Судрууд
Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ

Хэсэг 122

1839 оны гуравдугаар сард Миссурийн Либерти шоронд хоригдол байхад нь Бошиглогч Иосеф Смитэд хандсан Их Эзэний үг оршвой (History of the Church, 3:300–301).

1–4, Дэлхийн хязгаарууд Иосеф Смитийн нэрийг асуун сураглах болно; 5–7, Түүний бүхий л аюул ослууд хийгээд зовлон зүдгүүрүүд түүнд туршлага суулгаж мөн түүний сайн сайхны төлөө байх болно; 8–9, Хүний Хүү тэр бүгдийн доор доош бууж ирэв.

1ДЭЛХИЙН хязгаарууд чиний нэрийг асууж сураглах болно, мөн мунхгууд чамайг элэг доог болгох болно, мөн там чиний эсрэг уурлан хилэгнэх болно;

2Нөгөө талаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд мөн ухаалаг бас шударга, мөн ариун журамтайзөвлөгөө, мөн эрх мэдэл, бас адислалуудыг чиний гар дороос байнга эрэлхийлэх болно.

3Мөн чиний хүмүүс чиний эсрэг урвагчдын гэрчлэлээр хэзээ ч эргэх нь үгүй.

4Мөн тэдний нөлөө чамайг төвөг бэрхшээлд, мөн торонд болон хананд хаях хэдий ч, чи нэр төртэй байх болно; мөн харин багахан хугацаанаас бусад үед мөн чиний дуу хоолой, зөв шударгын чинь учир дайснуудын чинь дунд догшин арслангаас илүү аймшигтай байх болно; мөн чиний Бурхан дэргэд чинь үүрд мөн мөнхөд зогсох болно.

5Хэрэв чи гай зовлон дундуур туулахаар дуудагдсан аваас; хэрэв чи хуурамч ах дүүсийн дунд зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас; хэрэв чи дээрэмчдийн дунд зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас; хэрэв чи газраар, эсвээс далайгаар зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас;

6Хэрэв чи бүхий л төрлийн хуурмаг ялуудаар яллагдаж байгаа аваас; хэрэв дайснууд чинь чам дээр унах аваас; хэрэв тэд чамайг эцэг болон эх мөн ах болон эгч дүүсээс чинь салгах аваас; мөн хэрэв илдээ сугалсан дайснууд чинь чамайг эхнэрийн чинь цээжнээс, мөн өмсгөлүүдэд чинь наалдан, мөн аав минь, аав минь та яагаад бидэнтэй хамт үлдэж болохгүй байгаа юм бэ? Ай аав минь, тэр хүмүүс таныг яах гэж байгаа юм бэ? гэж хэлэх ердөө зургаахан настай, мөн ууган хүүгээсчинь салгах аваас, мөн тэгээд хэрэв тэрээр илдээр чамаас тас цохигдох аваас, мөн чи шоронд хүчээр чирэгдэн очих аваас, бас хурганы цусны төлөө чононууд лугаа адил дайснууд чинь чиний эргэн тойронд хөлхөлдөх болно;

7Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс алуурчдын гарт чам дээр тохиох үхлийн яланд хаягдах ёстой аваас; хэрэв чи гүнд хаягдах аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; хэрэв догшин салхи чиний дайсан болох аваас; хэрэв тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хүрээлэн хаахаар нэгдэх аваас; мөн бүхний дээгүүр, хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.

8Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү

9Тиймийн тул, зам дээрээ зогсогтун, мөн санваар чамтай хамт үлдэх болно; учир нь, тэдний хязгаар тогтоогдож, тэд өнгөрч чадахгүй. Чиний өдрүүд мэдэгдсэн билээ, мөн чиний он жилүүд багаар тоологдох нь үгүй; тиймийн тул, хүний хийж чадах юмнаас бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно.