Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 7

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг, хайрт шавь Иохан бие махбодид оршсоор байгаа юу эсвэл наснаас хальсан уу гэдгийг Урим ба Туммимаар дамжуулан асуухад өгөгдсөн илчлэлт оршвой. Уг илчлэлт нь илгэн дээр Иоханы хийсэн мөн түүний нуусан цэдгийн хөрвүүлэгдсэн хувилбар болно (History of the Church, 1:35–36).

1–3, Их Эзэнийг иртэл хайрт Иохан амьд байх болно; 4–8, Петр, Иаков, Иохан нар сайн мэдээний түлхүүрүүдийг атгадаг.

1МӨН Их Эзэн надад хэлсэн нь: хайрт Иохан минь, чи юу хүсээ вэ? Учир нь хэрэв чи хүсч байгаа юмаа асуух аваас, энэ нь чамд соёрхогдох болно.

2Мөн би түүнд хэлсэн нь: Их Эзэн, би амьдарч, мөн бодгалиудыг танд авчирч болохын тулд үхлийн дээрх хүчийг надад өгөөч.

3Мөн Их Эзэн надад хэлэв: Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи үүнийг хүссэн учраас намайг алдар суундаа иртэл чи үлдэж, мөн үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүсийн өмнө бошиглох болно.

4Мөн энэ шалтгааны учир Их Эзэн Петрт хэлэв: Хэрэв би өөрийгөө иртэл түүнийг үлдэхийг хүсэх аваас, энэ нь чамд юуны хамаа байна? Учир нь тэр сүнснүүдийг надад авчирч болохын тулд тэрээр надаас хүссэн бөлгөө, харин чи миний хаант улсад надад түргэн ирж болохын тулд хүсч байгаа ажээ.

5Би чамд хэлж байна, Петр, энэ бол сайхан хүсэл байсан ажгуу; харин миний хайрт, тэрээр илүү ихийг буюу өмнө нь өөрийнхөө хийснээс илүү агуу ажлыг хүмүүний дунд хийхийг хүсч байна.

6Тийм ээ, тэрээр агуу ажлыг өөртөө хүлээсэн билээ; тиймийн тул би түүнийг шатаж буй галын дөл мөн тохинуулах тэнгэр элч мэт болгоно; тэрээр авралыг залгамжлагчид хийгээд дэлхий дээр амьдрагч тэдэнд тохинуулах болно.

7Мөн би чамайг түүнд мөн чиний ах Иаковт тохинуулах болгоно; мөн энэхүү хүчийг мөн энэ тохинууллын түлхүүрүүдийг өөрөө ирэх хүртэл би та гуравт өгөх болно.

8Үнэнээр би та нарт хэлнэ, та хоёр хоёул, хүслүүдийнхээ дагуу авах болно, учир нь та хоёр хоёул хүссэн тэр зүйлдээ баясах авай.