Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 104

1834 оны дөрөвдүгээр сарын 23-нд нэгдсэн журам буюу ядуусын ашиг тусын төлөөх Сүмийн журмын талаар бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:54–60). Уг үйл явдал нь хүмүүсийн тулгамдсан материаллаг хэрэгцээг авч хэлэлцсэн Тэргүүн Зөвлөлийн хийгээд бусад дээд санваартнуудын зөвлөлийн хурал байв. Көртланд дахь нэгдсэн журам түр хугацаанд татан буугдаж мөн дахин зохион байгуулагдаж, үйл ажиллагаанд ашиглагдаж байсан өмч хөрөнгө журмын гишүүдийн дунд хуваагдах ёстой байв.

1–10, Нэгдсэн журмын эсрэг зөрчил гаргасан Гэгээнтнүүд зүхэгдэх болно; 11–16, Их Эзэн Гэгээнтнүүдээ өөрийнхөө замаар хангадаг; 17–18, Сайн мэдээний хууль ядуусын төлөөх анхаарал халамжийг удирддаг; 19–46, Хэд хэдэн ах нарын ажил үүргүүд хийгээд адислалууд тогтоогдов; 47–53, Көртланд дахь нэгдсэн журам мөн Сион дахь нэгдсэн журам тус тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой; 54–66, Судруудыг хэвлэхийн тулд Их Эзэний ариун сан хөмрөг бий болгогдов; 67–77, Нэгдсэн журмын ерөнхий сан хөмрөг нь нийтийн дэмжлэгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой; 78–86, Нэгдсэн журам дахь тэд өөрсдийн бүх өрийг төлөх ёстой, мөн Их Эзэн тэднийг санхүүгийн эрхшээлээс чөлөөлөх болно.

1Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, зохион байгуулагдаж мөн үндэслэн байгуулагдаж, нэгдсэн журам байхыг нь, мөн миний сүмийн ашиг тусын тулд мөн намайг ирэх хүртэл хүмүүний авралын тулд үүрдийн журам байхаар миний зарлигласан тэрхүү журамд хамрагдах бүх өмч хөрөнгийн талаар би та нарт зөвлөгөө, мөн нэг зарлиг өгч байна—

2Миний зарлигласан тэд итгэлтэй байсныхаа хэрээр өөрчлөгдөшгүй мөн хувиршгүй амлалтаар, үй олон адислалаар адислагдах байсан буйза.

3Гэвч тэд итгэлгүй байсныхаа хэрээр тэд зүхэлд ойрхон байлаа.

4Тиймийн тул, миний үйлчлэгчдийн зарим нь зарлигийг сахьсангүй, харин шунахай сэтгэлээр дамжуулан, мөн хуурмаг үгсээр гэрээг зөрчсөн билээ, бибээр тэднийг нэн зовлонтой хийгээд гашуудмаар зүхлээр зүхсэн болой.

5Учир нь уг журамд харьяалагддаг ямар ч хүн зөрчил гаргагч болохын хэрээр, эсвээс, өөрөөр хэлбэл үгээр та нар үүрэг хүлээсэн гэрээг зөрчвөөс, тэрээр амьдралдаа зүхэгдэх болно, мөн миний хүссэн түүгээр дэвслэгдэх болно хэмээн Их Эзэн бибээр зүрх сэтгэлдээ тогтоосон билээ;

6Учир нь Их Эзэн бибээр эдгээр зүйлүүдэд шоглогдох ёсгүй—

7Мөн энэ бүхэн бол та нарын дундах гэм зэмгүй нь, шударга бусчуудтай хамт буруутгагдахгүй байж болохын тулд болой; мөн та нарын дундах гэм буруутнууд зугтахгүй байж болохын тулд бөлгөө; учир нь Их Эзэн, бибээр өөрийн баруун гар тал дахь сүр жавхлангийн титмийг та нарт амласан билээ.

8Тиймийн тул, та нар зөрчил гаргагчид болохын хэрээр, та нар амьдралдаа миний хилэгнэлээс зугтаж чадахгүй.

