Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 93

1833 оны тавдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:343–346).

1–5, Итгэлтэй бүгд Их Эзэнийг харах болно; 6–18, Бурханы Хүү Эцэгийнхээ алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд явж байсныг Иохан гэрчилсэн бөлгөө; 19–20, Ач ивээлээс ач ивээлд явагч бүх хүмүүс тэрчлэн түүний бүрэн байдлыг хүлээж авах болно; 21–22, Христээр дамжин төрдөг тэд Ууган Хүүгийн Сүм юм; 23–28, Христ бүх үнэний бүрэн байдлыг хүлээн авсан юм, мөн хүмүүн дуулгавартай байдлаар үүний нэгэн адил үйлдэж болно; 29–32, Хүмүүн эхлэлд Бурхантай хамт байв; 33–35, Элементүүд мөнх юм, мөн амилуулалтад хүмүүн бүрэн баяр хөөрийг хүлээн авч болно; 36–37, Бурханы алдар суу нь оюун билиг юм; 38-40, Христийн Гэтэлгэлийн учир хүүхдүүд Бурханы өмнө гэм нүгэлгүй бөлгөө; 41–53, Удирдагч ах нар гэр бүлээ цэгцлэхээр зарлигдуулав.

1ҮНЭНЭЭР Их Эзэн ийн хэлдэг: Мөнхүү улиран тохиох дор нүглээ орхиж мөн надад ирдэг, мөн миний нэрийг дууддаг, мөн дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахьдаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно;

2Мөн би бол дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл гэдгийг;

3Мөн бибээр Эцэгт буй, мөн Эцэг надад, мөн Эцэг бид хоёр нэг гэдгийг—

4Тэрбээр өөрийн бүрэн байдлыг надад өгсний учир Эцэг, мөн би дэлхийд байж мөн махан бодийг өөрийн асар болгон мөн хүмүүний үрсийн дунд аж төрж байсны учир Хүү бөлгөө.

5Бибээр дэлхийд байж мөн Эцэгээс хүлээн авсан билээ, мөн түүний ажлууд тодорхой илэрхийлэгдсэн юм.

6Мөн Иохан миний алдар суугийн бүрэн байдлыг харж мөн гэрчилсэн билээ, мөн Иоханы цэдгийн бүрэн байдал нь үүнээс хойш илчлэгдэх болно.

7Мөн тэрбээр гэрчлэн, хэлсэн нь: дэлхийн өмнө, эхлэлд байсан түүний алдар сууг би харсан хэмээжээ;

8Тиймийн тул, Үг нь эхлэлд байсан бөлгөө, учир нь тэрбээр Үг, бүр авралын элч байв—

9Гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч; дэлхий түүгээр хийгдэж мөн хүмүүний амьдрал хийгээд хүмүүний гэрэл түүнд байсан учраас, дэлхийд ирсэн үнэний Сүнс болой.

10Дэлхийнүүд түүгээр хийгдсэн байлаа; хүмүүн түүгээр хийгдсэн байлаа; бүх зүйл түүгээр мөн түүгээр дамжин мөн түүнээс хийгдсэн байлаа.

11Мөн махан бодид ирж мөн оршиж байсан мөн бидний дунд оршин байсан үнэний Сүнсээр дүүрэн, бүрэн ач ивээл хийгээд үнэн, Эцэгийн Төрсөн Ганцын алдар суу болох түүний алдар сууг би болгоосноо, Иохан бибээр гэрчилдэг.

12Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авсныг Иохан бибээр харсан билээ;

13Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа;

14Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээж аваагүйн улмаас тэрээр ийн Бурханы Хүү хэмээн дуудагддаг байв.

15Мөн Иохан, бибээр, мөн харагтун, тэнгэр нээгдсэнийг, мөн Ариун Сүнс тагтаа хэлбэрээр түүн дээр бууж ирснийг, мөн түүн дээр суусныг, мөн тэнгэрээс дуу хоолой ирж: Энэ бол миний хайртай Хүү хэмээн хэлснийг гэрчилдэг.

