Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 106

1834 оны арваннэгдүгээр сарын 25-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:170–171). Энэхүү илчлэлт Оливер Каудерийн ах Варрен А. Каудерид чиглэгдсэн ажээ.

1–3, Варрен А.Каудери орон нутгийн тэргүүлэх ажилтнаар дуудагдав; 4–5, Хоёр дахь Ирэлт гэрлийн хүүхдүүд дээр хулгайч лугаа адил гэнэт ирэхгүй; 6–8, Агуу адислалууд Сүм дэх итгэлтэй үйлчлэгчдийг дагалддаг.

1МИНИЙ үйлчлэгч Варрен А.Каудери, Фридомын нутагт мөн эргэн тойрных нь бүс нутгуудад миний сүмийн дээрх тэргүүлэх дээд санваартнаар тохоогдож мөн томилогдох ёстой нь миний таалал болой;

2Мөн миний үүрдийн сайн мэдээг номлож, мөн зөвхөн өөрийнхөө газарт төдийгүй харин хил залгаа гүнлэгүүдэд дуу хоолойгоо өргөж мөн хүмүүсийг сэрэмжлүүлэх ёстой нь буюу.

3Мөн эдүгээ түүнд миний өгч буй энэхүү дээд хийгээд ариун дуудлагад бүх цагаа зориулж, тэнгэрийн хаант улсыг хийгээд үүний зөв шударга байдлыг эрэлхийлэг, мөн зайлшгүй шаардлагатай бүх зүйл үүн дээр нэмэгдэн өгөгдөх болно; учир нь хөдөлмөрлөгч хөлс шангаа авах нь зохистой бөлгөө.

4Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэний ирэлт ойртож байна, мөн энэ нь дэлхийд шөнийн хулгайч лугаа адил ирэх болно.

5Тиймийн тул, та нар гэрлийн хүүхдүүд байхын тулд, мөн тэр өдөр, хулгайч лугаа адил та нар дээр ирэхгүйн тулд бүсээ бүслэгтүн.

6Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Варрен миний очирт таягт мэхийж мөн хүмүүний зальхай ажлуудаас өөрийгөө тусгаарлахад тэнгэрт баясал болжээ;

7Тиймийн тул, миний үйлчлэгч Варрен адислагдсан билээ, учир нь бибээр түүнд нигүүлсэлтэй байх бөлгөө; мөн түүний зүрх сэтгэлийн хоосныг үл харгалзан, тэрээр миний өмнө өөрийгөө даруусгахын хэрээр би түүнийг өргөх болно.

8Мөн үүгээр тэрээр тэсч гарахын тулд ач ивээл хийгээд итгэл найдварыг би түүнд өгөх болно; мөн хэрэв тэрээр итгэлтэй гэрч хийгээд сүмд гэрэл байхаа үргэлжлүүлэх аваас, миний Эцэгийн харшуудад түүнд зориулсан титмийг би бэлтгэсэн билээ. Бүр тийм буюу. Амен.