Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 47

1831 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:166). Энэ цаг үеийн өмнө Оливер Каудери Сүмийн түүхч хийгээд цэдэг хөтлөгчөөр ажиллаж байв. Жон Витмер түүхчийн томилолтыг эрэлхийлж байсангүй, гэвч, энэ орон тоонд үйлчлэхийг түүнээс асуусанд, уг асуудлаар Их Эзэний тааллыг дуулгавартай дагах болно хэмээн тэрээр хэлжээ. Нью-Йоркийн Фейеттегийн бүст хүлээн авагдсан олон илчлэлтийг цэдэглэхэд тэрээр Бошиглогчийн нарийн бичгийн даргаар өмнө нь үйлчилж байв.

1–4, Жон Витмер Сүмийн түүх хөтлөх болон Бошиглогчид зориулан бичихээр томилогдов.

1БОЛГООГТУН, миний үйлчлэгч Жон байнгын түүхийг бичиж мөн хөтлөх нь мөн, тэрээр цаашдын үүргүүдэд дуудагдах хүртлээ, чамд өгөгдөх бүх зүйлийг бичихэд миний үйлчлэгч Иосеф чамд туслах нь надад шаардлагатай байна.

2Дахин, шаардлагатай ямар ч үед тэрбээр цуглаануудад дуу хоолойгоо өргөж болно гэдгийг би чамд үнэнээр хэлж байна.

3Мөн дахин, сүмийн цэдгийг хийгээд түүхийг байнга хөтлөх нь түүнд өгөгдсөн гэдгийг би чамд хэлнэ; учир нь Оливер Каудерийг би өөр албан тушаалд томилсон билээ.

4Иймийн тул, тэрээр итгэлтэй байхын хэрээр эдгээр зүйлүүдийг бичих нь Тайтгаруулагчаар түүнд өгөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.