9Зөрчлийн улмаас та нар тусгаарлагдахын хэрээр, та нар гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалаас зугтаж чадах нь үгүй.

10Мөн хэрэв та нарын дундах, журмын аль ч хүмүүн зөрчил гаргагч болох нь мэдэгдэж, мөн хилэнцээсээ эс наманчлах аваас, та нар түүнийг Сатаны тамлалд өгч болох тэрхүү хүчийг яг энэ цагаас би та нарт өгч байна; мөн тэрээр та нар дээр азгүй явдлыг авчрах хүчгүй байх болно.

11Энэ нь надад орших мэргэн ухаан болой; тиймийн тул, та нар өөрсдийгөө зохион байгуулж мөн хүн болгоныг ажил үүрэгт нь томил хэмээх зарлигийг би та нарт өгч байна;

12Хүн болгон өөрт нь өгөгдсөн ажил үүргийнхээ тайланг миний өмнө өгч болохын тулд болой.

13Учир нь Их Эзэн, бибээр хүн болгоныг амьд бүтээлүүдийнхээ тул миний хийжмөн бэлтгэсэн дэлхийн адислалуудын дээрх даамал адил хариуцлага хүлээдэг болгох ёстой ажгуу.

14Их Эзэн, бибээр өөрийн гарын бүтээл тэнгэрийг асарлаж, мөн дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой.

15Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой, учир нь бүх зүйл минийх бөлгөө.

16Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ; мөн болгоогтун энэ нь Их Эзэн, бибээр өөрийн гэгээнтнүүдийг хангаж ядуус өргөмжлөгдөж, үүнд баячууд дорд болгогдохоор миний тогтоосон зам юм.

17Учир нь дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй; тийм ээ, бибээр бүх зүйлийг бэлтгэсэн, мөн өөрсдийнхөө төлөө сонгогч байхыг нь хүмүүний үрст өгдөг билээ.

18Тиймийн тул, хэрэв аливаа хүн миний хийснээс элбэг дэлбэгээр авдаг бол, мөн миний сайн мэдээний хуулийн дагуу ядуус хийгээд гачигдагсадтай өөрийн хувийг хуваалцдаггүй бол, тэрээр, ёс бусчуудтай хамт тамд нүдээ өргөн, тарчлалд байх болно.

19Мөн эдүгээ, журмын өмч хөрөнгийн талаар үнэнээр би та нарт хэлж байна—

20Миний үйлчлэгч Сидней Ригдон эдүгээ оршин сууж байгаа тэр газраа мөн түүнд намайг зарлиглахад, бүр миний хүссэнээр миний талбайд хөдөлмөрлөхдөө дэмжигдэхийн тулд арьс боловсруулах үйлдвэрийн газрыг өөрийн ажил үүрэг байхаар тогтоог.

21Мөн бүх зүйл журмын зөвлөгөө мөн нийтийн дэмжлэг буюу Көртландын нутаг дэвсгэрт амьдардаг журмын дуу хоолойны дагуу хийгддэг ёстой байг.

22Мөн энэ ажил үүрэг хийгээд адислалыг Их Эзэн, бибээр өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд түүн дээрх, мөн түүний дараах үр удамд адислал болгон хүртээж байна.

23Мөн тэрээр миний өмнө даруу байхын хэрээр түүн дээрх адислалуудыг би өсгөн нэмэгдүүлэх болно.

24Мөн дахин, өөрийн өмнөх өвийн тулд миний үйлчлэгч Жон Жонсон сольж авсан тэрхүү хэсэг газрыг миний үйлчлэгч Мартин Харрис ажил үүрэгтээ өөртөө болон өөрийнхөө дараах үр удамдаа тогтоог.

25Мөн тэрээр итгэлтэй байхын хэрээр түүн дээр мөн түүний дараах үр удам дээр бибээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

26Мөн миний үйлчлэгч Мартин Харрис, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн чиглүүлснээр миний үгсийг тунхаглахад мөнгөө зориулаг.

27Мөн дахин, миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс эдүгээ өөрийн амьдарч байгаа газрыг аваг.

