Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 23

1830 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Манчестерт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери; Хайрум Смит; Самуел Х.Смит; Ахмад Иосеф Смит; мөн Ахмад Иосеф Найт нарт өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:80). Нэрлэгдсэн таван хүн өөр өөрсдийн үүргийг мэдье хэмээн чин сэтгэлээсээ хүссэн учир Их Эзэнээс Бошиглогч асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–7, Эдгээр анхны шавь нар номлох, ухуулах, мөн Сүмийг бэхжүүлэхээр дуудагдав.

1БОЛГООГТУН, Оливер чамд би хэдэн үг хэлье. Болгоогтун, адислагдсан болой чи, мөн зэмлэл дор орших нь үгүй бөлгөө. Гэвч чи уруу таталтанд орохгүйн тулд бардамналаас болгоомжил.

2Өөрийнхөө дуудлагыг сүмд, мөн тэрчлэн дэлхийн өмнө мэдүүлэгтүн, мөн энэ үеэс эхлэн мөн үүрд мөнхөд зүрх сэтгэл чинь үнэнийг номлохоор нээгдэх болно. Амен.

3Болгоогтун, Хайрум чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн зэмлэл дор орших нь үгүй, мөн зүрх сэтгэл чинь нээгдсэн, мөн хэл чинь чөлөөтэй болсон бөлгөө; мөн дуудлага чинь ухуулга хийгээд сүмийг байнга бэхжүүлэх нь болой. Иймийнтул чиний үүрэг сүмд үүрд мөнхийн юм, мөн энэ нь гэр бүлийнхний чинь улмаас бөлгөө. Амен.

4Болгоогтун, Самуел чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн зэмлэл дор орших нь үгүй, мөн дуудлага чинь ухуулга хийгээд сүмийг бэхжүүлэх нь болой; мөн чи дэлхийн өмнө номлохоор хараахан дуудагдаагүй бөлгөө. Амен.

5Болгоогтун, Иосеф чамд би хэдэн үг хэлье; учир нь чи тэрчлэн зэмлэл дор орших нь үгүй, мөн дуудлага чинь ухуулга хийгээд сүмийг бэхжүүлэх нь болой; мөн энэ үеэс эхлэн мөн үүрд мөнхөд энэ нь чиний үүрэг бөлгөө. Амен.

6Болгоогтун, чи загалмайгаа үүрэх ёстой, ингэхийн тулд чи дэлхийн өмнө мөн гэр бүлдээ, мөн найз нөхдийнхөө дунд, мөн бүхий л газруудад чангаар түүнчлэн чимээгүй залбирах ёстой гэдгийг Иосеф Найт чамд би эдгээр үгсээр илэрхийлж байна.

7Мөн, болгоогтун, чи хөдөлмөрлөгчийн шагналыг хүлээн авч болохын тулд үнэн сүмтэй нэгдэж, мөн ухуулгад үг хэлээ үргэлж зориулах нь чиний үүрэг болой. Амен.