Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 55

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Виллям В.Фелпст өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:184–186). Хэвлэгч Виллям В.Фелпс мөн түүний гэр бүл Көртландад дөнгөж саяхан ирээд байв, мөн Бошиглогч түүний талаарх мэдээллийг Их Эзэнээс эрэлхийлэв.

1–3, В.В.Фелпс баптисм хүртсэн байхаар, ахлагчаар томилогдохоор мөн сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн сонгогдов; 4, Тэрээр Сүмийн сургуулиудынхүүхдүүдэд зориулсан номнууд бичих ёстой; 5–6, Тэрээр өөрийн хөдөлмөрийн бүс болох Миссури уруу аялах ёстой.

1БОЛГООГТУН, миний үйлчлэгч Виллям чамд Их Эзэн ийн хэлж байна, тийм ээ, бүр бүхэл дэлхийн Их Эзэн буюу, чи дуудагдсан мөн сонгогдсон болой; мөн чи усаар баптисм хүртсэний дараа хэрэв чи үүнийг миний алдар суугийн төлөө бүхнээ зориулан үйлдэх аваас чи нүглүүдээсээ ангижралыг олж мөн гар тавилтаар Ариун Сүнсийг хүлээж авах болно;

2Мөн дараа нь Есүс Христ, амьд Бурханы Хүүгийн нэрээр баптисм хүртээх замаар наманчлал хийгээд нүглүүдийн ангижралыг номлохоор, чи миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар энэ сүмд ахлагч байхаар томилогдох болно.

3Мөн чи хэн дээр ч гараа тавилаа гэсэн, хэрэв тэд миний өмнө гэмших аваас, Ариун Сүнсийг өгөх хүч чамд байх болно.

4Мөн дахин, хэвлэх, мөн миний таалалд нийцэх зааврыг бяцхан хүүхдүүд тэрчлэн миний өмнө хүлээн авч болохын тулд энэ сүмийн сургуулиудад зориулсан номнуудыг сонгож авах хийгээд бичих ажлаа хийхэд нь миний үйлчлэгч Оливер Каудерид туслахаар чи томилогдох болно.

5Мөн дахин, үнэнээр би чамд хэлнэ, энэхүү шалтгааны учир, өвийнхөө нутагт энэ ажлыг хийхээр суурьшиж болохын тулд чи миний үйлчлэгчид Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёртой хамт аян замдаа гарах ёстой.

6Мөн дахин, миний үйлчлэгч Жозеф Көү тэрчлэн тэдэнтэй хамт аян замдаа гараг. Үлдсэн нь бүр миний хүслээр үүнээс хойш мэдүүлэгдэх болно. Амен.