28Мөн миний үйлчлэгч Оливер Каудери хэвлэх албаны тулд дугаар нэг бүхий хэсэг газар болох, уг байшингийн хажуу дахь тэр хэсэг газар тэрчлэн эцэг нь амьдарч байгаа тэр хэсэг газартай байг.

29Мөн миний үйлчлэгчид Фредерик Г.Виллямс мөн Оливер Каудери нар хэвлэх алба мөн үүнд хамаарах бүх зүйлтэй байг.

30Мөн энэ нь тэдэнд өгөгдөх ёстой ажил үүрэг нь байх болно.

31Мөн тэд итгэлтэй байхын хэрээр, болгоогтун би адисалж, мөн тэдний дээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

32Мөн энэ бол тэдний төлөө мөн тэдний дараах үр удмынх нь төлөө тэдэнд миний томилсон ажил үүргийн эхлэл бөлгөө,

33Мөн, тэд итгэлтэй байхын хэрээр, би тэдэн дээрх мөн тэдний дараах үр удмынх нь дээрх адислалуудыг, бүр үй олон адислалыг өсгөн нэмэгдүүлэх болно.

34Мөн дахин, миний үйлчлэгч Жон Жонсон өөрийн амьдарч байгаа тэр байшинтайгаа, мөн тэр өвтэйгөө, миний өргөөнүүд барихын тулд нөөцөлсөн, уг өмчид хамаарах тэрхүү газраас бусад бүхэнтэй, мөн миний үйлчлэгч Оливер Каудерид нэрлэгдсэн тэдгээр газруудтай байг.

35Мөн тэрээр итгэлтэй байхын хэрээр, би түүн дээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

36Мөн миний гэгээнтнүүдийн хотыг барихын тулд тэмдэглэсэн газруудыг Сүнсний дуу хоолойгоор түүнд мэдүүлэгдэхийн хэрээр, мөн журмын зөвлөгөөний, мөн журмын дуу хоолойны дагуу тэрээр зарах ёстой нь миний таалал бөлгөө.

37Мөн энэ бол түүнд хийгээд түүний дараах үр удмынх нь адислалын тулд түүнд миний томилсон ажил үүргийн эхлэл билээ.

38Мөн тэрээр итгэлтэй байхын хэрээр, түүн дээрх үй олон адислалыг би өсгөн нэмэгдүүлэх болно.

39Мөн дахин, миний үйлчлэгч Ньюел К.Витней эдүгээ өөрийн сууж буй байшингууд хийгээд газрыг, мөн худалдааны байгууламж байгаа газар болон барилга, түүнчлэн худалдааны байгууламжийн өмнөд булан дахь газрыг, мөн тэрчлэн үнс боловсруулах газар байгаа тэрхүү газрыг ажил үүргийнхээ тулд өөртөө томилог.

40Мөн түүн дээрх болон түүний дараах үр удмынх нь дээрх адислал болгон, Көртландын газар нутаг дахь миний гадасны тулд миний үндэслэн байгуулсан миний журмын худалдааны байгууламжийн ашиг тусын тулд энэ бүхнийг би өөрийн үйлчлэгч Ньюел К.Витнейд түүний ажил үүрэг байхаар тогтоосон билээ.

41Тийм ээ, үнэнээр, энэ бол өөрийн үйлчлэгч Ньюел К.Витнейд түүнд өөрт нь болон түүний төлөөний хүнд, мөн түүний дараах үр удамд нь миний тогтоож өгсөн ажил үүрэг, бүр худалдааны энэхүү бүхэл байгууламж буюу.

42Мөн тэрээр өөрт нь миний өгсөн зарлигуудыг сахихад итгэлтэй байхын хэрээр, түүн дээр мөн түүний дараах үр удам дээр нь адислалуудыг, бүр үй олон адислалыг бибээр өсгөн нэмэгдүүлэх болно.

43Мөн дахин, миний өргөө барихын тулд тэмдэглэсэн дөчин род урт, мөн арванхоёр род өргөн газрыг, мөн тэрчлэн эдүгээ эцгийнхээ оршин суугаа өвийг миний үйлчлэгч Бага Иосеф Смит өөртөө томилог;

44Мөн энэ бол түүн дээрх, мөн эцгийнх нь дээрх адислалын төлөө түүнд миний томилсон ажил үүргийн эхлэл бөлгөө.