16Мөн тэрээр Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авсныг Иохан, бибээр гэрчилж байна;

17Мөн тэрээр тэнгэрт хийгээд газар дээрх бүх хүчийг аль алинд нь хүлээн авсан бөгөөд Эцэгийн алдар суу түүнтэй хамт байв, учир нь тэрээр түүнд оршиж байлаа.

18Мөнхүү улиран тохиох дор хэрэв та нар итгэлтэй байх аваас Иоханы цэдгийн бүрэн байдлыг та нар хүлээж авах болно.

19Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдваруудыг би та нарт өгдөг.

20Учир нь хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, та нар түүний бүрэн байдлыг хүлээн авч, мөн би Эцэгт байдаг лугаа адил надаар алдарших болно; тиймийн тул, би та нарт хэлдэг, та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно.

21Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, эхлэлд би Эцэгтэй хамт байсан билээ, мөн Ууган Хүү нь мөн болой.

22Надаар дамжин төрдөг тэд бүгд, мөнхүү түүний сүр жавхлангаас хүртэгчид, мөн Ууган Хүүгийн сүм бөлгөө.

23Эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт байж мөн Сүнс байсан билээ; бүр үнэний Сүнс буюу;

24Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм;

25Мөн үүнээс илүү буюу дутуу байх ямар ч зүйл бол эхлэлээс худалч асан, ёс бус нэгний сүнс юм.

26Үнэний Сүнс бол Бурханых юм. Би бол үнэний Сүнс, бас: Тэрээр үнэний бүрэн байдлыг, тийм ээ, бүр бүх үнэнийхийг хүлээн авсан хэмээн хэлж Иохан миний тухай гэрчилсэн билээ;

27Мөн түүний зарлигуудыг сахихаас бусдаар, хүмүүн бүрэн байдлыг хүлээн авах нь үгүй.

28Түүний зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.

29Эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан юм. Оюун билиг буюу үнэний гэрэл нь бүтээгдээгүй буюу хийгдээгүй юм, мөн чухамдаа ийм байж ч чадахгүй болой.

30Бүх үнэн нь Бурхан байрлуулсан тэрхүү хүрээнд, тэрчлэн бүх оюун билгийн адил өөрийнхөө төлөө бие даасан байдалтай байдаг; эс тэгвээс оршин тогтнол байх нь үгүй болой.

31Болгоогтун, энэ бол хүмүүний эрх чөлөө, мөн энэ бол хүмүүний буруушаалт болой; учир нь эхлэлээс байсан тэр нь тэдэнд тодорхой илэрхийлэгдсэн билээ, мөн тэдгээр нь гэрлийг хүлээн авдаггүй бөлгөө.

32Мөн сүнс нь гэрлийг хүлээн авдаггүй хүн болгон буруушаалт дор байдаг ажгуу.

33Учир нь хүмүүн бол сүнс юм. Элементүүд мөнх юм, мөн салшгүй холбогдсон сүнс ба элемент нь баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг;

34Мөн эдгээр нь салахад, хүмүүн баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй.

35Элементүүд бол Бурханы асар юм; тийм ээ, хүмүүн бол Бурханы асар, бүр ариун сүмүүд бөлгөө; мөн ямар ч ариун сүм бузарлагдвал, Бурхан тэрхүү ариун сүмийг устгах болно.

36Бурханы алдар суу бол оюун билиг, эсвээс, өөрөөр хэлбэл, гэрэл ба үнэн юм.

37Гэрэл ба үнэн нь тэрхүү хилэнцэт нэгнийг орхидог.

38Хүмүүний сүнс болгон эхлэлд гэм зэмгүй байв; мөн Бурхан хүмүүнийг уналтаас гэтэлгэснээр, хүмүүн өөрсдийн нялх балчир байдалд, Бурханы өмнө дахин гэм зэмгүй болсон бөлгөө.

39Мөн тэрхүү ёс бус нэгэн ирж, дуулгаваргүй байдлаар дамжуулан мөн эцгүүдийнх нь уламжлалын улмаас гэрэл ба үнэнийг хүмүүний үрсээс холдуулан аваачдаг бөлгөө.

