Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 2

1823 оны есдүгээр сарын 21-ний орой Нью-Йоркийн Манчестер дахь Бошиглогчийн эцгийн гэрт байхад нь, Бошиглогч Иосеф Смитэд тэнгэр элч Моронайн хэлсэн үгсийн хэсэг оршвой (History of the Church, 1:12). Моронай бол эдүгээ дэлхийн өмнө Мормоны Ном хэмээгдэх тэрхүү цэдгийг бүтээсэн олон үеийн түүхчдийн сүүлчийнх нь болой. (Малахи 4:5–6; мөн хэсэг 27:9; 110:13–16; мөн 128:18-тай харьцуул.)

1, Елиа санваарыг илчлэх болно; 2–3, Эцгүүдэд нь өгөгдсөн амлалтууд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгагдах болно.

1БОЛГООГТУН, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно.

2Мөн тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно.

3Хэрэв энэ нь ийм байхгүй аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.