45Учрыг болгоогтун, би түүний эцэгт зориулсан өвийг түүнийг дэмжихийн тулд нөөцөлсөн билээ; тиймийн тул тэрээр миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гэр оронд тооцогдох болно.

46Мөн бибээр өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг итгэлтэй байхын хэрээр түүний гэр орон дээр адислалуудыг, бүр үй олон адислалыг өсгөн нэмэгдүүлэх болно.

47Мөн эдүгээ, та нар үүнээс хойш гагцхүү дараах замаас бусдаар Сион дахь ах дүүстэйгээ нэгдсэн журмын хувьд холбогдохоо болино хэмээх Сионы талаарх нэг зарлигийг би та нарт өгч байна—

48Та нар зохион байгуулагдсаныхаа дараа, Көртланд Хотын Сионы Гадасны Нэгдсэн Журам хэмээн нэрлэгдэх ёстой. Мөн та нарын ахан дүүс, тэд зохион байгуулагдсаныхаа дараа, Сион Хотын Нэгдсэн Журам хэмээн нэрлэгдэх ёстой.

49Мөн тэд өөрсдийнхөө нэрсээр мөн өөрсдийнхөө нэрэнд зохион байгуулагдах ёстой; мөн тэд ажлаа өөрсдийн нэрэнд, мөн өөрсдийн нэрсээр явуулдаг байх ёстой;

50Мөн та нар өөрсдийн нэрэнд мөн өөрсдийн нэрсээр ажлаа явуулах ёстой.

51Мөн та нарын авралын тулд, мөн тэрчлэн тэдний авралын тулд, тэд хөөгдөж байгаагийн, мөн ирэх ёстой тэр зүйлийн улмаас энэ нь хийгдэхийг би та нарт зарлиглалаа.

52Зөрчил, шунахай сэтгэл хийгээд хуурмаг үгсээр дамжин гэрээнүүд зөрчигдөж буй—

53Тиймийн тул, энэ цагийг эс тооцвол, та нар зээлээр тэдэнтэй гагцхүү энэ замаар холбогдохоос бусдаар, энэ журмаар зөвлөлд зөвшөөрөгдсөнчлөн, нөхцөл байдал та нарт боломж олгож, мөн зөвлөлийн дуу хоолой чиглүүлсэнчлэн, миний хэлсэнчлэн та нар ах дүүстэйгээ нэгдсэн журам байх чинь цуцлагдлаа.

54Мөн дахин, та нарт миний томилсон ажил үүргийн тань талаар би та нарт нэг зарлиг өгье.

55Болгоогтун, эдгээр бүх өмч хөрөнгө минийх билээ, эс бөгөөс та нарын итгэл хоосон зүйл, мөн та нар хоёр нүүртнүүд болой, мөн надтай хийсэн та нарын гэрээнүүд зөрчигдөх болой;

56Мөн хэрэв өмч хөрөнгө минийх байх аваас, тэгвэл та нар даамлууд болно; эс бөгөөс та нар даамлууд биш болой.

57Гэвч, үнэнээр би та нарт хэлье, би та нарыг өргөөнийхөө даамлууд, бүр жинхнээр даамлууд байхаар томиллоо.

58Мөн энэ зорилгын учир өөрсдийгөө зохион байгуулахыг, бүр миний үгсийг, миний судруудын бүрэн байдал, та нарт миний өгсөн, мөн үүнээс хойш цагаас цагт та нар миний өгөх илчлэлтүүдийг хэвлэхийг би та нарт зарлиглаж байна—

59Миний сүмийг хийгээд дэлхий дээрх хаант улсыг байгуулах зорилгын төлөө, мөн бибээр өөрийн хүмүүстэй хамт амьдрах нь, ойрхон байгаа тэр цагт миний хүмүүсийг бэлтгэхийн тулд буюу.

60Мөн та нар сан хөмрөгийн тулд, нэг байрыг өөрсдөдөө бэлтгэж, мөн үүнийг миний нэрэнд ариулан адислах ёстой.

