Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 13

1829 оны тавдугаар сарын 15-нд Пеннсильванийн Хармонийн ойролцоох Сасквиеханна голын эрэг дээр Иосеф Смит, Оливер Каудери хоёр Аароны санваарт томилогдсон томилолт оршвой (History of the Church, 1: 39–42). Уг томилолт нь Шинэ Гэрээнд Иохан Баптист хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн тэнгэр элчийн гараар гүйцэтгэгдсэн бөлгөө. Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэг илүү өндөр санваарын түлхүүрүүдийг атгадаг эртний төлөөлөгчид Петр, Иаков, Иохан нарын удирдлагын дор ажиллаж байгаагаа тэрхүү тэнгэр элч тайлбарлажээ. Цаг нь болохоор Мелкизедек санваар тэдэнд олгогдох болно хэмээх амлалт Иосеф Оливер нарт өгөгджээ. ( Хэсэг 27:7, 8, 12–ыг үз.)

Аароны санваарын түлхүүрүүд болон хүчнүүд толилуулагдав.

1МИНИЙ нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваарыг хүртээж байна; мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно.