлөөг дээдлэх учиртай.

6Хүн бүр өөрийнхөө албан тушаалд, гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах хийгээд гэмтнүүдийг цээрлүүлэхийн тулд захирагчид болон шүүгчид ч хүндэтгэгддэг байх ёстой гэдэгт бид итгэдэг, мөн бүх хүмүүн хуулиудыг дээдлэн мөн хүндэтгэх үүрэгтэй, тэдгээргүйгээр энх амгалан хийгээд эе эв нь эмх замбараагүй явдал хийгээд аллагаар түрэгдэх болно; бидний ашиг сонирхлуудыг хувь хүмүүсийн хувьд хийгээд улс үндэстнүүдийн хувьд, хүн болон хүний хооронд зохицуулах зорилгыг илэрхийлэхийн тулд хүмүүний хуулиуд үндэслэгдэн бий болдог билээ; мөн тэнгэрээс өгөгддөг бурханлиг хуулиуд, сүнсний зүйлүүдийн дүрмүүд, итгэл болон шүтлэг аль алинд нь хүмүүнээр өөрийг нь Бий Болгогчид хариулагдахаар тодорхойлогддог гэдэгт бид итгэдэг.

7Захирагчид, муж улсууд мөн засгийн газрууд шашны итгэлээ чөлөөтэйгөөр хөгжүүлэх явдлыг бүх иргэдийн хувьд хамгаалах хуулиудыг боловсруулж мөрдөх эрхтэй мөн үүрэгтэй бөлгөө, харин энэ онцгой боломжийг нь иргэдээсээ хасах буюу тэдэнд өөрсдийнхөө санал бодлыг хууль бусаар тулгах нь шударга ёсон дахь эрх хэмээн бид итгэдэггүй, хүндэтгэл ба дээдлэл нь хуулиудад болон шашны ийм санаа бодлуудад харуулагдсанаар, өдөөн хатгалга хийгээд хуйвалдааныг яагаад ч зөвтгөх учиргүй.

8Гэмт хэргийг өөгшүүлэх нь, уг хэргийн хохирлын шинж чанарын дагуу шийтгэгддэг байх ёстой; аллага, сүрдүүлэг, дээрэм, хулгай мөн нийтийн амар амгалан байдлыг бүх талаар алдагдуулах нь хүмүүний дундах тэдний хилэнцэт хандлага хийгээд тэдний гэмт хэргийн байдлын дагуу, тухайн гэмт хэргийн талаарх засгийн газрын хуулиудаар шийтгэгддэг байх ёстой; мөн олон нийтийн энх амгалан хийгээд амар тайван байдлын төлөө бүх хүмүүн, сайн хуулиудын эсрэг хэрэгтнүүдэд шийтгэлийг авчрахад урагш алхаж мөн өөрсдийн чадал боломжийг ашиглах ёстой гэдэгт бид итгэдэг.

9Шашны нөлөөг иргэний засгийн газартай хольж хутган, үүгээр шашны нэг нийгэмлэг урамшуулан дэмжигддэг бөгөөд нөгөөгийнх нь сүнслэг онцгой боломжуудад саад тотгор учруулж, мөн иргэдийн хувьд гишүүдийнх нь хувь хүний эрхүүдийг үгүйсгэх нь шударга гэдэгт бид итгэдэггүй.

10Шашны бүх нийгэмлэг ийм нийгэмлэгүүдийн дүрмүүд хийгээд журмуудын дагуу гишүүдийнхээ зүй бус авирын төлөө зохицуулах эрхтэй байж; ийм үйлсийг нөхөрлөл хийгээд сайн сайхан байдлын төлөө хэрэгжүүлдэг гэдэгт бид итгэдэг; гэвч шашны аливаа нийгэмлэг нь өмчийн эрх буюу амь насаар нь сорин турших, эсвээс тэднээс энэ дэлхийн өмчийг нь авах буюу амь нас хийгээд үе мөч аль алиныг нь хохирооход тэднийг хүргэх, эсвээс тэдэн дээр бие махбодийн аливаа шийтгэл үзүүлэх эрх мэдэлтэй гэдэгт бид итгэдэггүй. Тэд гагцхүү тэднийг өөрсдийн нийгэмлэгээс хөөж, мөн өөрсдийн нөхөрлөлийг тэднээс татан авч болно.

11Бүх буруу зүйл хийгээд гомдлуудыг барагдуулахын тулд бүх хүмүүс иргэний хуулинд хүсэх ёстой, энд хувь хүнд хохирол учруулсан буюу өмчийн эрх буюу нэр хүндэд хохирол учруулсан газарт ийм хуулиуд мөн үүнийг хамгаалах ёстой гэдэгт бид итгэдэг; харин бүх хүмүүс тэр даруйд хуулинд заалдаж болохгүй онцгой тохиолдолд өөрсдийгөө, найз нөхдөө, мөн өмч хөрөнгөө, бас засгийн газрыг хууль бус халдлагууд хийгээд дайралтуудаас хамгаалахад зөвтгөгдөж мөн хөнгөвчлөгддөг байх ёстой гэдэгт бид итгэдэг.

12Сайн мэдээг дэлхийн бүх үндэстэнд номлох, мөн зөв шударгыг үйлдэгчдийг дэлхийн ялзралаас өөрсдийгөө хамгаалахыг нь сэрэмжлүүлэх нь шударга гэдэгт бид итгэдэг; сайн мэдээг номлох ч байна уу, мөн эздийнх нь таалал хийгээд хүслийн эсрэг тэдэнд баптисм хүртээх ч байна уу, энэ амьдрал дахь өөрсдийн нөхцөл байдалд сэтгэл ханамжтай бус байдалд тэднийг хүргэхэд хамгийн багаар хөндлөнгөөс оролцох буюу тэдэнд нөлөөлөх ч байна уу ялгаагүй, үүгээр хүмүүсийн амьдралд хор хохирол учруулах замаар цалин авдаггүй үйлчлэгчид хөндлөнгөөс оролцох эрхтэй гэдэгт бид итгэдэггүй; ийм хөндлөнгийн оролцоо хууль бус бөгөөд шударга бус, мөн хүмүүнийг боолчлолд байлгахыг зөвшөөрдөг засгийн газар бүрийн амар амгалан байдалд аюултай гэдэгт бид итгэдэг.