61Мөн та нар дундаасаа нэгнийг тэрхүү сан хөмрөгийг хадгалахаар томилох ёстой, мөн тэрбээр энэ адислалд томилогдох ёстой.

62Мөн уг сан хөмрөг дээр лац байх ёстой, мөн бүх ариун зүйл тэрхүү сан хөмрөгт хүргэгдэх ёстой; мөн та нарын дундах аливаа хүн үүнийг, эсвээс үүний аль нэг хэсгийг өөрийнх хэмээн нэрлэх ёсгүй, учир нь энэ нь нэг эв эеэр та нарт бүгдэд харьяалагддаг байх ёстой.

63Мөн би үүнийг та нарт яг энэ цагаас өгч байна; мөн эдүгээ та нар явж мөн та нарт миний томилсон ажил үүргийг үлэмж чухал ариун нандин зүйлүүдийг миний хэлсэнчлэн, эдгээр ариун нандин зүйлүүдийг хэвлэх зорилгын төлөө ашиглахын тулд, үүнийг анхаар.

64Мөн тэрхүү ариун нандин зүйлүүдийн ашиг тус нь эрдэнэсийн сан хөмрөгт байх ёстой, мөн үүн дээр лац байх ёстой; мөн журмын дуу хоолой, буюу зарлигаар бус аваас энэ нь хэн нэгнээр ашиглагдах буюу эрдэнэсийн сангаас гадагш аваачигдах ёсгүй, мөн үүн дээр байрлагдсан лац хөдлөх ёсгүй.

65Мөн ийнхүү та нар сан хөмрөг дэх ариун нандин зүйлүүдийн ашиг тусыг ариун нандин хийгээд ариун зорилгын төлөө нөөцлөх ёстой.

66Мөн энэ нь Их Эзэний ариун нандин сан хөмрөг хэмээн нэрлэгддэг байх ёстой; мөн энэ нь ариун байж, мөн Их Эзэнд ариулан адислагдахын тулд үүн дээр лац тавигдах ёстой.

67Мөн дахин, өөр нэг сан хөмрөг бэлтгэгдэх ёстой, мөн сан хөмрөгийг хадгалж байхын тулд, сангийн нярав томилогдох ёстой, мөн үүн дээр лац тавигдах ёстой.

68Мөн ариун хийгээд ариун нандин зорилгуудын тул миний өөртөө нөөцөлсөн ариун болоод ариун нандин бичээсүүдээс бусад, байшин барилгуудад, эсвээс газруудад, эсвээс малд, эсвээс бүх зүйлд та нарт миний өгсөн өмч хөрөнгийг сайжруулснаар өөрсдийн ажил үүргүүдэд та нарын олдог бүх мөнгийг хүлээж аваад аль болох түргэнээр зуутаар, тавьтаар, эсвээс хорьтоор, эсвээс аравтаар буюу тавтаар сан хөмрөгт хийх ёстой.

69Эсвээс, өөрөөр хэлбэл, хэрэв та нарын дундах аль нэг хүн таван доллар олох аваас тэрээр үүнийг сан хөмрөгт хийг; эсвээс хэрэв тэрээр арвыг, эсвээс хорийг, эсвээс тавийг, эсвээс нэг зууг олох аваас, тэрээр мөн үүнчлэн үйлдэг;

70Мөн та нарын дундах хэн нь ч энэ нь түүний өөрийнх хэмээн бүү хэлэг; учир нь энэ нь, мөн үүний аль ч хэсэг нь түүнийх хэмээн нэрлэгдэх ёсгүй.

71Мөн үүний аль ч хэсэг нь журмын дуу хоолой хийгээд нийтийн дэмжлэгээр бус аваас ашиглагдах, эсвээс сан хөмрөгөөс гадагш авч явагдах ёсгүй.