40Харин хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ.

41Харин миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс чамд би үнэнээр хэлж байна, чи энэхүү буруушаалт дор үргэлжлэн байна;

42Чи зарлигуудын дагуу гэрэл ба үнэнийг хүүхдүүддээ заасангүй; мөн нөгөөх ёс бус нэгэн, чиний дээр хүчтэй хэвээр байна, мөн энэ нь чиний зовлон зүдгүүрийн шалтгаан болой.

43Мөн эдүгээ би чамд зарлиг өгч байна—хэрэв чи чөлөөлөгдөхийг хүсэх аваас, чи гэр орноо цэгцлэх ёстой, учир нь зөв бус олон зүйл гэр оронд чинь байна.

44Үнэнээр, би өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд хэлж байна, зарим зүйлд тэрээр хүүхдүүдийнхээ талаарх зарлигуудыг сахьсангүй; тиймийн тул, эхлээд гэр орноо цэгцэл.

45Үнэнээр, би өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд хэлж байна, эсвээс, өөрөөр хэлбэл би та нарыг найз нараа гэж дуудах болно, учир нь та нар миний найз нар билээ, мөн та нар надтай хамт өв авах болно—

46Дэлхийн тусын тулд би та нарыг үйлчлэгчдээр дуудсан билээ, мөн та нар миний тусын тулд тэдний үйлчлэгчид бөлгөө—

47Мөн эдүгээ, Бага Иосеф Смитэд үнэнээр би хэлж байна—Чи зарлигуудыг сахьсангүй, мөн Их Эзэний өмнө зэмлэгдэхээр зогсох ёстой нь шаардлагатай байна;

48Гэр бүл чинь наманчилж, мөн зарим зүйлүүдийг орхиж, мөн чиний хэлсэн зүйлүүдэд илүү хичээнгүйлэн анхаарал тавих ёстой нь шаардлагатай байна, эсвээс тэдгээр нь байрнаасаа хөдөлгөгдөх болно.

49Би нэгд хэлсэнээ би бүгдэд хэлдэг; ёс бус нэгэн чиний дотор хүчтэй байхгүйн тулд, мөн чамайг байрнаас чинь хөдөлгөхгүйн тулд, ямагт залбирагтун.

50Миний үйлчлэгч, тэрчлэн миний сүмийн бишоп Ньюел К.Витней, гэсгээн цээрлүүлэгдэж, мөн гэр бүлээ цэгцлэх шаардлагатай байна, мөн тэд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байхыг мэдэгтүн, мөн ямагт залбирагтун, эсвээс тэд байрнаасаа хөдөлгөгдөх болно.

51Эдүгээ, би та нарт хэлж байна, найз нар минь, миний үйлчлэгч Сидней Ригдон аян замдаа гараг, мөн яараг, мөн би түүнд ярих хүчийг өгөх үед авралын сайн мэдээг мөн үгийг тэрчлэн Их Эзэний хүлээн зөвшөөрч болохуйц жил тунхаглаг; мөн итгэлээр, нэг саналаар хийх та нарын залбирлаар би түүнийг дэмжих болно.

52Мөн миний үйлчлэгчид, Бага Иосеф Смит, мөн Фредерик Г.Виллямс нар тэрчлэн яараг, бүр итгэлийн залбирлын дагуу энэ нь тэдэнд өгөгдөх болно; мөн та нар миний айлдваруудыг сахихын хэрээр та нар энэ дэлхийд, бас ирэх дэлхийд ч устгагдах нь үгүй.

53Мөн, үнэнээр би та нарт хэлнэ, түүхийн, мөн улс орнуудын, мөн хаант улсуудын, мөн Бурханы хийгээд хүмүүний хуулиудын тухай мэдлэгийг мөн Сионы авралын тулд энэ бүгдийг олж авахын тулд, судруудыг миньорчуулахад чи яаравчлах ёстой нь миний таалал билээ. Амен.