72Мөн та нарын дундах хэн нь ч сангийн няравт: Ажил үүрэгтээ туслахад минь надад үүнээс хэрэгтэй байна хэмээн хэлэхэд—энэ нь журмын дуу хоолой хийгээд нийтийн дэмжлэгээр байх болно—

73Хэрэв энэ нь таван доллар байх аваас, эсвээс энэ нь арван доллар, эсвээс хорь, эсвээс тавь, эсвээс нэг зуун доллар байх аваас сангийн нярав ажил үүрэгт нь түүнд туслах шаардлагатай тэр тооны мөнгийг түүнд өгөх болно—

74Тэрээр гэм буруутан болох нь мэдэгдэж, мөн тэрээр итгэлтэй бус хийгээд ухаалаг бус даамал болох нь журмын зөвлөлийн өмнө тодорхой үзүүлэгдэх хүртэл буюу.

75Харин тэрээр бүрэн нөхөрлөлд байж, мөн ажил үүрэгтээ итгэлтэй хийгээд мэргэн бол, энэ нь уг сангийн нярав татгалзахгүй байхад түүний сангийн няравт үзүүлэх тэмдэг нь байх ёстой.

76Харин зөрчлийн тохиолдолд, сангийн нярав нь зөвлөл хийгээд журмын дуу хоолойд захирагддаг байх ёстой.

77Мөн сангийн нярав нь итгэлтэй биш хийгээд мэргэн биш даамал болох нь мэдэгдсэн тохиолдолд, тэрээр зөвлөл хийгээд журмын дуу хоолойд захирагддаг байх ёстой, мөн байрнаасаа шилжүүлэгдэх ёстой, мөн өөр нэг нь түүний оронд томилогдох ёстой.

78Мөн дахин, та нарын өрийн талаар үнэнээр би та нарт хэлж байна—болгоогтун, та нар бүх өрөө төлөх нь миний таалал билээ.

79Мөн та нар миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн өөрсдийн хичээл зүтгэл болоод даруу төлөв байдал мөн итгэлийн залбирлаар энэхүү адислалыг олж авах нь миний таалал билээ.

80Мөн та нар шаргуу хичээл зүтгэлтэй, мөн даруу төлөв байж, мөн итгэлийн залбирлыг хөгжүүлэх тусам, болгоогтун, та нарын чөлөөлөлтийн төлөө бибээр та нарт арга хэрэгслийг илгээх хүртлээ та нарын өртэй тэдний зүрх сэтгэлийг би зөөлрүүлэх болно.

81Тиймийн тул Нью-Йорк уруу яаралтай бичигтүн мөн миний Сүнсээр хэлж өгөгдөх тэр зүйлийн дагуу бичигтүн; мөн та нар өртэй тэдний зүрх сэтгэлийг би зөөлрүүлж та нар дээр зовлон зүдгүүр авчрахаас тэдний оюун хол байлгагдах болно.

82Мөн та нар даруу төлөв хийгээд итгэлтэй байж мөн миний нэрийг дуудахын хэрээр, болгоогтун, би та нарт ялалтыг өгөх болно.

83Та нар боолчлолоосоо ийнхүү нэгэнтээ чөлөөлөгдөхийн тулд би та нарт амлалт өгч байна.

84Та нар хэдэн зуугаар нь, эсвээс хэдэн мянгаар нь бүр та нар өөрсдийгөө боолчлолоос чөлөөлөхөд хангалттайг зээлдэх хүртлээ мөнгө зээлдэх боломж олохын хэрээр, энэ нь та нарын онцгой боломж байна.

85Мөн ийнхүү нэгэнтээ, та нарын гарт миний тавьсан өмч хөрөнгийг өөрсдийн нэрсийг өгснөөр нийтийн дэмжлэгээр эсвээс өөр байдлаар, энэ нь та нарт сайн санагдсанаар барьцаалагтун.

86Би та нарт энэ онцгой боломжийг, ийнхүү нэгэнтээ өгч байна; мөн болгоогтун, хэрэв та нарын өмнө миний тавьсан тэрхүү зүйлүүдийг хийхэд та нар миний зарлигуудын дагуу урагш ахих аваас, эдгээр бүх зүйл минийх бөлгөө, мөн та нар миний даамлууд болой, мөн эзэн нь байшингаа эвдэрсэн байхын зовлонг үл үзэх болно. Бүр тийм буюу. Амен.